11/25/11

Миний ханийн Өвөө аймгийн хурц арслан Б.Лодойгийн нэрэмжит барилдаанд у.з Ц.Мягмарсүрэн түрүүлэв



Залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааны сүүлийн өдөр буюу 11-р сарын 20-нд Ховд аймгийн Зэрэг сумын харъяат аймгийн хурц арслан Баянзулын Лодойн гэгээн дурсгалд зориулсан үндэсний бөхийн барилдаан Дархан хотод болсон юм. Б.Лодой арслан нь Дархан-Уул аймгийн наадамд гурвантаа түрүүлж, гурвантаа үзүүрлэж байсан, Монголын уран сайхны кинонуудад тоглож дүрээ үлдээж, дэлгэцэнд мөнхөрсөн ховорхон нэгэн.

Барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 64 бөх барилдсанаас Ховд аймгийн Мөст сумын харъяат, Хүч спорт хороо, Ховд дэвжээ, Пума группийн бөх улсын заан Ц.Мягмарсүрэн түрүүлж, Ховд аймгийн Булган сумын харъяат Хүч спорт хороо, Ховд дэвжээний бөх аймгийн начин Д.Бадамгарав үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат аймгийн арслан Б.Сүхбаатар, Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат аймгийн начин Х.Гантулга нар шалгаран үлдэв.

0 Сэтгэгдэл:

Post a Comment