7/24/11
Эрхэм гишүүн Л.Гүндалай эхнэрээ эрхлүүлсэн биш онигоонд оров
Л.Гүндалай гишүүн хэзээний л хэл ам дагуулахдаа гаргууд нэгэн. Харин тэрээр хэсэг хугацаанд чимээгүй байж Д.Нямдоржид хүртэл байгаа байхгүй нь мэдэгдэхгүй болтлоо “томоожсон”. Ямар сайндаа л Д.Нямдорж хурлын танхимд түүний дууг олж сонсоогүй удсан учир, гайхан “Энэ Л.Гүндалай хаана байна аа?” хэмээн хайж суусан гэхэв. Гэтэл саяхан Л.Гүндалайн онигоо ордоныг тэр чигээр нь хөгжөөсөн гэнэ. Учир нь эрхэм гишүүн маань хурлын завсарлагаанаар бусадтайгаа буу халж сууснаа утсаа аван, уянгат хоолойгоор “Аав нь орой очоод охиноо хайрланаа” гээд л ярьж гарсан юм байх. Үүнийг нь сонссон гишүүд охинтойгоо л ярьж байна даа гэж бодтол тэрээр утсаар ярьж дуусмагцаа “эхнэр ярьж байна. санаад байна гэх юм” гэж хэнэггүйхэн хэлээд бусдыгаа инээлгэсэн аж. Харин тэрээр энэ үед эвгүй үг хэлсэнээ анзаараагүй бололтой, хэсэг сууснаа “Одоо нээрээ аав нь гэж ярьж байхгүй ээ” хэмээн “ухаарангуй” хэлээд гарч одсон гэнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment