2/18/12
Долоон настай охинд долоон эрхтэн шилжүүлэн суулгав
Өмнөд Солонгосын эмч нар долоон настай Чхо Их Со охинд нэгэн зэрэг долоон эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ. Ийм төрлийн хагалгаа нь эдгэршгүй өвчнийг анагаахад шинэ боломж бүрдүүлж байгаа талаар "Соуль синмун" сонинд онцолсон байна. Хэдийгээр хагалгааг дөрвөн сарын өмнө хийсэн ч дөнгөж саяхнаас олон нийтэд ил болжээ. Ким До Ений тэргүүтэй эмч нарын баг Асаны анагаах ухааны төвд Чхо Ин Со охинд хагалгааг ийн амжилттай хийсэн байна. Тэрээр хорвоод мэндлэхдээ дутуу төрж, гэдэсний архаг бөглөрөл хэмээх оношийг эмч нар түүнд тавьсан юм. Тиймээс төрсөн цагаасаа л дуслаар хооллож байж. Чхо Ин Со урьд нь хоёр ч удаа хагалгаанд хийлгэсэн удаатай. Эмч нар түүнд элэг, нойр булчирхай, нарийн гэдэс, ходоод, 12 нугалаа гэдэс, бүдүүн гэдэс, дэлүү зэрэг эрхтнийг шилжүүлэн суулгасан байна. Ким До Ен эмчийн онцолсноор охины ихэнх эрхтэн ажиллагаагүй байсан. Бид эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд хоёр жилийн турш бэлдсэн. Ийм төрлийн хагалгааг насанд хүрэгчидтэй харьцуулбал хүүхдэд хийхэд илүү хүндрэлтэй байдаг. Учир нь эрхтнүүдийн хэмжээ хэт жижиг байхаас гадна, хагалгаа амжилттай болох магадлал тун бага байдаг хэмээжээ. Азаар охинд донор олдсон бөгөөд одоо тэрбээр өөрөө хооллож сураад байгаа. Тэрээр энэ долоо хоногийн сүүлээр эмнэлгээс гарах талаар Ким До Ен эмч онцолжээ. Гэдэсний архаг бөглөрөл нь ховор тохиолддог өвчин бөгөөд ихэвчлэн үхлээр дуусдаг байна. Өмнөд Солонгост ийм төрлийн өвчтэй арав гаруй хүн байдаг аж. Уг өвчнийг эмчлэх цорын ганц арга бол эрхтэн шилжүүлэн суулгах юм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment