6/17/11

Энэ жилийн наадмаар Долгорсүрэн заан гурван хүүтэйгээ зодоглохоор бэлтгэлээ базааж байна


Энэ жилийн Үндсэний их баяр наадмаар Хүннү гүрэн байгуулсны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, ардын хувьсгалын 90 жил гэсэн түүхт ойн баяруудыг хамтатган тэмдэглэхээр шийдэвэрлэсэн бөгөөд энэхүү онцгой жил тохиож буй наадамдаа монголчууд ихэд эртнээс бэлтгэж байна. Бөхчүүд аль хэдийнэ галдаа гарч бэлтгэлээ базааж эхэлжээ. Энэ жилийн Баяр наадмын хамгийн бэлэг бол аав, хүү дөрвөн бөх нэгэн зэрэг наадмын ногоон дэвжээнээ зодоглох. Аав нь бөх, тэгээд гурван хүү нь улсын наадамд зодоглох хэмжээний бөх гэхээр мэдээж Монгол улсын заан Долгорсүрэн болон түүний хүү Монгол улсын аварга Д.Сумъяабазар, Сүмогийн их аварга Д.Давгадорж, Монгол улсын начин Д.Сэржбүдээ нар билээ. Эртнээс л их аваргыг энэ жил наадамд зодоглоно, харин ах Сумъяабазарыг нь зодоглохгүй хэмээн ярилцаж байсан. Гэтэл ах дүү гурав гурвуулаа заан аавын хамт Хархорин дахь Асашёорюүгийн амралтын газар бэлтгэлд гарсан байна. Тэд олон ойн баярууд давхцаж байгаа жил ногоон дэвжээнээ зодоглож эрийн хийморь сүлдийг сэргээхээс гадна, аавыгаа тэнхлүүн байх ахуйд ийнхүү аавын хамт дэвж шаван сайхан хөвгүүдийн ид хавыг гайхуулах, бөхийн удмын омогшлыг харуулахыг зорьж байгаа гэнэ. Юутай ч наадамчин олонд тэдний барилдаан гэхээсээ илүүтэй аав хүү дөрөв хамт зодоглохоор дэвж шавж зогсох нь тун сонирхолтой байх нь дамжиггүй. Ингээд тэдний гэр бүлд амжилт хүсэхийн ялдамд бүх монголчуудыг маань бөхийн босоо хийморь ямагт иэвээх болтугай гэсэн айхан ерөөлийг өргөе.

0 Сэтгэгдэл:

Post a Comment