Улс төрчийн гэргий болон, үрийн зулай үнэрлэж хувийн амьдраддаа анхаарахын зэрэгцээ телевиз, эмнэлэг байгуулан бизнесмен болсон дуучин Т. Баясгалан урлагтаа эргэн иржээ.
Гэхдээ энэ удаад тэрээр дуунд биш кино урлагт дурласан бололтой. Тэрээр “Рашаантын 13″ нэртэй киноны продюсерээр ажиллаж, өөрөө дүр бүтээсэн гэнэ. Дуугаараа ард түмнийг уяраасан бүсгүй кино урлагт харин яах бол гэсэн асуултад хариулт болгож, энэ сарын сүүлээр кино дэлгэцэнд гарах аж. Нийгмийн сэдэвтэй энэ кинонд дуучин бүсгүй чухам ямар дүр бүтээснээ нууцалж байна.
“Үзэгчид өөрсдөө үзээд дүгнэлт өгөх биз” хэмээв. Дуучид кино руу урвах болсон сүүлийн үеийн жишгийг үргэлжлүүлж гавьяат жүжигчин Т. Баясгалан энэ салбарт хөл тавьсныг хүмүүс ч өөр өөрийнхөөрөө хүлээж авч буй юм. Олонх нь хүссэн болгон кино хийдэг болоод энэ салбар унаж байна хэмээн дүгнэж буй бол “Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хамаагүй” хэмээн үл тоомсорлогсод ч байна.
4/30/11
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment