Хүүхнүүд наашаа анхаарал хандуулаарай. Хэрвээ бүсгүй та үсэндээ будаг түрхэдэг бол эдгээр зөвлөгөөг тэмдэглэж аваад өөртөө хадгал. Танд үнэтэй зөвлөгөө болж чадна шүү. 1. Хэзээ ч бүү индүү, үсний хайчийг хамгийн халуун дээр нь тавьж бай
Будагтай үс халуунд маш хэврэг байдаг. Тиймээс хэт халуунаар төөнөх үед л үс гэмтэж, магадгүй тасарч унахад хүрнэ. Тиймээс та үсээ индүүдэж, эсвэл хайчаар ороодог бол халууныг нь тааруулдагыг сонгож авах хэрэгтэй. Тэгээд хамгийн бага дээр нь тавиад үсэндээ хүргээрэй.
2. Зөвхөн будагтай үсэнд зориулсан шампуныг хэрэглэ
Энгийн нэгэн шампуныг хэрэглэж болох ч будаг хурдан арилахад хүргэдэг. Үсэнд мэдээж байнга хортой будгийг ойр ойрхон түрхэх нь муу шүү дээ. Аль болох будах хугацааг нь уртасгах ёстой. Харин ингэхийн тулд будагтай үсэнд зориулсан шампунуудыг хэрэглээрэй.
3. Гэрийн нөхцөлд үсээ зөв будах нь чухал
Гэрийн нөхцөлд үсээ будахдаа хүйхан хэсэгтээ анхаарал хандуулах нь зөв. Эхлээд зөвхөн хуйх хэсгээ будаад 20 минут байлгасны дараа үсний үзүүр хэсэгрүү самнасан байдлаар будгийг тараах хэрэгтэй байдаг юм.
4. Усан санд бүү ор
Үнэхээр шаардлагатай бол малгай өмс. Мөн ус аль болох үсрүү чинь орохгүй бол сайн. Учир нь хлормин үсний өнгөнд өөрчлөлт оруулах болно. Жишээ нь таны үс шаргал бол удалгүй ногоон болох юм. Тиймээс хлорминтой уснаас үсээ хамгаал.
5/13/11
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment