8/3/11

С.Жавхлан: Долоон буудалд, монгол гэрт амьдраад удаж байна

 
С.Жавхлан: Долоон буудалд, монгол гэрт амьдраад удаж байна. Өнгөрсөн хавар”Гал үнтэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээсээ хөөгдсөн тэрбээр Долоон буудалд монгол гэрт амьдарч байна.
-Сайн байна уу. “Шок”-оос таны энэ өглөөний амар мэндийг асууж байна аа?
-Аан за. Өглөө эрт боссон. Сэрсэн л бол орондоо хэвтээд байдаггүй. Сэтгэл санаагаа сэргэг байлгахын тулд өглөөгүүр их зүйл бодож төлөвлөдөггүй. Гэрээс гарахын өмнө л ажлаа төлөвлөдөг.
-Өглөө бүхэн нар, тэнгэр хараад заншсан хүмүүс байх юм. Та ямар үйлдэл хийдэг вэ?
-Сэрээд л тэнгэр хардаг. Энэ хувь тавилан зөвхөн монголчуудад заяасан байдаг. Тийм дээ Монголын ард түмэн  тэнгэр заяатай байдаг.
-Танай гэрийн цонх аль зүг рүү харсан байдаг вэ?
-Тэнгэр рүү. 
-Хаашаа гэнэ ээ?
-Монгол гэрийн тооноор тэнгэрээс өөр юм харагддаггүй шүү дээ.
-Гэрт амьдраад байгаа юм уу. Хаана вэ?
-Монгол гэрт амьдраад удаж байна. Манайх долоон буудалд байдаг.
-Гэр хороололд уу?
-Уул тал руугаа задгай талд манайх бий.
-Хашаагүй юм уу?
-Байхгүй ээ.
-Эхнэр хүүхэдтэйгээ гурвуулаа юу?
-Тэрийг нууцална. Монгол гэрт чинь гурав битгий хэл гучин хүн ч багтдаг биз дээ.
-Нэлээн дээр номоо бичихээр хөдөөг зорьлоо гэсэн. Буцаж орж ирээгүй юм уу?
-Ном бичиж байгаа. Гэхдээ дурсамж дуртгал гэсэн хэн бүхний  бичдэг шиг биш. Залууст хандсан, тэднийг сайн сайхан зүйл бүтээхийн төлөө уриалан дуудсан ном.  
-“Жавхлан амьдралынхаа түүхээр ном бичих гэнэ” гэж шуугиад байна л даа?
-Ер нь яагаад бичиж болохгүй гэж. Би өөрийн гэсэн түүх бүтээж яваа хүн мөн биз дээ. Өдий зэрэгт хүрхэд миний амьдрал тийм дардан байгаагүй. С.Жавхланд дургүй хүн байж болно. Телевизээр ярьж байвал сувгаа сольно биз дээ. Гэхдээ энэ номонд  би өөрийнхөө амьдралыг биш өнөөдрийн залуус эх орны төлөө юу хийхийг л уриалан дуудсан.
-Хэзээ дуусах вэ?
-Ном гэж хүн унших хэмжээнд хэзээ хүрнэ тэр үед л гаргана. Энэ жилд ээ багтах байлгүй дээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment