Асашёорюү Дагвадорж Монголын улс төрд хүчтэйхэн орж ирэхээр шийджээ. Энэ санаагаа их нууцалж байгаа юм байна. Аль хэдийнээ Өвөрхангай аймгаас УИХ-д нэр дэвшихээр “ажлаа” эхлүүлчихсэнийг хүмүүс анзаарсан.
Түүнийг улс төрд орж ирвэл ногоон гэрлээр л урагшилахтай хүмүүс санал нийлэх биз.
Намууд ч түүнийг улс төрд орж ирэх, сонгуульд нэр дэвших үнэр авчихаад өөрийн намд элсүүлэх бодлого боловсруулж эхлээд байгаа ч гэх яриа байна.
Аль ч намын саналыг хүлээн аваагүй байгаа аварга бие даан аль ч тойргоос нэр дэвшсэн ялалт байгуулна гэсэн итгэл байгаа байх. Харин түүнтэй хамт нэг тойрогт багтсан нэр дэвшигч л хэцүү байдалд орж мэднэ.
Ямартаа ч ирэх сонгуульд аварага нэр дэвших үнэр үнэртэж эхэллээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment