2/18/12

Европын холбоо 7200 нэр төрлийн барааг 2013 оныг дуустал гаалийн татвараас чөлөөлнө


Нэг үеэ бодвол монголчууд юмхнаар юм хийдэг болоод удаж буй. Гутал оёж, цүнх урлаж, цамц нэхэж, талх барьж, “Ажил хийвэл ам тосдоно” гэдгийг ойлгодог болсон. Хэдийгээр аливаа улсын эдийн засгийг томоохон үйлдвэрүүд нь чирж явдаг ч жижиг, дунд үйлдвэрээс улсын төсөвт орох мөнгийг бага гэж гололтгүй билээ.

Учир нь нэг жижиг, дунд үйлдвэр 10 хүнийг ажиллууллаа гэхэд ардаа 40 хүний амьдралын баталгааг хангаж байдаг. Ялангуяа, сүүлийн жилүүдэд орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл нэлээд хөгжих болсон нь төрөөс энэ салбарт анхаарлаа багагүй хандуулсны илрэл. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчид маань олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргаж ашиг орлогоо арвижуулах, нөгөө талаар “Монгол брэнд”-ийг дэлхийд таниулах талд жаахан хойрог ханддаг гэхэд буруудахгүй болов уу.

Магадгүй энэ нь гадаад худалдааны хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар тэр бүр мэддэггүйтэй холбоотой байж болох. Иймээс энэ талаархи мэдээллийг хүргэе.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД ТАТВАРГҮЙГЭЭР ГАРАХ Б0Л0МЖТ0Й БҮТЭЭГДЭХҮҮН ОЛОН

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих, гадаад зах зээлд гарах нэг томоохон боломж нь хөгжингүй орнууд болон хөрш орноос үзүүлж буй хөнгөлөлтийн нөхцөл байдаг. АНУ-ын Конгресс хөгжиж буй орнуудын АНУ-ын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 1974 онд Хөнгөлөлтийн ерөнхий систем бий болгосон.

Энэхүү системд нийт 131 орны 3400 бараа, бүтээгдэхүүн хөнгөлөлт эдэлдэг. Манай улсын экспортын зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн 1999 оноос энэ хөнгөлөлтийг эдлэх болсон. Энэ талын мэдлэг, мэдээлэл багаасаа болж бид тодруулбал, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид багахан хэмжээний хөнгөлөлтийг эдэлдэг байна.

2007 оны байдлаар гэхэд манай улсын нийт импортын ердөө 0.5 хувь нь л энэ хөнгөлөлтөд хамрагджээ. Үүнд вольфрамын баяжмал, хуванцар өлгүүр, гэр ахуйн жижиг хэрэгсэл бэлэн хувцас голлосон байна. Уг нь манай улсаас импортолж буй оёмол сүлжмэл бүтээгдэхүүнд тооны хязгаарлалт тогтоохгүйгээр шиидвэрлэсэн ч хөнгөлөлтийн ерөнхий системдээ хамруулаагүй аж.

Гэхдээ “Чамлахаар чанга атга” гэгчээр тоон хязгаарлалт тоггоогоогүй давуу талыг ашиглан захиалагчийн материалаар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолдог аж ахуйн нэгж, үйлдвэрүүд цөөнгүй байгуулагдсан билээ.

Өөр нэг хөнгөлөлтөд гар урлапын үндэсний хэв маягийг агуулсан бараа, бүтээгдэхүүн багтжээ. Гэхдээ АНУ-ын зах зээлд Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд “Гар урлалын нэхмэл бүтээгдэхүүний гэрээ” байгуулан гаргах боломжтой юм байна. Үүнд, гараар урласан, үндэсний хэв маягийг агуулсан ханын зураг, дэрний уут, зарим төрлийн дэвсгэр багтдаг аж.

Мөн 2008 оны долдугаар сард 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд гаргах харилцан ойлголцлын захидал тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү, АНУ-ын Элчин сайд М.Минтон нар гарын үсэг зурж байсан. Үүнд гар аргаар хийсэн нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн багтдаг. Ингээд зогсохгүй тус улсын Худалдааны төлөөлөгчийн газар 70 хувиас их торго агуулсан нөмрөг, тавилгын нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн, металл ба металл түүхий эд (зэс, гянтын хүдэр, алт, боловсруулсан зэс), арьс, шир, савхи, амьтны үс, ноос, хуванцар, модон бүтээгдэхүүн, шош, зарим төрлийн бүлүүртэй хөдөлгүүр, цахиур, автомат удирдлагат жолоодлогын хэрэгсэл, моторт тээврийн хэрэгслийн арааны хайрцаг зэрэг бүтээгдэхүүнийг татваргүйгээр тус улсын зах зээлд гарах боломжгойг мэдэгдсэн байна.

Мөн, зэс, зэсийн баяжмал, сульфат, зэсийн бүтээгдэхүүн, үнс болон цинкийн агууламж өндөртэй хаягдал, алт болон алтан гоёл чимэглэлийн эдлэлүүд үүнд багтжээ.

11 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГААЛИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨГДЖЭЭ

Япон хөгжиж буй орнууд түүний дотор нэн буурай хөгжилтэй орнуудын экспортын орлогыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх, эдийн засгийн хөгжлийн хурдацыг нэмэгдүүлэх зорилгоор 1971 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс Тарифын хөнгөлөлтийн ерөнхий системийг мөрдөж эхэлсэн. Жижиг, эмзэг эдийн засагтай, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын худалдаанд учирч байгаа бэрхшээлийг онцлон авч үзэж, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг дэмжих чиглэлээр худалдааны бодлого явуулдаг тус системд нийт 164 орон хамрагддаг аж.

Манай улс 1991 оноос хамрагдахдаа ноолууран бэлэн бүтээгдэхүүн, ноосон хөнжил, цэвэршүүлсэн зэс, зэсийн хайлш, нишингийн чихэр, гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэн хувцас, нохой, муурны тэжээл зэрэг бараа бүтээгдэхүүнийг илүүтэйгээр экспортолжээ. Түүхий эдийн импортын тариф “0″ байдаг аж. Харин Европын холбоо 7200 нэр төрлийн барааны гаалийн татвараас чөлөөлөх шинэ хөнгөлөлтийн систем /”GSP+”/-ийг 2005 онд бий болгожээ.

Манай улс үүнд хамрагдах хүсэлт гаргаж, зохих шаардлагыг хангаснаар мөн оны долдугаар сарын 1-нээс хөнгөлөлт эдлэн 7000 гаруй нэр төрлийн барааг Европын холбооны зах зээлд гаалийн татваргүйгээр нэвтрүүлэх боломжтой болжээ. Эл хөнгөлөлтөд манай улсын экспортын ач холбогдол бүхий оёмол, сүлжмэл бүх төрлийн бүтээгдэхүүн, арьс шир, үслэг эдлэл, мал амьтны гаралтай ноос, ноолуур, ундаа, архи, модон эдлэл, электрон бараа, гутал, хивс, зэс, зэсэн болон төмөр, төмөр бүтээгдэхүүн зэрэг бараа, бүтээгдэхүүн хамрагддаг байна.

Түүнчлэн манай улсаас зонхилон гаргадаг хонь, тэмээний ноос, ямааны ноолууран бүтээгдэхүүн болон арьс, ширэн бүтээгдэхүүнд тусгайлсан шаардлага, квот болон захиргааны хориг саад тавьдаггүй аж. Харин үйлдвэрлэлийн зориулалттай идээлсэн шир, хонь ямааны нойтон арьсанд техникийн зохицуулалт шаарддаг.

Энэ нь ч Maл эмнэлэг хорио цээрийн албаны хяналтын дүрмээр зохицуулагддаг. Харин цаашид техникийн зохицуулалт хийх чиглэлд ХХААХҮЯ ажиллаж байна. Энэхүү хөнгөлөлт 2013 оныг дуустал хүртэлх хугацаанд үйлчлэх аж. 2006-2010 онд манай улс 20 гаруй нэр төрлийн 80 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг Европын холбоонд экспортлосноор 8.5 сая ам.долларын ашиг хүртжээ.

Өөрөөр хэлбэл 11 тэрбум орчим төгрөгийн гаалийн татвараас чөлөөлөгджээ. Мэдээж эл хөнгөлөлт манай бизнесийн салбарт тодорхой үр ашиг үзүүлдэг ч энэхүү давуу тапыг бүрэн ашиглах, тухайлбал Европын холбооны гишүүн орнуудтай хамтарсан үйлдвэр байгуулах замаар шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлэх, европын зах зээлд өрсөлдөх чадвартай, олон улсын стандарт, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах цаг хэдийнэ ирснийг хэлэх нь зүй болов уу.

ОХУ-д манай улсаас нийлүүлэгдэж буй дараахь нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаапийн татварын хэмжээ мөн буурчээ. Үнэт металлан гоёл чимэглэл, хөнжил бүтээлэг, үслэг эдлэлээр хийсэн хувцас зэрэг бүтээгдэхүүний гаалийн татвар 2.5, савхи, илгэн хувцас, хүүхдийн оёмол хувцас, эсгий гутап зэрэг бүтээгдэхүүн тав, хивс ба бусад дэвсгэр бүтээгдэхүүн 7.8 сүлжмэл хувцас, эдлэл, оёмол хувцас, үслэг малгай зэрэг бүтээгдэхүүн 12.5 пунктээр буурсан байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment