Бүгд Найрамдах Монгол Ард Улсын
Төрийн ордон
Төрийн ордон
Нэг. Эхэн Үе
1921-1924 онд ардын төрөөс хэрэгжүүлсэн улс төр, нийгэм, эдийн засгийн гол арга хэмжээ бол 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын эхний ололтыг бэхжүүлж, Богд хаант төрийн хууль тогтоомж хэв хэмжээг бүрмөсөн халж Монголд үндсэн хуульт Бүгд Найрамдах байгуулал тогтоох явдал байжээ.
1924 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улсын анхдугаар Их Хурал Нийслэл Хүрээнээ нээгджээ. Их Хуралд олон аймаг, хошуу, шавийг төлөөлсөн 77 төлөөлөгч оролцжээ. Их хурал ардын Засгийн газрын тайлан, яамд болон аймаг, шавь тусгай хошуудын илтгэлийг сонсож Ардын Засгийн эхний 3 жилийн үйл ажиллагааны үр дүнг сайшааж уг асуудлаар тусгай тогтоол гаргасан байна.
Улсын анхдугаар Их хурлаар БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийг баталжээ. Энэ нь Монголын төрийн түүхнээ анх удаа хаант ёсыг халж үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж туурга тусгаар төр улсаа “Бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэж дэлхий дахинд тунхагласан түүхэн ач холбогдолтой болжээ.
Анхдугаар их хурал Үндсэн хуулиа баримтлан Улсын бага хурлыг 30 хүний бүрэлдэхүүнтэй сонгожээ. Бага хурлын бүрэлдэхүүний 23 нь ард, 6 нь тайж гаралтай, нэг нь лам хүн байжээ. Их хурлын дараа бага хурал хуралдаж малчин ард гаралтай 5 хүнийг тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулан Улсын бага хурлын даргаар Пэлжидийн Гэндэн, БНМАУ-ын Ерөнхий сайдаар Балингийн Цэрэндоржийг баталжээ.
Их хурал Нийслэл хотын нэрийн тухай асуудлыг нилээд маргаантай хэлэлцжээ. Зарим төлөөлөгч “Монгол Ардын Намын Бээжин” гэх санал тавихад Б.Цэрэндорж нар Бээжин гэдэг нь Хятад үг тул Улаанбаатар хэмээн нэрлэе гэснээр Их Хурал БНМАУ-ын нийслэл – Улаанбаатар хот гэж баталсан ажээ.

Монгол Улсын анхдугаар Их хурал хуралдсан байр, 1924
БНМАУ-ын анхдугаар Их хурлын зарим төлөөлөгчид
Зүүнээс хоёрдох нь Х.Чойбалсан, дөрөвдөх нь Цэрэндорж,
Дауитбай, Гэлэгсэнг, ард Аюуш

Шинэ үндсэн хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа эхэлсэн БНМАУ-ын Төр засгийн дээд байгууллага Улсын бага хурал, Засгийн газар нь 1950-иад оны эхэн хүртэл Нэгдсэн ордонтой болоогүй янз бүрийн байруудад байрлаж байснаас түүний үйлчилгээ нь нэгдсэн системд орж чадаагүй байв. Их бага хурал, Төрийн ёслол зэрэг төр, засгийн төвлөрсөн томоохон арга хэмжээ нь 1926 онд байгуулсан Ардын цэнгэлдэх хүрээлэнд явагддаг байв. “Ардын цэнгэлдэх” хүрээлэнгийн архитектур бол Монгол үндэсний уран барилгын уламжлалтай нягт холбоотой гэр хэлбэрийн барилга байв. Түүнийг Улаанбаатар хотын төв дунд одоогийн Сүхбаатарын талбайн хойд талд барьсан байв.
Хүрээлэнгийн барилгын орой нь асар том бөмбөгөр хэлбэртэй бөгөөд түүнийг банзаар дээвэрлэж, төмөрлөсөн байжээ. Барилгын дотор тал нь баганагүй, уудам зайтай, хажуу талдаа амралтын тасалгаа, зоогийн газрын залгаа барилгатай байв. Бөмбөгөр танхимын захаар лоожтой, хойт талдаа тайзтай байжээ.

1930 онд зүүн сэлбийн баруун эрэг дээр барьсан Засгийн газрын хоёр давхар байшин нь тухайн цагтаа Монголын нийслэл хотын хамгийн томоохон барилга нь байв.Гэвч хот байгуулалтын үүднээс төр, засгийн нэгдсэн ордонг шинээр байгуулах шаардлага тавигдаж байв. Үүнээс БНМАУ-ын төрийн ордон бариулах асуудлыг нийслэл Улаанбаатар хот байгуулалтын нэгэн хэсэг болгон 1930 оны сүүлчээс сэдэн 1947 онд барилгын ажлыг эхлүүлэн 1951 онд бүрэн ашиглалтанд өгчээ.
БНМАУ-ын Төрийн ордон тухайн цагтаа Нийслэл Улаанбаатар хот барилга архитектурын хувьд хосгүй сүрлэг чимэг болсон төдийгүй төр, засгийн дээд байгууллага түүний ажлын үйлчилгээний албад байрладаг Монгол түмний шүтээн болсон, европ болон дорно дахины барилга архитектурын шийдлийг хосолсон томоохон цогцолбор болжээ.
Ахмадуудын дурсамжаас үзэхэд Хорлоогийн Чойбалсан /тэр үеийн БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд/ төр, засгийн удирдлага зөвлөх, мэргэжилтнүүдээ дагуулан хотын төвд ирж тэднээс Москвагийн Улаан талбай, Парижийн талбайн /Францын/ хэмжээг асууж лавлаад өнөөгийн Сүхбаатарын талбайг алхаа метрээр явган явж хэмжиж байсан гэдэг. Энэ тухай Чойбалсангийн нэгдүгээр орлогч агсан Ч.Сүрэнжав гуай 1998 онд хуучилсан байдаг. Төрийн ордны зураг төслийг зохиохдоо хот байгуулалтын тухай гадаад орны болон Монголын хаадын /Өгөдэй хааны Түмэн Амгалан ордон/ зэрэг уламжлалт аргыг харгалзсан ажээ.
Энэхүү зураг төслөөр төв талбайн хойморыг төрийн ордноор эзлүүлэн, түүнийг тойрсон баруун, зүүн, алсын урд талын барилгуудын хаалгыг төрийн ордон руугаа харуулан барихаар тогтоожээ.

1942 онд Нийслэл хотын төвд болсон Майн нэгний баярын байдал
ХОЁР. БНМАУ-ын төрийн ордны барилга байгууламж,
өөрчлөлт шинэчлэлт
Төрийн шинэ ордон ашиглалтад орсон нь
БНМАУ-ын Засгийн газар 1930 онд барьсан хоёр давхар байшинд /одоогийн Боловсролын их сургуулийн төв байрны доод хоёр давхар/ байрлаж байв. Энэ байшинд Улсын бага хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хянан байцаах газар, зохион зааварлах хэлтэс, Улсын төлөвлөгөөний комисс байрлаж байсан бөгөөд БНМАУ-ын Засгийн газрын ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсан, түүний нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, Улсын бага хурлын дарга Г.Бумцэнд нар энд ажиллаж байв.
Энэ байшин тухайн үеийн Төр, засгийн төв аппаратын өсөн нэмэгдэж байсан орон тоо, ажлын шаардлага хангахгүй болсноос гадна нийслэл хот байгуулалтад байршлаа олоогүй, төвөөсөө хазгай сэлбийн голын эрэгт байлаа.
Ийм үед төрийн шинэ ордонг хотын төв талбайн хоймор хэсэгт бариулахаар шийдвэрлэж ЗХУ-аас тусламж гуйх болжээ. Энэ тухай Ч.Сүрэнжав гуай: “Монгол Улсын Засгийн газрын ордон бариулахыг би санаачилж Чойбалсанд хэлсэн юм. Чойбалсан түүнийг маш зүйтэй гэж дэмжээд намайг Москвад явуулсан юм. Би Москвад очоод К.Е.Воршиловтай уулзаж Монголын Засгийн газрыг ордонтой болгох санаатай байна. Намайг Чойбалсан явууллаа гэхэд Воршилов намайг их уриалгахан хүлээж аваад бэлэн зураг үзүүлж энэ зургаар ордноо бариулвал зүгээр юм биш үү гэсэн. Би тиймээ зүгээр юм байна гэж хэлээд уг зургийг авчирч Чойбалсанд танилцуулсан. Засгийн газрын ордон бариулах комисс томилж комиссын даргаар намайг тавьсан юм” гэв.
ЗХУ-аас авчирсан төрийн захиргааны барилгын бэлэн зургийг Засгийн газрын комисс нягтлан үзээд Монголын нөхцөл байдал, уламжлалд тохируулан зарим өөрчлөлт хийлгэжээ. Үүнд Монгол инженер Б.Мотоо, уран барималчин Чоймбол нар их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэд барилгын хаалга, эмжээр, багана зэрэгт Монгол хэлбэр маяг оруулжээ.
Ордны барилгын суурийн ажил 1947 оны 4 дүгээр сард эхэлжээ. Уул барилгын ажлыг ордны барлгын дарга Лэгцэгийн Гончиг /ахлах дэслэгч/ Улсын барилгын хэрэг эрхлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч хурандаа Д.Гончиг, мөн газрын орлогч Д.Жанцансамбуу, Улсын төлөвлөгөөний комиссын барилгын хэлтсийн дарга Ж.Агваанлувсан, зөвлөлтийн мэргэжилтэн Порпинов нар барилгын ажил эхлэхээс ашиглалтад ортол хариуцан гүйцэтгэжээ.
Ордны барилгын баруун хэсгийн суурийн ажлыг японы олзлогдсон 300 цэрэг гүйцэтгэж 1947 оны 10 дугаар сард нутагтаа буцжээ. Дараа нь засан хүмүүжүүлэх газраас 4000 хоригдлыг гэрээгээр, иргэдээс 400 ажилчдыг хөлсөөр авч ажиллуулж 1948 оны өвөл суурийн ажлыг дуусгажээ. Гэтэл 1949 оны зун тааз нь тавигдаж дууссан барилгын модон хэсгүүд нь шатаж зөвхөн төмөр, туйпуу хэсгүүд нь үлдсэн байна. Энэ тухай уул барилгыг хариуцан бариулж байсан ахмад барилгачид Д.Жанцансамбуу гуай дурсан ярихдаа:
“Д.Гончиг /сүүлд барилгын яамны сайд болсон/ бид хоёр барилгын нурсан хэсэг дээр гараад бууж чадахгүй дүүжингээр бууж байлаа. Барьсан хэсэг шатсаны дараа барилгачдыг жигдрүүлж дотоодын 300, гадаадын 500 хоригдол /орос, хятад, япон/ хөлсний ажилчин 400, бүгд 1200 хүн ажиллаж ордны барилгын ажлыг дуусгасан юм” гэв.
Барилгын ажилчид голдуу мэргэжлийн хүмүүс байсан бөгөөд сантехникийн мэргэжилтнээр ЗХУ-ын Федренко, цахилгааны мэргэжилтнээр мөн ЗХУ-ын Чембелюк түүнийг дагалдаж Даржаагийн Чойдог /сүүлд гавъяат барилгачин болсон/ нар ажиллажээ.
Уран барималчин Чоймбол ордны барилгын зураг баримал чимэглэлийг хийж хожим нь төрийн шагнал хүртжээ.
Ордны барилгын тоосгыг Улаанхуаран, Ганц худгийн задгай тоосгоны үйлдвэрээс, шохойг Цагаан булгаас, суурийн чулууг Туул голын урд талын араас авч бэлтгэжээ. “Ордны чулуун суурь нь 4 метр зузаан тавигдсан тул ордныг долоон давхар өндөрлөх даацтай, хөрсний усгүй, lҮ зэргийн хайрган хөрстэй” гэж ахмад барилгачин Д.Жанцансамбуу, Ж.Агваанлувсан нар тодорхойлж байв. Ордны барилгын шил, төмөр, будаг материалыг ЗХУ-аас Цагаан эргээр /одоогийн Сүхбаатар хот/ дамжуулан авч байжээ.
Төрийн ордны шинэ барилга 4 жилд баригдан 1951 онд дуусч ашиглалтад оржээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1951 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар тогтоолоор томилогдсон комисс 1951 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын ордныг ашиглалтад хүлээж авсан актанд гарын үсэг зуржээ.
Засгийн газрын ордны шинэ барилгад 1951 ондоо багтаж Улсын бага хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, зохион зааварлах хэлтэс, хянан шалгах газар, Намын төв хороо, Үнэн сонины газар, Улсын төлөвлөгөөний комисс, Шүүх яам, Хэвлэл утга зохиолыг хянах газар, Зохиолчдын эвлэлийн хороо шинээр нүүн байрлажээ.
Ордны шинэ байрны 3 дугаар давхрын нүүрний гол хэсэг одоогийн Соёмбот танхимын хэсэгт Х.Чойбалсан /Ерөнхий сайд/ мөн давхрын зүүн урд талд Ю.Цэдэнбал /МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга/ ордны 2 дугаар давхрын зүүн урд хэсэгт Г.Бумцэнд /улсын бага хурлын дарга/ мөн давхрын баруун урд талд Ч.Сүрэнжав /Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд/ нар байрлажээ.
Засгийн газрын ордны урд талын голын хаалгаар ордонд ажиллагсад, ар талын хаалгаар удирдлагууд нэвтэрдэг, тэдний машиныг ордны арканд тавьдаг байжээ.

Төрийн ордон урд талаасаа /цагаан өнгөтэй/
Төрийн ордон ар талаасаа /цагаан өнгөтэй/
Төрийн ордны Бунхант индэр
Төрийн ордны цогцолборын нэгэн хэсэг төрийн ордны бунхант индэр 1954 онд баригдсан аж.
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1952 оны тавдугаар сарын 9-ний 45/82 дугаар тогтоолоор Бунхант индэр бариулах болж архитекторч Б.Чимэдийн зохиосон “Маршал Чойбалсангийн мавзолейн эскиз төлөвлөгөө”-г баталжээ. Уг төлөвлөгөө эскизийн дагуу бунхант индрийн багтаамжийн урт 14.3м, өргөн 13.87м өндөр шалнаас индрийн холхивчийн орой хүртэл 11.5м , оройн хэсгийн урт 9.5м өндөр 5.5 метрийн хэмжээгээр барьжээ. Мөн бунхант индрийн ханыг дотор талаас нь жижиг чулуугаар гагнаж гадна талыг нь цагаан өнгийн гантигаар өнгөлсөн байна.
Дээрх тогтоолоор уг барилгыг барих, санхүүжүүлэх, Зөвлөлт Холбоот Улсаас мэргэжилтэн урьж ажиллуулах талаар Сайд нарын Зөвлөл, Батлан хамгаалах яам, Дотоод яаманд үүрэг даалгавар өгсний дагуу гүйцэтгэжээ.
Москва хотын метроны зохион бүтээгч Юдин Николай Петрович ирж ажилласан байна. Өнгөлгөөний гантиг чулуун материалыг Орхоны хөндий- Хархориноос авчиржээ.
Бунхант индрийг барьж босгох ажлыг улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн удирдлагын дор цэргийн барилгачид гүйцэтгэсэн байна. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1954 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 32/180 дугаар тогтоолоор уул барилгыг Сүхбаатар, Чойбалсангийн бунхант индэр гэж нэрлэж нээх ёслол хийх төлөвлөгөөг баталжээ.
Бунхант индрийг 1954 оны долдугаар сарын 8-ны өдрийн 16 цагт Сүхбаатарын талбайд ард нийтийн баяр болгон нээжээ. Нээлтийн ёслол дээр МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүд, Ерөнхий сайдын орлогчид, сайд нар, Намын Төв Хорооны гишүүд, Улсын Их хурлын депутатууд, олон нийтийн байгууллага ба хөдөлмөрчдийн төлөөлөгчид, Монгол ардын хувьсгалт цэргийн төлөөлөгчид, гадаадын дипломат төлөөлөгчид, Энхтайван найрамдлын байгууллагын ба Зөвлөлтийн урлагийн зүтгэлтний төлөөлөгчид оролцжээ. Бунханг нээх ёслолд зориулсан хүндэт харуулд цэргийн ерөнхий сургуулийн сонсогчид жагссан байна.
Ёслолын хуралдааныг МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба нээж, хуралдаанд Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, партизан Содномдаржаа, барилгачин Сансрайдорж, академич Н.Жагварал, дэслэгч генерал С.Батаа нар үг хэлж төгсгөлд нь төрийн дуулал эгшиглэж, их буугаар 21 удаа буудаж ёсолжээ.
Бунхант индрийн нээлтийн ёслолын дараа хөдөлмөрчид цэцэг тавьж ёсолсноос эхлэн амралт баяр ёслолын үеэр хөдөлмөрчид, зочид төлөөлөгчид бунханд орж хүндэтгэл үзүүлдэг болсны дээр бунханд орох хүмүүсийг шалгадаг, фото зураг авхуулдаггүй, цүнх зэрэг юм барихыг хориглодог байжээ.
Мөн Сүхбаатарын талбайд болох ард нийтийн баяр, наадмыг бунхант индэр дээрээс удирдан явуулдаг болсон байна. Энэ талаар МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1955 оны 4 дүгээр сарын 2-ны 101 дүгээр тогтоолоор батлагдсан журам 1990 он хүртэл мөрдөгджээ.

Бунхант идэр
1954 оноос эхлэн бунхант индрийг хамгаалах, арчлах, тордох үүргийг тухайн үеийн аюулаас хамгаалах байгууллага гүйцэтгэдэг байв. 1951-1956 онд төрийн тусгай хамгаалалтын салаанаас 10 цэрэг бунхныг 24 цагаар хүндэт харуулын хэлбэрээр хамгаалж байв. 1956 оноос хойш бунхныг хамгаалах арчлах ажлыг ордны комендатурт хариуцуулж, тэнд хязгаарын цэргийн 05 дугаар анги буюу одон тэмдэгт тусгай хорооны цэргүүд тогтмол арчилгаа цэвэрлэгээ хийдэг байв.
Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1960 оны 10 дугаар сарын 17-ны 651 тоот тушаалаар бунхант индрийн арчилгаа цэвэрлэгээг сайжруулах мэргэжлийн зааварчилгаа батлан, орон тоо, зохион байгуулалтыг бэхжүүлжээ.
Үүгээр 16 цэрэг үүнд: зүлгэгчид 2, гантигчин 2 /улирсан ахлагч мэргэжлийн/ цэвэрлэгч 12 /сургагдсан цэргүүд/ ажиллуулах болсон байна.
1971, 1980 онд бунхант индэрт их засвар хийхэд Москвагийн Кремлээс /Ленины бунхан/ 2 мэргэжилтэн ажиллуулж, Улаан-Үдэ хотоос тусгай зориулалтын шил авчирч шиллэжээ. 1990 оны 9 дүгээр сар хүртэл бунхант индэр нь төрийн ордны хамт арчилгаа цэвэрлэгээ тогтмол хийгддэг нэн хүндэтгэлтэй хэсэг байв. Дараа нь Төр, засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар бунхант индрийн хамгаалалт, арчилгаа цэвэрлэгээг хариуцдаг болов.

Бунханы дотор тал Д.Сүхбаатар, Х.Чойбалсан
нарын гантиг чулуун хөшөө
нарын гантиг чулуун хөшөө
Майн баярын арга хэмжээний хэсэг
Төрийн ордны анхны өргөтгөл
Төрийн ордон ашиглалтад орсноос хойш 10-аад жилд төр, засгийн олон талтай үйл ажиллагаа, түүний төв аппаратын бүтцэд өөрчлөлт удаа дараа гарсантай уялдан орчин үеийн шаардлагад тохируулан ордны барилгыг томсгон шинэчлэх болжээ.
Ордны барилгад өргөтгөл хийх тухай МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1957 онд гарчээ.
БНМАУ-ын Засгийн газар БНБАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр ордны барилгын өргөтгөлийн зураг төслийг Болгарын архитектор Аксина, Петров, конструктур Геригоров нар оролцон хийж барилга барих ажилд инженер Когоо ажилласан байна.
Өргөтгөлийн цахилгаан гэрэлтүүлгийн ажлыг Чехословакийн мэргэжилтнүүд, телефон холбоог ЗХУ-ын мэргэжилтнүүд, радио холбоог БНХАУ-ын мэргжилтнүүд, хөшиг болон ханын чимэглэлийг БНАГерманы мэргэжилтнүүд, нийт засал, шавардлага будгийн ажлыг хятадын мэргэжилтнүүд гүйцэтгэжээ.
Энэ үед хятад ажилчдын хэрэг эрхлэх газар гэж байсан бөгөөд тэдний ажилчид нь манай цэргийн барилгачидтай хамтран ажиллаж байжээ. Ордны барилгын анхны өргөтгөлд эхнээс аваад дуустал хурандаа Д.Бямбаа даргатай барилгын цэргийн нэгдүгээр батальон гурван роттой 1000 орчим цэрэгтэй ажилласан байна.

Д.Сүхбаатарын хөшөө
Ордны барилгын өргөтгөлийн ерөнхий захиалагчаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Бадарч, түүний орлогчоор Засгийн газрын Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Б.Гончигсүрэн, байнгын хариуцагчаар ордны зохион байгуулах ангийн дарга Д.Дондов нар ажиллаж байжээ.
Мөн телефон холбооны монтажийг Д.Готов /сайд асан/, Ц.Дэлгэр-Очир, цахилгаан монтажийг Д.Бадарч, сантехникийн монтажийг инженер М.Даш нар гүйцэтгэжээ.
Ордны барилгын гүйцэтгэгчээр батальоны дарга хурандаа Д.Бямбаа, батальоны ерөнхий инженер дэд хурандаа А.Дорж, хангалтын орлогчоор И.Чулуун, улс төрийн орлогч С.Дамба нар ажиллаж байв.
Барилгын модон материалыг Түнхэл, Зүүнхараагаас, тоосгыг Улаанбаатарын тоосгоны заводаас, шохойг Шохойнбулагаас, будаг, төмөр, шилэн материал, хивс, их танхимын сандлыг хятадаас, тусгай өрөөнүүдийн царсан ширээ сандлыг Румын улсаас тус тус авчээ.
Ордны барилгын өргөтгөлийн суурийн гүнийг ордны барилгын урьд баригдсан хэсгийн гүнтэй адил 4 метр бөгөөд, ялгаатай нь урьдах суурийг Богд уулын арын том хавтгай чулуугаар хийсэн бол нэмэгдсэн суурийг бетон цутгаж хийжээ.
Барилгын анхны өргөтгөлийн ажлыг 1958 онд түр барилгаар эхэлж 1959 онд жигдрэн 1961 оны зун ардын хувьсгалын 40 жилийн ойн өмнө дуусгажээ.
Ордны анхны өргөтгөлөөр ордны зүүн, баруун урд талын хоёр жигүүрүүд болон ордны урд хойт талын сүрлэг баганууд, Ардын Их хурлын танхим бүхэлдээ нэмэгдсэн юм. Урд талдаа 4 давхар, хойшоо 3 давхар дөрвөлжин хэлбэртэй цагаан өнгөтэй байсан ордон хойшоо дундуураа урт, хоёр талаараа богино, урагшаа хоёр талаараа тэлсэн гадна талдаа тразит шавардлагатай саарал өнгөтэй ордон болжээ.
Ордны анхны өргөтгөлөөр 800 хүний суудалтай Ардын Их Хурлын сүрлэг гоёмсог танхимтай болсон нь төрийн ордонд явуулдаг улс төр, нам олон нийтийн олон хүн хамарсан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахад зохистой болжээ.
Өргөтгөлийн дараа ордны зүүн урд жигүүрийн ll давхарт Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх, lll давхарт Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал, lҮ давхарт МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны хурал, баруун урд жигүүрийн ll давхарт Сайд нарын Зөвлөлийн хурлын танхим, lll давхарт Намын Төв Хорооны ll нарийн бичгийн дарга Д.Моломжамц, lҮ давхарт Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга Н.Жагварал нар албан ажлаа явуулах болсон байна.
Ордны өргөтгөлийн дараа ордны дэг журам, зохион байгуулалтад нэлээд өөрчлөлт орж урд хоёр жигүүрийн хаалгаар нам, төр засгийн удирдлагууд, урд гол хаалгаар зочид төлөөлөгчид, хөдөлмөрчид, хойт талын зүүн баруун хаалгаар ордонд ажиллагсад нэвтэрдэг болжээ.

Төрийн ордны анхны өргөтгөлөөр хийгдсэн Их хурлын танхим
/Эрх баригч МАХН-ын ХlХ их хурал/
/Эрх баригч МАХН-ын ХlХ их хурал/
Төрийн ордны хоёрдахь өргөтгөл
Төрийн ордны анхны өргөтгөл хийснээс хойш 20 жилийн дараа буюу 1981 онд хоёрдахь өргөтгөл хийгджээ.
Ордонд хоёрдугаар өргөтгөл хийх тухай МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 29/60 дугаар тогтоол 1979 онд гарч барилгын ажлыг 1979 оны 5дугаар сард эхэлж 1981 оны 11 дүгээр сард дуусгажээ.
Уг өргөтгөлийн ерөнхий архитектор Г.Лувсандорж “Тэр үед улсын барилгын комиссын дарга байсан С.Лувсангомбо бид хоёр ордны барилгыг чухам яаж өргөтгөх тухай МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоонд дэлгэрэнгүй тайлбарлан танилцуулж байсан юм. Тэгэхэд асуудлыг яг шийдэх үед Ю.Цэдэнбал дарга биднээс чухам ямар хэмжээгээр ордныг өргөтгөх юм гэж асуухад Г.Лувсангомбо одоогийн байгаагийн 20 хувь гэхэд Ю.Цэдэнбал дарга инээмсэглээд Содном гуай руу харж Содномоо чиний нөгөө хэдийг чинь жаахан үймүүлэх нь дээ, /тэр үед Содном гуай Улсын төлөвлөгөөний комиссын дарга байсан/ гэж хэлээд уг асуудал шийдэгдсэн юм” гэв. Ордны хоёрдугаар өргөтгөлийн зураг төслийн зохиогчоор архитектор Г.Лувсандорж ахлагчтай хэсэг томилогдож түүнд инженер Х.Лхагвасүрэн, Л.Түвшинцэнгэл, /цахилгаанчин/ Дашдамба /салхивч/, Д.Намсрай /сантехник/, Ч.Бат-Очир, Бадгай, Б.Лувсандондов, М.Болод, арх.Л.Нямсүрэн техник Буяндэлгэр, Цээсүрэн, Д.Бадамханд нар ажиллаж байв.
Хөрөнгө хэмнэх, хурдан барих шаардлагатай уялдаж зураг хийх ажил барилга угсралттайгаа хамт хийгдэж байжээ. Өргөтгөлийн ерөнхий захиалагчаар МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар, захиалагчийн төлөөлөгчөөр Д.Сандуй, Ц.Цэдэв /сантехникийн инженер/, Барилгын гүйцэтгэгчээр цэргийн барилгын төлөөлөгч хурандаа Т.Батсуурь, талбайн инженерээр хушууч Ч.Цэдэнбалжир нар ажиллажээ. Зөвлөлийн мэргэжилтэн Сидоров болон хэд хэдэн орос мэргэжилтнүүд угсралт болон засал чимэглэлийн ажил хийсэн юм.
Барилгын ажлын явц байдал түүнийг түргэтгэх, ажлын чанарыг сайжруулах талаар Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүд, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга нар үе үе хэлэлцэж тухай бүр тодорхой арга хэмжээ авдаг байжээ.
Ордны барилгын хоёрдугаар өргөтгөлийг анхны өргөтгөлтэй харьцуулбал тухайн үедээ орчин цагийн гэгдэх төмөр бетон хучилтын хавтан, төмөр бетон суурь, өндөр маркийн тоосго зэргийг ашиглан газар хөдлөлтийн аюулгүй байдлыг харгалзан тооцоолж хийсэн аж. Харин гадна талын шавардлагыг анхны өргөтгөлийн хэгсийг дууриалган ямар ч хольцгүй зөвхөн портланд цемент, цагаан чулууны үйрмэгийг хэрэглэсэн. Гаднаас орох гарах хаалгыг Д.Бэгзсүрэн даргатай ордны барилга засварын анги хийж угсарчээ.
Хоёрдугаар өргөтгөлийн нэг томоохон хэсэг нь ордонд иргэний хамгаалалтын зориултаар барьсан 150 хүний хоргодох байр юм. Хоргодох байрны дотор талын өнгөн хэсэг нь чанарын хувьд сайн болж нурж унах аюулгүй, салхижуулалтын системтэй хийгдсэн юм. Ордонд 1000 кг даацтай 3, 500кг даацтай 1 лифт шинээр Чехословак улсаас авчирч тэдний мэргэжилтнүүд болон игженер Д.Энхтуяа, ордны лифтчин Дашдагва, Жаргалсайхан нартай хамтран угсарчээ.
Ордны холбоо, цахилгаан, сантехник, салхижуулалтын системийг шинэчилж сайжруулсан байна. Ордны халаалтын систем нь анх тавигдсан уурын зуухны халаалтаас төвийн халаалтын хамааралтай өндөр хүч чадалтай системд шилжив. Агаарын чийглэг, агаар сэлгэх, тохируулах, халаах хөргөх зэргийг зэрэгцүүлэн хийдэг автомат удирдлагатай салхивчийн системтэй болсон. Цэвэр ус, халуун ус, бохир усны найдвартай системээс гадна зөвхөн ордны цэвэр усны нөөцөнд зориулан худагтай болсон юм.
Ордонд төвийн цахилгаан хангалтын хоёр талын тэжээлээс гадна бэлтгэл тэжээлийн болон аваарийн зориулалтаар суурилагдсан КАС-500 маркын станцыг бэлэн байдалтай болгов. Энэхүү КАС-500 станц нь 9-11 секунтэд цахилгааны ачааллыг өөртөө авч ордонг цахилгаанаар саадгүй хангаж, гаднын хамааралгүй болгодог юм.
Барилгын гадна талд шинээр 2 арк гаргаж түүний хучилтыг доороос нь дулаалж төмөр хаалга суулгажээ. Бүх подвалын цонхны хаалт, төмөр сараалжуудыг хийж ордны гадна талын явган замын хавтангуудыг сольж эргэн тойрон усны хамгаалалт хийжээ.
Ордны хоёрдугаар өргөтгөлөөр барилгын 4 дүгээр давхарт хоолны шинэ заал буй болгож өөртөө үйлчлэх халуун лангуу, үйлчлэгчийн болон туслах өрөө, угаагуурын өрөөтэй, мөн хоолны тусгай заалтай, ордны подвалд хоолоо боловсруулж бэлэн хоолоо түгээдэг түргэн үйлчилгээний цэгтэй болгосон.
Өргөтгөл хийгдсэнээр Ардын Их Хурлын танхим, туслах танхимуудтай болж нийт 126 ажлын байр шинээр буй болов. Ордон хааш хаашаа 100 метр бөгөөд өндөр нь 18.7 метр, нийт 900-аад цонх, 568 хаалгатай /зөвхөн ажлын өрөөнүүдийн/ болсон юм.
Хурлын их, бага танхимуудад хийсэн өөрчлөлт
1960-аад оны өргөтгөлөөр Ардын Их Хурлын танхимыг шинээр нэмж барьжээ. Энэ танхимын урт нь 28м /фойе орвол 48.0м/ өндөр нь 11.0м шат нь 8.25м болно.
1980-аад онд үндэсний мэргэжилтнүүдийн зураг төсөл Ардчилсан Германы мэргэжлийн хүмүүстэй хамтран Их танхимын засал чимэглэлийг өөрчлөн сайжруулж шинэлэг интерьртэй болгожээ.
Бас танхимын суудлын тоог 800 байсныг 1200 болгож Хятадад үйлдвэрлэсэн хуучин суудлыг Унгар хийцийн шинэ суудлаар сольж тохижуулсан байна.
Их танхимын дотор ханын шинэ өнгөлгөө, чимэглэлийн ихээхэн ажил хийгдсэн юм. Их танхимын тайзыг ердийн урлагийн тоглолтын зориулалттай байсныг зөвхөн хурлын үйл ажиллагаа явуулахад зохимжтой байхаар тохируулан өөрчилжээ.
Танхимын дээврийн хөндийд болон тайзны дотоод хөндийд ЗХУ-ын КТЦ-40 маркийн агааржуулалтын төхөөрөмж тавьжээ.
Мөн тайзны гэрэлтүүлгийн хүчийг нэмэгдүүлэн их танхимын тайзнаас гэрэлтэх чадварыг сайжруулан нэмэлт прожектор, карнизын гэрлүүдийг угсарснаар танхимын гэрэлтүүлэг шаардлагын хэмжээнд хүрчээ.
Тухайн үед танхимд 5-85 салаа гоёмсог люстер 69 ширхэг, 2-3 салаа ханын чимэглэлийн гэрэлтүүлэг 74 ширхэгийг байрлуулжээ.
Их танхимд зориулан Радио холбооны орчин үеийн тоног төхөөрөмж байрлуулж, дэлхийн 12 хэлээр шууд орчуулга хийх чадвартай болсон бөгөөд соронзон бичлэг хийх өрөө тасалгаатай болсон юм.
Их танхим руу хоёр талаасаа ордог 8 хаалгыг Герман улсад үйлдвэрлэсэн мебель хаалгаар сольж, монгол үхрийн ширээр хийсэн арьсан сийлбэрээр урлаж, нийт шалыг Унгар улсад үйлдвэрлэсэн хивсэнцэрээр өнгөлжээ. Тайзны болон бусад модон сийлбэрийг урлагийн гавъяат зүтгэлтэн зураач Л.Чуваамидын удирдлагаар үндэсний урчууд хийж, арьсан чимэглэлийг архитектор Г.Лувсандоржийн эх загвараар Герман улсад захиалан хийлгэжээ.
Их танхимын фойенуудыг урьд өмнө байгаагүй сайхан уран зураг, туурган /гобелин буюу гар/ хивсээр чимэглэв. 30 метр урт туурган хивсийг Ардын зураач Гомбосүрэн, урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Цэрэнпил, Төрийн ордноос Г.Шагдаржав нарын удирдлагаар хот хөдөөгийн 20 хивсчин 2 сар гаруй хугацаанд урлан нэхэж бүтээжээ.
1990-ээд оноос хуучин кино үзвэрийн /анх ордны барилга баригдахад уг зориулалтаар хийгдсэн/ танхимыг улсын их баяр, тэмдэглэлт үйл явдлын үед дайллагын зориулалтаар ашигладаг танхим болгон өөрчилжээ.
Ордны танхимуудын гоёл чимэглэл, арын фонын түмэн наст хээ, сүлдийг гар урлалын үйлдвэрийн хамт олон хийж, угалз сийлбэртэй ширээнүүдийг сандлын хамт зураг урлал компанийн Д.Батдорж, Д.Наранжав, Н.Сандагсүрэн нарын урчууд урлан бүтээжээ.
Төрийн ордны өрөө, хонгилуудыг үндэсний хээ хуартай гоёмсог сайн чанарын хивсээр бүрсэн бөгөөд түүнд С.Бавуусүрэн /Төр Засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын орлогч дарга асан/ их үүрэг гүйцэтгэсэн юм.

Төрийн ордны дотоодод хийсэн өөрчлөлт,
шинэчлэлтийг зарим зургаар үзүүлбэл:
Их танхимын гантиг шат, соёмбот хаалга
Их танхимын хонгил
Их танхимын арын хонгилын туурган хивс
Төрийн ордны "А"танхим /хоймор тал/
Төрийн ордны "Б" танхим
Төрийн ёслолын соёмбот танхим
Ардын зураач Б.Гомбосүрэн болон урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Чуваамидийн загвар төслөөр чимэглэгдсэн төрийн ёслолын соёмбот танхим төрийн ордны гуравдугаар давхрын нүүрэн төв хэсэгт байдаг.
Соёмбот танхимын гурван өрөөний чимэглэл нь урд хийгдэж байгаагүй таазанд урласан цэвэр сийлбэр гипс-ганч /их эрдэмтэн Ренчингийн нэрлэснээр алтан хөмөрлөг/ нь 114.6 м2 хээтэй. Соёмбот танхимын 3 өрөөний чимэглэл хоорондоо өөр өөр загвартай үндэсний хээ угалзны бэлгэдэл хэв шинжийг хадгалсан юм.
Дунд өрөөний тасралтгүй үргэлжилсэн түмэн насан хээг соёмботой холбож бат бэхийг билэгдсэн бол, баруун өрөөний үргэлжилсэн хээ, төв үзэлтэй, зүүн ёслолын жижиг өрөөний сийлбэр ганч монгол үндэсний гэрийн хананы сүлжээг билэгдэн үндэсний хээ угалзыг холбон урласан анхны монгол “Ганч” урлаг гэж болно.
Монгол “ганч”-ийг бүтээхийн тулд Д.Чуваамид өөрөө Узбек улсад Хорезмын Шахын /хаадын/ ордны шавар ваар керамик урлагийн алдарт уламжлалыг судалсан аж. Соёмбот танхимын чимэглэлийг гар урлалын үйлдвэр, Улаанбаатар хотын урчуудын эвлэлийн салбар, хэвлэл чимэглэлийн үйлдвэр, Монументаль чимэглэлийн үйлдвэрийн 40 гаруй урчууд хийж бүтээжээ.
Тэдгээр урчууд энэхүү хамтын бүтээлээ 1979 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дуусгаж Монгол Улсын Ардын Их Хуралд хүлээлгэн өгчээ.

Соёмбот танхимын хаалга
Соёмбот танхим
Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайдын
уулзалтын хүндэтгэлийн танхим
уулзалтын хүндэтгэлийн танхим
Монгол Улсын Ерөнхий сайд нарын хөрөг
Төрийн ордонд Монгол улсын Ерөнхий сайдаар 1918 оноос эхлэн ажилласан хүмүүсийн хөргүүдийг байрлуулсан байдаг. Урлаг судлаач О.Сосорын тодорхойлсноор зарим хөргийн тухай дурьдвал:
Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ч.Өлзийхутагийн зурсан Х.Чойбалсангийн хөргийг зөөлөн дулаан өнгөнд захируулан үндэсний ёс заншлыг дээдлэн хүндэлдэг хүн байсныг, Ю.Цэдэнбалын хөргийг үйл ажилтай холбон маш их хөдөлмөрч хүн байсныг харуулжээ.
Дүрслэх урлагийн дунд сургуулийн багш Ч.Хүрэлбаатарын зурсан П.Гэндэн, Д.Бямбасүрэн нарын хөргийг сонгодог аргаар нүүрэн дээр нь гэрэл өгөх аргыг ашигласан тухайн хүмүүсийн мөн чанар, зан чанарыг илрүүлэх боломж олгожээ.
Монгол Улсын төрийн шагналт ардын зураач Г.Одонгийн зурсан Ж.Батмөнх, Д.Содном нарын хөрөгт тухайн дүрүүдийн гадаад төрхийг сонгодог, сүрлэг “Хэллэгээр” чадварлаг бүтээн харуулжээ.
Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ц.Энхжингийн зурсан А.Амарын хөрөг нь тухайн хүний оюуны их чадавхи, өндөр соёл, ёс суртахууныг тод харуулж чадсан ажээ.
Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран зургийн багш Н.Орхоны зурсан Ж.Гунгаадорж, Жигжиджав нарын хөргийг сонгодог арга барилаар зурсан ба тэдний дотоод ертөнцийг нээн харуулах зорилгодоо хүрсэн ажээ.
Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Р.Дуйнхоржавын зурсан “Жасрай, Бодоо нарын хөргийг сонгодог аргаар зурсан ба өнгийн тавилт, бичлэг зэргээрээ чадварлаг болсон байна.
Монголын Улсын төрийн соёрхолт ардын зураач Н.Чүлтэмийн зурсан Жалханз хутагт Дамдинбазарын хөргийг бүтэн биеэр нь ёслолын хөрөг бүтээх аргаар зурснаар тухайн үеийн төрийн түшээ хүний байр байдал, өмсгөл зүүлт, намба байдлыг бүрэн дүүрэн харуулан улмаар түүхийн болоод угсаа судлалын өндөр ач холбогдолтой бүтээл болсон ажээ.
Хичээнгүй сайд Цэрэндоржийн хөргийг олны танил болсон цагаан малгайтай нь зурсан нь тухайн хүний зан байдлыг гаргахад түлхэц болсон ба түүний харцаар алсын бодолтой няхуур хүн байсныг үзүүлж чаджээ.
“Зураг урлан” компанийн зураач Ц.Наранжавын зурсан Монгол Улсын анхны ерөнхий Сайд ноён хан Т.Намнансүрэнгийн хөргийг тухайн үеийн төрийн түшээ хүний намба байдал, өмсгөл зүүлтийг түүхийн болон угсаатны судлалын үүднээс бодолцон бүтээсэн ажээ.

ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН САНДАЛ, ШИРЭЭ
Төрийн ёслолын ширээг хоёр сандлын хамт урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Чуваамид зураг төслөөр 1990 онд бүтээжээ.
2.5 х 100 х 78 см-ын харьцаатай төрийн ёслолын ширээ нь дороос дээш бадрах усны долгион хээ, хос хоёр загас эргүүлэн ороож мөнх байх бэлгэдлээр 4 хөл, 8 загасан хээнээс дээш бадамлаж ургасан хээ, тасралтгүй үргэлжилсэн Монгол үндэсний хээн дунд бадамласан угалз, хээний гол төвд соёмбо буулгасан нь төрийн бэлгэдэл болжээ.
Уул ширээний хээний дөрвөн зүг унжсан унжлага хэлбэр нь Монгол эх орны газар зүйн байршил, зургийн хэлбэрийг илэрийлжээ. Ширээний тавцан дээр шигтгэж хийсэн 2 өлзий шигтгээ нь тэгш үзэл өлзий бэлгэджээ. Хоёр сандал нь мөн адил цогц бэлгэдэл хээтэй ширээтэйгээ хорших ажээ.

Төрийн ордны доторхи болон гадна талд хийсэн
зарим тохижолт
зарим тохижолт
ИХ ТАНХИМЫН ХУВЦАС ХҮЛЭЭЖ АВАХ ӨЛГҮҮРИЙН ХЭСЭГ
Их танхимын хувцас хүлээж авах өлгүүрийн хэсгийг тус танхимын доод давхарт шинээр байгуулжээ. Уул ажлыг архитекторч Г.Лувсандоржийн зураг төслөөр хотын барилга трест, цахилгаан сантехник угсралтын нэгдсэн трест, ордны барилга засварын тасаг, зохион байгуулах анги хамтран гүйцэтгэжээ.
Засвар шинэчлэлт хийхийн өмнө их танхимын доорхи хоосон зайд байсан барааны агуулахуудыг зайлуулах, цахилгаан кабель холбооны утсыг шилжүүлэх, дулааны шугамыг шилжүүлэн өөрчлөх, дренажийн шугамыг муу усны шугамтай холбосон байдлыг өөрчилж, хөрсний тунасан усыг хүлээн авах хийн насосын тусламжтайгаар усыг гадагш хаях зэргээр төхөөрөмжилжээ. Зөвхөн энд байсан элдэв төрлийн бараа эд хогшлыг зөөхөд ачааны 40 машин хэрэглэгдэж байсан байна.
Дээрх байгууллагууд нь их танхимын үүдний доод хэсэгт 1000 хүний хувцас хүлээж авах өлгүүрийн хэсэг, 22 суудалтай эрэгтэй, эмэгтэй сан узель, 4м урт, 4м өндөр ханын толь, тус бүр 60 суудалтай хурлын 2 танхимыг шинээр буй болгожээ.

Их танхимын доод хэсэг
Энэ үеийн төрийн ордон нийтдээ 35804 м2 талбайтай, нийт давхруудын багтаамжийг нэгтгэвэл 134.223.69 м2 болох юм. Албан ажлын өрөөнүүд 13075.7 м2 танхимууд 2195 м2, Төрийн ордон 491 ажлын өрөө тасалгаатай, 536 хаалга, 932 цонхтой, 6678.2 ам метр, дээврийн хөвөө эмжээр 509.6 м2 бөгөөд сантехникийн /халаалт, салхивч, цэвэр бохир усны/ шугам сүлжээний нийт урт нь 30 км шахам юм. Тус ордны ажлын өрөө танхимуудыг ордны барилга засварын ангиас ээлж тогтоон засварладаг. Ийм байдлаар нэг өрөө 6-7 жилийн дараа дахин засварт ордог байв.
Эл ордонд 100 хүний суудалтай зоогийн газар болон номын сан, уншлагын газар, хэвлэх үйлдвэр, спорт чийрэгжүүлэлтийн танхим, худалдааны цэгүүд, угаалга, хими цэвэрлэгээ, оёдолчин, үсчин, цайны газар, цэцгийн хүлэмж, эмийн сан, банкны тооцооны төв, холбооны салбар зэрэг үйлчилгээний зориулалттай 40 гаруй өрөө тасалгаатай.
Төрийн ордонд монгол хүний ур ухаанаар буй болсон ховор нандин бүтээлүүд цөөнгүй бий.
Төрийн ордонд ахмад болон залуу уран бүтээлчдийн 100 шахам уран зураг, 10 гаруй уран баримал, бас сийлбэр, туурган хивс, торго арьсан урлагийн бүтээлүүд тавигджээ. Эдгээрийн дотор эзэн Чингис хааны гантиг чулуун цээж баримал, есөн хөлт цагаан туг орчны 87 ам метр талбай тойрсон чимэглэл, хүннүгийн үеийн хээ бүхий ширмэл ширдэг, Ардын зураач Н.Чүлтэмийн “Талын айл”, О.Цэвэгжавын “Гүүн зэл дээр”, М.Цэмбэлдоржийн “Отгон тэнгэр” , Б.Гомбосүрэн, Д.Цэрэнпил нарын бүтээсэн “Эх орон” сэдэвт 20 м туурган хивс, түүх уламжлалын сэдэвт монгол зураг зэрэг гайхамшигт бүтээлүүд олон бий.
УИХ-ын хуралдааны танхим дахь УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үндэсний уран гоё сийлбэртэй сэнтий /суудал/, төр засгийн тэргүүн нарт гадаадын байгууллага, хүмүүсээс бэлэглэсэн зүйлийн 70 гаруй үзмэр бүхий үзэсгэлэн байдаг.
Төрийн ордны өрөө хонгилуудыг үндэсний хээ хуартай гоёмсог чанарын хивсээр бүрсэн ажээ.

Төрийн ордонд тавигдсан Монгол зураг /Ц.Даваахүү. 1986 он/
1980-аад оноос хойш Төрийн ордны гадна талын бүх довжоо, залгаа хэсэг, бунхант индрийн арын талбай, мөн индрийн хоёр талын түшиг хана, машин орж гарахад зориулагдсан пандус, ордны эргэн тойрон боржин талбай, зүлэг цэцэг, гэрэлтүүлэг зэргийг байнга засаж сайжруулсаар байв.
Зам талбайн өнгөлгөөг саарал чулуугаар, зүлэг талбайн хашлагыг ногоон боржин чулуугаар сольж талбай руу харсан хэсэгт алхан хээ тавьжээ. Бунхант индрийн нүүрний талбайн чулууг бүхэлд нь хөх чулуу болгожээ. Барилгын эргэн тойрон хүрээлсэн хэсгийг Хархорины хар саарал чулуугаар сольж гялгар өнгөтэй болгосон юм. Ордны өмнө талын 2 пандусны хашлагыг Хархорины хөх саарал чулуугаар цэцгийн савнуудыг авдрантын ногоон чулуугаар зарим савнуудыг гантигаар хийв. Ордны гадна талын бүх хаалгуудыг сийлбэртэй царс модон хаалгууд болгосон бөгөөд ордны гадна талд шөнийн гэрэлтүүлэг ханын гэрлэн чимэглэлийг нэмэгдүүлжээ.

ТӨРИЙН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОР
2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Их Эзэн Чингис хааны мэндэлсний 840 жилийн ой, Их Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг орон даяар төрт ёсны их баяр болгон тэмдэглэх тухай зарлиг гаргажээ. Энэхүү зарлигийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 112 дугаар тогтоолоор ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Намбарын Энхбаяраар толгойлуулан байгуулжээ.
Зохион байгуулах үндэсний хорооны төлөвлөгөөний хүрээнд “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө” цогцолбор шинээр байгуулах, “Монгол төрийн тамга” хөшөө босгох шийдвэр гаргаж, “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө”-г Монгол төрийн ордны нэгэн цогцолбор болгон төрийн ордны урд талд залгаж байрлуулахаар төлөвлөжээ. Үүгээр 1991 онд гаргасан зураг төслийг бүхэлд нь өөрчилжээ.
Хөшөө баримлын эх загварыг урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Болд зохиож, Монголын урчуудын эвлэлийн холбооны уран бүтээлчдийн хамт урлан бүтээжээ.
Цогцолборын нүүр хэсэгт Их Эзэн Чингис хаан түүний үйл хэргийг дүрслэн харуулахдаа Монгол Улсыг үндэслэн байгуулагч Их Эзэн Чингис хааны хөшөөг цогцолборын төв хэсэгт, Өгөдэй хааны хөшөөг баруун хэсэгт, Монголын Юань гүрнийг үндэслэгч Хубилай хааны хөшөөг зүүн хэсэгт байрлуулж, Монголын их хаадыг төлөөлсөн цогцолбор хөшөө болгон бүтээжээ.
Их Эзэн Чингис хааныг төв суудалтайгаар, гар болоод хөлийг уужим тавиун, эгэл даруухан боловч ухаалаг, ихэмсэг дүртэйгээр тэнгэрлэг эзэн хаан бэлгэдлээр үүлэн хээ, монгол угалз хээ бүхий бүс агссан байдалтай, хүч чадлын илэрхийлэл болсон барын арьс, торго дурдан тэргүүтнийг тохсон, монголчуудын өнө эртнээс хэрэглэж байсан суудалд заларч байгаа байдлаар дүрсэлсэн.
ЧИНГИС ХААН
Их эзэн чингис хааны хөшөөний сууринд Монгол газар нутагт оршин тогтнож байсан гүрнүүдийг бэлгэдэн Хүннү гүрний үеийн хээ угалз, дүрслэл оруулж, гантиг чулуугаар цоолборлосон. Өгөдэй, Хубилай хаадын хөшөөг монголчуудын өнө эртнээс хүч чадал, бат бөхийн бэлгэдэл болгон хэрэглэж ирсэн барсыг дүрсэлсэн гантиг чулуугаар цоолборлосон суудалд бат суусан байдлаар тухайн үед хэрэглэж байсан хувцас, хэрэглэл, бүс тэргүүтэнтэй дүрслэн урласан. Өгөдэй хааныг бодлогоширсон боловч ихэд ирэмгий, өөртөө итгэлтэй байдалтайгаар, Хубилай хааныг эрдэм ном, гүн ухааныг эрхэмлэгч цэцэн хаан байсаныг илэрхийлэх зорилгоор тухайн үед хэрэглэж байсан зарлиг, албан захидлын хэмжээс бүхий бичиг барьсан байдалтайгаар дүрсэлжээ.
ХУБИЛАЙ ХААН ӨГӨДЭЙ ХААН
ХУБИЛАЙ ХААН ӨГӨДЭЙ ХААН
Дэлхийд нэрээ дуурсгасан монголын морьт дайчдын дурсгалд зориулан Их Эзэн Чингис хааны хөшөөний зүүн өмнө талд Их Монгол улсын зүүн түмний захирагч Го ван Мухулай баруун талд нь баруун түмний захирагч хүлэг Боорчи нарын морьт хөшөөг байрлуулжээ.
Мөн баганат галерейн баруун хэсэгт “Монгол угсаатны төр улсууд”, зүүн хэсэгт “Их Монгол Улс-эзэн гүрэн” хэмээх шилэн зургийг бүтээсэн. Шилэн зургийн зохиогч зураач Н.Амгаланбаяр, үйлдвэрлэгч Д.Гантулга захиралтай “Шилэн хийц” ХХК гүйцэтгэжээ. Эдгээр зургууд нь тус бүр 18.2*7.2 м хэмжээтэй бөгөөд шилэн урлагийн орчин үеийн технологиор бүтээсэн. Ийм том хэмжээний шилэн зураг дэлхийд ч ховор ажээ.
Цогцолборын чухал бүрэлдэхүүн хэсэг нь Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний хэсэг болно. Уг өргөөний нэгдүгээр давхарт вестибюль, хоёрдугаар давхарт үзэсгэлэн гаргах баганат фойе, гуравдугаар давхарт Төрийн ёслол, хүндэтгэлийн их танхим байрлах ба Түмэн насан хээ бүхий гол хананы өмнө Монгол төрийн Есөн хөлт Их цагаан сүлд тугийг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ.

Энэхүү хүндэтгэлийн их танхимд:
- Гадаад орны төр, засгийн тэргүүн нар болон дипломат зочид төлөөлөгчид Монгол Улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхах ёслол
- Монгол Улсад суух гадаад орнуудын элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслол
- Монгол улсын Ерөнхийлөгч ард түмэндээ хандан айлтгал хийх
- Төрийн дээд шагнал, одон медаль, цол хэргэм, зэрэг дэв соёрхон хүртээх ёслол
- Цагаан сарын шинийн нэгэнд төр, засгийн удирдлагууд Есөн хөлт их цагаан сүлд тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслол
- Гадаадын зочид, гийчид, жуулчдад хүндэтгэл үзүүлэх
- Онцгой тэмдэглэлт үед 16 насанд хүрч байгаа залууст иргэний үнэмлэх гардуулах, их, дээд, ерөнхий боловсролын сургууль төгсөгчид төрдөө хүндэтгэл үзүүлэх
- Төрийн хан хуур цэнгүүлэх
Төрийн сүлд Их Цагаан тугийг залах, үдэх ёслол болон бусад арга хэмжээ зохиогдож байна.
Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимын хоёр талд хэлэлцээрийн өрөөнүүд байрладаг.

Энэхүү цогцолборт байгуулагдсан дахин давтагдашгүй онцгой байгууламж бол Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэр юм. Хүндэтгэлийн өргөө гэрийн загварыг монголчуудын төрт ёсны уламжлал, түүхэн замнал, түүний бэлгэдэл, орон зай, интерьерийн оновчтой шийдлийг харгалзан зохиожээ. Уг өргөө гэрийн эх загварыг Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Төртогтох зохиож, архитекторч, интерьер дизайнер, түүх угсаатны зүйн зөвлөх, уран бүтээлчдийн хамтарсан баг зураг төслийг нь гаргасан байна.
Хоймор
Гэрийн хойморт Их эзэн Чингис хааны шүтээн зургийг байрлуулан зандан мод, эрдэнийн чулууг хослуулан сийлж, урлан бүтээсэн гол шүтээний хэсэг байна. Гол шүтээний зүүн, баруун талд монгол түмний шүтээн болсон Нууц товчоо, Үндсэн хуулийн эхийг байрлуулсан. Түүний өмнө төрийн тэргүүн нарын уулзалтын ширээ, төрийн алтан соёмбот сэнтий суудал тэргүүтнийг хаш эрдэнийн чулуугаар урлаж, алт, мөнгө, хатуу модоор чимэглэжээ.
Хүндэтгэлийн өргөө гэр
Төв хэсэгт гал голомтын өр, бэлгэдлийн хээ угалзаар чимэглэгдсэн тэг дөрвөлжин тавцан суурин дээр төрийн ган тулгыг байрлуулж, тулганы ар талд хаш эрдэнийн чулуу, алт, мөнгө, бусад үнэт материалаар чимэглэж хийсэн өр буюу түсэргэ байна. Өргөөний баруун, зүүн жигүүрт тус тус зочин гийчин тухлан суух зандан мод, алт мөнгөөр чимэглэсэн сэнтийт суудал байрлана.
Тооно, дээвэр ба тойруулга
Тус өргөөнд саатан морилогчдын харааны төвд илхэн тусах тэнгэр язгууртны удамт төрийн есөн их билгээр дүрслэн алт, мөнгө, эрдэнийн чулуугаар чимэглэн, үнэт модоор урлан бүтээсэн тооно харагдаж, түүний голд байрлах алтан чимэглэл бүхий болор чулуун хийц, хэлбэр төгс төгөлдөр гэрэлтүүлэг болон тоононоос салбарлах эрдэнийн хээ угалз бүхий унь, монгол уран барилга гэрийн хийц хэлбэрийг тодотгосон учир төгс хээгээр чимэглэгдсэн дөрвөн халз, түүнийг дагасан найман чимэглэлийн дүрсүүд хана руу бууж, ханын дээд толгойд эртний монголчуудын билгэдэл шонхор шувуу бусад хүчирхэг амьтан араатан болон бусад сийлбэрийг алтдаж өнгөлсөн байх ба түүний доод хэсэгт цагаан мөнгөөр зурвас үүлэн хээг цутгаж хөөж бүтээсэн байна. Гэрийн нийт тойрог ханыг хатуу хүрэн зандан модоор мөнхийн бэлгэдэл түмэн насан хээг битүү сийлж урласан нь монгол төр түмэн үүрд мөнх цэцэглэн бадрахын билэг тэмдэг болгосон байна.
Үүд
Энэхүү өргөө гэрийн үүдэн хэсэгт төрийн соёмбот эрдэнийн чулуун чимэглэлт хоёр хавтас бүхий эрдэнийн чулуун чимэглэлтэй эрдэнэ цогцлуулан бүтээсэн хаалга нь монголчуудын гайхамшигт хүндэтгэлийг илэрхийлнэ. Түүний доод хэсгээр үргэлжлэх хормойн хэсгийг бат бөх суурь, газар, ус тэргүүтнийг бэлгэдсэн байгалийн дүрслэлт хээ угалзаар төгсгөж хатуу зөөлөн хоёр төрлийн материалыг холбож өгсөн.
Зочид гийчдийн өлмий дор орших утга учир бүхий угалз хээгээр чимэгдэгдсэн уламжлалт зөөлөн тансаг ширмэл ширдэг буйг харж, дээш дахин харваас алтан хөмрөгт халз, унийн завсраар дорнын тансаг торгомсог бүс харагдаж байгаа нь бүхэлдээ л хатуу зөөлөн зохилдсон эрхэм тансаг монгол ордны шинжийг агуулсан байна.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОРДНЫ
ҮЙЛЧИЛГЭЭ АЖ АХУЙ – ӨДГӨӨ
ҮЙЛЧИЛГЭЭ АЖ АХУЙ – ӨДГӨӨ
Төрийн ордонд Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар хамтдаа байрлаж, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын ажлын өрөө, тасалгаа, гадаадын өндөр хэмжээний зочид, төлөөлөгчдийг Ерөнхийлөгч хүлээн авч уулздаг хүндэтгэлийн гэр өргөө, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын зочид хүлээн авдаг Сүлдэт, Соёмбот танхим, дээд хэмжээний айлчлалын албан ёсны төлөөлөгчдийн хэлэлцээрийн танхим, Улсын Их Хурлын гишүүд, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Тамгын газрын дарга нарын болон визит уулзалтын танхимууд, Улсын Их Хурлын чуулганы танхим, Байнгын хороодын хуралдааны танхим, Олон улсын болон дотоодын томоохон хэмжээний хурал, зөвлөгөөн явуулах боломжтой 800 хүний суудал бүхий их танхим, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Тамгын газар, Хэрэг эрхлэх газар, Төрийн ёслол, үйлчилгээ, хамгаалалтын байгууллагын ажилтнуудын ажлын өрөө, тасалгаа байрладаг.
Төрийн ордонд ажиллагчдад зориулсан номын сан, уншлагын танхим, чийрэгжүүлэлтийн танхим, эмийн сан, эрүүл ахуй, эмнэлгийн үйлчилгээний хэсэг, эрэгтэй, эмэгтэй үсчин, оёдол, Зоогийн газар, кофе-шоп, банкны тооцооны салбар, хэвлэх үйлдвэр зэрэг үйлчилгээний байгууллага, цэг, салбарууд ажиллаж байна.
Монгол Улсын Төрийн ордны нийтлэг бүх үйлчилгээг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар хариуцдаг.

Төр, захиргааны байгууллагууд үндсэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулах нөхцөл, бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа буюу албан контор, ширээ, сандлаас эхлээд шаардлагатай бусад техник, хэрэгслээр хангах, тэдгээрийн ашиглалттай холбогдох үйлчилгээ цахилгаан, дулаан, телефон, мэдээллийн технологи, хэрэгслээр үйлчлэх, ажиллагчдын цалин хөлс, ахуй амьдрал, нийгмийн баталгааг хангах зэрэг аж ахуй санхүүгийн бүхий л үйлчилгээ /төрийн захиргааны нийтлэг үйлчилгээ/-г тус газар бүхэлд нь хариуцан ажилладаг.
Төрийн захиргааны нийтлэг үйлчилгээ хэмээх нэр томъёог Монгол Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт хэрэглэжээ. Дэлхийн улс орнуудад “Захиргааны үйлчилгээ”, “Нийтлэг үйлчилгээ”, “Ерөнхий үйлчилгээ” гэх мэтээр нэрлэдэг байна.
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 258 дугаар тогтоолоор Төр, засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын Үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталжээ.
Үүгээр Төр, Засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газраар үйлчлүүлэгч байгууллага болон хэрэглэгчдийг нарийвчлан тогтоож өгсөн байна. Үүнд:
Үндсэн үйлчлүүлэгчид:

- Монгол Улсын Ерөнхийлөгч
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
- Монгол Улсын Их Хурлын дарга
- Монгол Улсын Их Хурлын Тамгын газар
- Монгол Улсын Их Хурлын чуулган
- Үндсэн хуулийн цэц
- Сонгуулийн ерөнхий хороо
- Монгол Улсын Ерөнхий сайд
- Засгийн газрын хуралдаан
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
- Төрийн захиргааны албаны зөвлөл
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс
- УИХ-ын дэргэдэх төв байгууллагууд
- Монгол Улсын яам
- Засгийн газрын агентлаг
- Дээр дурьдсан байгууллагуудад ажиллаж байгаа төрийн албан хаагчид
Үйлчилгээний үндсэн чиглэл
- Санхүү, эдийн засгийн үйлчилгээ
- Материал, техник хангамжийн үйлчилгээ
- Авто тээврийн үйлчилгээ
- Нийтийн хоол, амралтын үйлчилгээ
- Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний үйлчилгээ
- Барилга, засвар, тохижилтын үйлчилгээ
- Байр ашиглалттай холбогдсон үйлчилгээ
- Цахилгаан хангамжийн үйлчилгээ
- Дулаан хангамжийн үйлчилгээ
- Салхивч агааржуулалтын үйлчилгээ
- Цэцэг ногоон байгууламжийн үйлчилгээ
- Техникийн үйлчилгээ
- Оёдол угаалгын үйлчилгээ
- Цэвэрлэгээ үйлчилгээ
Ордонд ажиллагчдад зориулсан бусад үйлчилгээ
- Эмнэлэгийн анхан шатны үйлчилгээ
- Ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ
- Эмийн сан
- Номын сан
- Ном хэвлэлийн худалдаа үйлчилгээ
- Үсчин гоо сайхны үйлчилгээ
- Унаа тийзийн үйлчилгээ
0 Сэтгэгдэл:
Post a Comment