Харахад энгийн шил мэт боловч энэ шил харааны шилний хөгжлийг хувьслын шатанд аваачив.
Энэ шилний хажуу талд “emPower” хэмээх тусгай төхөөрөмж суулгасан нь хол, ойрын тусгалыг өөрчлөхөд зориулагдсан гэнэ. Ном, сонин уншихдаа ойрын тусгалыг нь сайжруулж, алсын бараа харахдаа холын тохиргоог нь нэмэх зэргээр тохируулж болох энэ шил дэлхийн анхны электрон нүдний шил юм.
“emPower”-т электрон линз суулгасан нь мөн энэ салбарын анхдагч бөгөөд шингэрүүлсэн болор бүхий давхаргатай нь төхөөрөмжийн тохируулагч хэсэгтэй хослон ажилладаг байна.
Харин бичил “emPower” найман цаг цэнэглэхэд 2-3 хоног саадгүй ажиллах зайгаар ажилладаг. Хэрэглэгч шилний хүрээнд хүрэх төдийд хол, ойрын харагдац, тусгалыг сайжруулж болно.
Шидэт шилийг бүтээгч АНУ-ын “PixelOptics” компани өдгөө электрон шилийг өнгө, гэрлийн тохиргоотой болгохоор зорьжээ.
Мөн энгийн байхыг үл хүссэн зохион бүтээгчид нь электрон шилийг олон хэлбэр, хийц, өнгө, загвартай гаргахаа амлаад байна.
Өнгөрөгч гуравдугаар сард Нью-Йорк хотод болсон олон улсын нүдний шил үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн яармагт анх олонд танигдсан электрон шилийг энэ зунаас АНУ-ын зарим хотод худалдаалж эхэлнэ. Электрон шил 1000 орчим ам.долларын үнэтэй.
5/6/11
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment