7/24/11

эзэгтэй нартаа амралтын өдөрт тань зориулан Улаан лоолийн соустай будаатай бөөрөнхий мах сайхан хоол шүү



* 450 гр өөх тос багатай машиндсан мах
* 1/2 стакан цагаан будаа
* 1/2 стакан ус
* 1/2 стакан жижиглэн хэрсэн сонгино
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага celery salt
* 1/8 амттаны халбага сармисны нунтаг
* 1/8 амттаны халбага хар перц
* 450 гр лаазалсан улаан лоолийн соус (tomato sauce)
* 1 стакан ус Томхон саванд мах, будаа, 1/2 стакан ус, сонгиноо холино. Махаа давс, celery salt, сармисны нунтаг, перцээ нэмээд базаж нийцүүлнэ. Амталсан махаа тэнцүү хуваан 3 см бөмбөлөгүүд үүсгэнэ.
Зуухаа 175 градуст халаана. Гал дээр тавьсан томхон хайруулын тавганд махаа хийн борлуулаад ялгарсан тосыг асгана.
27x17 харьцаатай хэвэнд ус улаан лоолийн соусаа нийцүүлнэ. Хайруулын тавганд борлуулсан бөөрөнхий махаа хийгээд соусаар сайтар бүрнэ.
Кастролио таглаад халаасан зуухандаа хийн 45 минут шарна. Савныхаа таглааг аваад дахин 15 минут шараад сервислэнэ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment