7/4/11

Дуучин Т.Баясгалан нөхрөө өмөөрсөн нь



УИХ-ын гишүүн Д.Батбаяр, түүний гэргий Т.Баясгалан нар “Эх үрсийн баяр”-аар “Эх орны гавьяатууд” хэмээх тоглолт зохион байгуулж, 21 аймгаас гавьяат дуучдыг авчирсан билээ. Тус тоглолтын дараа цайллага хийж, Д.Батбаяр гишүүн ч гавьяат бүрт аятайхан үг хэлэх гэж бүгдэд нь нахилзсаар байж. Харин үүнийг нь харж суусан УГЖ Л.Нарантуяа “Миний дүү олон дахин ингэж бөхөлзөхийн хэрэггүй. Бас чиг болсон болоогүй төрийн хүн биз дээ” хэмээн үнэн сэтгэлээсээ хэлсэн аж. Эл үгэнд нь эвгүйцсэн дуучин Т.Баясгалан нөхрөө өмөөрч “Манай хүн Японд олон жил болсон болохоор ингээд сурчихсан юм. Соёлтой ард түмний дунд байсан хүн ч өөр шүү” хэмээжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment