4/29/11
Атар талхны үнэ 5-р сарын 1-ээс нэмэгдэнэ.
Атар талх үйлдвэрээсээ 610 төгрөгөөр гардаг байсан бол 630 болж нэмэгдлээ. Монголчуудын гол хүнсний бүтээгдэхүүн болсон Атар талхны үйлдвэрийн үнэ 20 төгрөгөөр нэмэгдлээ. Өмнө нь үйлдвэрээс 610 төгрөгөөр гардаг байсан бол одоо 630 төгрөг болж байна. Үйлдвэрээсээ 610 төгрөгний үнэтэй гардаг талх бидэнд ирэхдээ 650 төгрөгөөр худалдаалагддаг. Харин одоо 20 төгрөг нэмэгдсэнээр Атар талхны үнэ бараг 700 төгрөг болох магадлал өндөр байна. Гэвч борлуулагчид талхыг хэдэн төгрөгөөр нэмэх хяналтыг үйлдвэрлэгчид тавьж чадахгүй гэдгээ илэрхийлж байна. "Талх чихэр", "Атар өргөө" зэрэг компаниуд талхныхаа үнийг нэмэх болсон шалтгаанаа цахилгааны үнэ 10.3 хувиар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 30 хувиар нэмэгдсэнтэй холбогдуулан тайлбарлаж байна. Цахилгааны үнээс болж үйлдвэр алдагдал хүлээж, бусад газрууд цалингаа нэмж байхад тус үйлдвэрт ажилладаг 400 гаруй иргэдийн цалин 2008 оноос хойш хөдлөөгүй байна. Уг нь төрөөс нэмэгдсэн өртөгийн албан татварын хөнгөлөлт үзүүлбэл талхны үнэ нэмэгдэхгүй байх боломжтой гэж хэлж байна. Эрчим хүчний зохицуулах газрынхан цахилгаан, дулааны үнийг нэмэхээсээ өмнө дулаан, цахилгааны үнэ нэмэгдсэнээр талх болон өргөн хэрэглээний барааны үнэнд ямар өөрчлөлт орох талаар судалгаа хийсэн байдаг. Энэхүү судалгааны дүнд талхны үнэ 3-6 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцоог гаргасан. Гэвч талх үйлдвэрлэгчид 20 төгрөг нэмж байж алдагдлаа нөхнө хэмээн мэдэгдэж байна. Уг нь цахилгааны үнийн шөнийн тарифыг нэмээгүй. Иймээс Талх чихрийнхэн шөнийн цагаар ажилчдаа ажиллуулсан ч хөдөлмөрийн тухай хуулийр тэдэнд илүү цагийн хөлс төлөх учиртай. Гэтэл алдагдал хүлээж эхэлсэн учир энэ дайны мөнгө ч гаргах боломжгүй болсон гэж тэд тайлбарлаж байна. Өнөөдөр олон Монголчууд мах гурилынхаа үнийг дийлэхгүй өдрийн нэг дугуй талхаар өдөр хоногийг өнгөрөөж байгаа айл олон. Иймээс энэ шийдвэр их олон айлын амьдралд хүнд тусахаар болж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment