6/12/11

"Moнгол цунами" ХЭЛЭХ ҮГ ОЛДОХҮЙ БАЙНА 76 БОЛОН Ерөнхийлөгч зайлбал таарна миний монголоос



Youtube дээр тавигдсан Монгол дахь цунами гэдэг бичлэгийн 8 цувралыг бүгдийг нь та бүхэнд хүргэж байна. Монголын сайхан нутаг, газар шороо, дэлхийд гайхагддаг говь нутаг маань хүн байтугай амьтан амьдрахын аргагүй гамшгийн байдалтай байна. Ийм гамшиг болсон газар Монголд байдгийг анх удаа л харлаа. Монголоос Хятад руу том оврын аврага аврага машинууд 20 км-ын урт цуваа үүсгэн өдөр шөнө, өглөө оройгүй тасралтгүй нүүрс зөөж байна. За яахав байгалийн баялагаа тавиад туучихсан арчаагүй төр засаг маань одоо нэгэнт засагдахаасаа өнгөрсөн гэрээ энэ тэрээ хийгээд ашиглуулсан юм гэж бодож байхад, ашигт малтмал алт, нүүрснээс илүү үнэ цэнэтэй байгаль дэлхий маань дахиж нөхөн сэргээгдэхийн аргагүйгээр сүйрч байгааг Монголд мэдэж байгаа хүн байна уу? Байгаль дэлхийтэй зөв бус харьцах нь эргээд ямар үр дүнд хүргэхийг төсөөлөхгүй л байх шиг байна. Түүнээс гадна Өмнөговь аймгийн Ханбогд сум, мөн тэр орчмын газар УБ-ын утаанаас ч илүү манантай харагдаж байх юм. Утаа, утаа гээл сүржигнээд байдаг, энд бас тэрнээс дутуугүй гамшиг нүүрлэчихээд байгааг харах хэрэгтэй болов уу.

Өнөө байгаль хамгаалдаг сүртэй ТББ-ууд нь хаана явна вэ? Нэгэнт дампуурчихсан төр засгийг хаана явна вэ гэж асуух нь угаасаа илүүц биз. Японд газар хөдлөхөд Монголчууд Япончуудаас илүү сандарч, бөөн сүр дуулиан болж сүржигнээд байсан, тэгвэл тэр гамшигаас чинь дутахгүй гамшиг Монголын говьд өдөр бүр тасралтгүй тохиолдож байгаад анхаарлаа яагаад хандуулахгүй байна вэ? Хамгийн гол нь Монголд ийм гамшиг байгааг олон хүн мэдэх хэрэгтэй, энэ видеог олон хүн хараасай гэж хүсч байна.










1 Сэтгэгдэл:

Anonymous said...

erunhii saidaa ta deer yarihdaa zam tavital hvvrs teeverleltiig zogsooson geed baisan zuuguud baigaa wm bish vv gargasan huuli togtoomj shiidveree bieleltiig ni ergej hardag baimaar wm ene bol gamshig muhulrvvgee yavaad baina

Post a Comment