5/23/11
Монгол бүсгүй Эверестэд гарсныг баталгаажуулжээ
Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд хөл тавьсан анхны монгол бүсгүй Б.Гангаамаагийн амжилтыг албан ёсоор баталгаажуулсан цахим шууданг түүний аяллыг Монголын талаас хариуцсан “Mongolia Expeditions” компанийн хаягаар ирүүлсэн байна. Б.Гангаамаа Англи, Америк, Канад, Польш зэрэг олон улсын уулчдын хамт “Adventure Extreme” багт багтаж, дэлхийн ноён оргилд амжилттай авирсан юм. Ингэхдээ манай тамирчин Балбын “Cultural Treks” компаниар дамжуулан “Adventure Extreme” экспедицид нэгджээ. “Cultural Treks” компанийн захирал Кумар Каркигийн ирүүлсэн цахим шууданд “Монголын уулчин Б.Гангаамаа Даваа гэх шерпийн хамт Эверестийн ноён оргилд амжилттай авирсан талаарх мэдээллийг Эверестийн өндрийн кэмпээс хүлээн авсан” тухайгаа дурьдаад, “Mongolia Expeditions” багийнхан, Б.Гангаамаагийн гэр бүл, найз нөхдөд баяр хүргэжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment