5/17/11

Хакүхо Тайхогийн дээд амжилтыг эвдлээ

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн “Чансаа тогтоох” гэсэн тодотголтойгоор үргэлжилж, туулах замынхаа талаас өнгөрлөө. Макүүчид ёкозүна Хакүхо, шинэ маэгашира Кайсэй нар нэг ч унаагүй тэргүүлж байгаа бөгөөд Хакүхо аварга их сүмогийн дээд зиндаанд хамгийн богино хугацаанд 500 ялсан дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна. Өмнө нь энэ үзүүлэлтээр макүүчид хамгийн олон түрүүлсэн ёкозүна Тайхо рекордыг эзэмшиж байжээ. Түүнчлэн түүнтэй мөр зэрэгцэн яваа бразил сүмоч Кайсэй макүүчид барилдсан анхны тэмцээндээ өвдөг шороодолгүй найм ялсан түүхийн зургаа дахь бөх болов. Хамгийн сүүлд 31 жилийн тэртээ ийм амжилтын эзэн тодорч байжээ.
Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн “Зэрэглэл тогтоох” гэсэн тодотголтойгоор үргэлжилж, туулах замынхаа дундаас өнгөрлөө. Одоогоор макүүчид ёкозүна Хакүхо, шинэ маэгашира Кайсэй нар нэг ч унаагүй тэр гүүлж, эстони озэки Барүто, гүрж сүмоч Точиношин нар 7-1 үзүүлэлтээр удаалж явна. Ах аварга Асашёорюүгийнхаа долоо дараалан түрүүлсэн дээд амжилтыг давтах эрмэлзэлтэй барилдаж буй ёкозүна Хакүхо тэмцээний эхний хагаст нэгэн рекордыг шинэчилжээ.
Тав дахь өдрийн барилдаанд Китатайкиг ялснаар тэрбээр макүүчид хамгийн богино хугацаанд хагас мянган даваа авсан бөхөөр тодров. Өмнөх дээд ам жилтыг домогт аварга Тайхо дээд зин даанд дэвшсэнээсээ хойш 42 дахь тэмцээнийхээ 11 дэх өдөр 500 ялал тад хүрснээр эзэмшиж байсан бөгөөд үүнийг нь Цагаан гарьд зургаан өдрөөр ахиуллаа. Түүнчлэн Хакүхо 17 дахь удаагаа тэмцээний эхний хагасыг өвдөг шороодолгүй туулжээ. Анхаарлын гадна байгаа тэмцээний анхаарлын төвд орсон нэгэн бөх бол шинэ маэгашира Кайсэй. Бразил бөхчүүдээс дээд зиндаанд анх дэвшсэн тэрбээр макүүчи дэх анхны тэмцээндээ өвдөг шороодолгүй тавиас дээш хувийн амжилт үзүүлсэн зургаа дахь сүмоч болжээ.
Хамгийн сүүлд 1980 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд Саданоүми (одоо жюүрёод барилдаж буй Саданоүмигийн аав) хэмээх бөх эхний есөн өдөр дараалан ялж байв. “Фүтагояма” дэвжээнийхний ноёрх лын эхэн үе буюу 1991 оны Кюүшюү башёд хожим озэки цол хүртсэн Таканонами макүүчид дэвшээд 7-0 амжилт үзүүлж, энэхүү рекордод дөхөж очиж байлаа. Найм дахь өдрийн барил даанд макүүчигийн хамгийн хүнд жинтэй бөх, Гүржийн Гагамарүг бярдаж давсан бразил сүмоч “Түүхэнд нэрээ үлдээсэндээ баяртай байна. Ийм сайхан мэдээг ээж, аавдаа даруй дуулгана аа” хэмээн сэтгэл догдлон өгүүлсэн байна. Тэргүүлэгчдийг нэхэж яваа Барүто тэмцээний гурав дахь өдөр Гоэйдод ялагдсаныхаа дараа сэтгүүлчдэд хайнга ярилцлага өгснийхөө төлөө хатуу сануулга авчээ.
