11/5/11

А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар нар шагнууллаа




Монгол Улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойн баяраар зарим хүнийг төрийн одон медалиар шагнажээ. Азийн аварга Д.Ганбатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, олон улсын шүүгч Л.Болормаа, Д.Ганцагаан, Б.Дашням нарыг Алтан гадас одонгоор, чөлөөт бөхийн залуучуудын шигшээ ба­гийн дасгалжуулагч Б.Батбаяр, Өвөрхангай аймгийн дасгалжуу­лагч Э.Батбаяр, олимпийн зэрэг­лэлийн шүүгч Б.Төмөрбаатар, шиг­шээ багийн дасгалжуулагч Т.Ган­сүх, ахмад шүүгч Н.Сувид нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасан байна.

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу FILA-гийн “Алтан одон”-гоор ОУХМ Х.Бат­туул, гавьяат тамирчин Б.Болд, улсын аварга Д.Сумъяабазар, “Га­цуурт” компанийн захирал Л.Чин­бат, УИХ-ын гишүүн Т.Бадамжунай нарыг шагнасан бол “Мөнгөн одон”-гоор ардын багш Ч.Дамдин­шарав, С.Магсар нарын хүмүүсийг, “Хүрэл одон”-гоор даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, гавьяат тамирчин Д.Сэрээтэр нарын та­мир­чин, багш, дасгалжуулагчдыг тус тус шагнажээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment