5/1/11

/Амталж шарсан гахайн мах/эзэгтэй танд л зориулав



Эзэгтэй та амралтын өдрийнхөө хоолны ширээг сайхан хоолоор чимээрэй ОРЦ:

-Гахайн ясгvй мах 600 грамм

-Амтат жvрж дөрвөн ширхэг

-Хоёр хумс сармис

-30 мл цагаан цуу

-Ургамлын тос 50 мл

-Давс

-Яншуй

-Тахианы шахмал шөл

-Нэг хоолны халбага гурил

Хийх арга:

-Гахайн махаа томхон хэрчинэ.

-Жvржийг хальснаас нь цэвэрлэж, шvvсийг нь шахаж авна. Гаргасан шүүсэн дээрээ цагаан цуу, ургамлын тос, жижиглэж бяцалсан сармисыг хийгээд хутгана. Ингэхдээ шүүс, цуу хоёрын ¾-ыг ашиглаарай.

-Бэлэн болсон соусыг махныхаа дээрээс тарааж түрхээд 15 минут орчим байлгаж шингээх хэрэгтэй.

-Дараа нь гахайн махаа ургамлын тостой хайруулын тавганд хийж, болтол нь хоёр талаас нь шараарай.

-Хайруулын тавган дахь махны шvvсэнд шөлөө нэмж хутгаад үлдсэн жvржийн шvvс, цуугаа нэмж буцалгасны дараа гурил хийж өтгөрvvлнэ.

-Амталж шарсан гахайн махаа таваглаж, гурилтай сvмсээ нэмж хийгээд яншуйгаар чимэглэж олгоно.

Ердөө хагас цагийн дотор хийх боломжтой хялбар хирнээ амттай хоол байгаа биз. Ухаалаг гэрийн эзэгтэй танд амжилт хүсье

0 Сэтгэгдэл:

Post a Comment