“Ач холбогдолгүй тэмцээн, тиймээс хүч гаргах хүсэл алга” гэх агуулгатай зүйл ярьсан түүнийг дахин иймэрхүү мэдэгдэл хийвэл Сүмогийн холбооноос барилдах эрхийг нь хасах хүртэл шийтгэнэ хэмээн анхааруулжээ. Озэки цолтойгоор 64 дэх башёдоо зодоглож буй Кайо макүүчи дэх ялалтын тоогоор домогт Чиёнофүжи аваргын дээд амжилтад дөтөлсөөр байгаа. Нэгэн амжилтын төлөө тэмүүлж байгаа тэрбээр өөр нэгэн рекордын эзэн болжээ. Саяхныг болтол нэгэн дэвжээнд өрсөлдөж явсан Чиётайкай арслан цолтойгоор 515 даваа авсан нь дээд амжилт бөгөөд Кайо чансаа тогтоох тэмцээний дөрөв дэх өдөр Китатайкиг ялан үүнийг давтаж, маргааш нь Хоомашёг сөхрүүлэн рекордыг давсан байна.
Маэгаширагийн зүүний магнай Гоэйдо тав дахь өдрийн барилдаанд Котоошюүг хазайлгаснаар маэгашира эрэмбэтэн нэг тэмцээнд дөрвөн арсланг сөхрүүлсэн өвөрмөц амжилтын эзэн боллоо. Хамгийн сүүлд Тоёо ношима 2008 оны арваннэгдүгээр сард ийнхүү гарамгай барилдаж байжээ. Зарим сүмоч ийнхүү дурсахад таатай амжилтад хүрч байхад Оросын Аран тоогүй нэгэн үзүүлэлтийг гаргалаа. Тэрбээр долоо дахь өдөр Ёшиказэг үсдэж татсанаар сэкитори болсноосоо хойш гурав дахь удаагаа хансокү торгууль авчээ. Мэргэжлийн сүмогийн түүхэнд нэг бөх ийм олон удаа зөрчлийн ялагдал хүлээсэн нь үгүй юм.
Найрааны гэх хэрэг цэгцэрч, тэмцээнээ сэргээж эхлээд байгаа энэ үед дахин хэдэн бөхийн утаснаас сэжигтэй мессеж илэрсэн гэсэн шуугиан сүмод дуртай бүхний зүрхэнд шар ус хуруулж байлаа. Хэрвээ энэ нь батлагдвал Нагоя башёг цуцлах магадлалтай хэмээж байсан юм. Харин Хяналтын зөвлөлийн гишүүн Ито “Сэжигтнүүдийн гар утсыг шалгахад ямар нэг нэр ус дурдагдсан зүйл байсангүй. Тиймээс үүгээр найрааны хэргийг шалгах ажил дуусч байна” хэмээн өгүүлжээ.
Сүмогийн ертөнцөд том “цүнами” болсон энэ хэргийн улмаас бөхчүүдийг ордонд гар утас хэрэглэх болон нөгөө жигүүрт очихыг тас хориглосон. Харин саяхан озэки Харүмафүжигийн туслах “Рёогокү Кокүгикан”-д гар утастайгаа нэвтэрсэн нь илэрч, хэрэгт дурлагсдыг өндөлзүүлээд авлаа. Арслангийн цүкэбито нь “Барилдаан дууссаны дараа ордонд орсон” хэмээн биеэ өмөөрч, үүнийгээ баримтаар ба тал гаа жуул сан ч Нишёносэки ояката “Барилдааны үед ч, дууссаны дараа ч энэ журам хэрэгжинэ. Бусад сүмочдод ан хааруулга болгох үүднээс тэр бөхөд хатуу сануулга өглөө” хэмээн мэдэгджээ.
О.ЭРДЭНЭ

0 Сэтгэгдэл:

Post a Comment