7/10/11

Увсын Зүүнговийн Далайгийн халтар үрээ хязаалан насанд түрүүллээ



Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлсэн.
Хязаалангийн уралдааны түрүү магнайг Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Далайгийн халтар үрээ авлаа. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Богд сумын уяач Д.Одгэрэлийн хүрэн хурдаллаа.

Харин айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын уяач, Монгол улсын манлай уяач Б.Мөнхтөрийн хээр буурал үрээ давхисан бол дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач н.Ганболдын хонгор үрээ, Төв аймгийн Баянцагаан сумын уяач Б.Энхбатын цавьдар айргийн тавд хурдаллаа.

0 Сэтгэгдэл:

Post a Comment