2/21/12
Баясгалан хэмээх луу жил айсуй ..............................
Айлчлан ирж буй шинэ жилийн өнгө хэрхэн бууснаас хүний сэтгэлийн их буян дэлгэрч эрч хүчийг мэдэрдэг. Ирэх жилийн өнгийг сум хийдийн хамба шашны төлөөлөгчдийн мэргэнд хэрхэн буусан талаар уншигч танд сонирхуулан хүргэж байна.
“Зөн билгийн тулаан”-ы ялагч Зөн билэгч Т.Заманд: Луу жилд төрж байгаа нялхсын нэрийг сайн бодож өгөх хэрэгтэй
Ирж буй усан луу жил маш сайхан жил болно. Улиран одож буй туулай жилийг бид сайхан үдэж байна. Хур ус арвинтай тариа будаа газрын өгөөж ихтэй.Ард түмэн амар тайван сайхан жил болж өнгөрлөө. Туулай жил их ээлтэй жил болсонгэжүзэж байгаа. Айлчлан ирж буй луу жил маш сайхан жил болно. Мөн хур бороо арвинтай байна. Жилийн наймдугаарсарын сүүлээр жаахан салхи шуургатай байх төлөв буусан.
Өвгөд хөгшид нялхаст ээлтэй сайн жил. Төрийн ихэс дээдсийн хувьд маш их ээдрээтэй байж болзошгүй. Харин үүнд улстөрчид ихээхэн ухаалаг хүлээцтэй, буурь суурьтай, мөн дээр нь эвтэй байвал Монголын ард түмний өлзийг гийгүүлсэн тийм жил болно. Асуудлыг ихээхэн хурцдуулбал аюултай байж болзошгүй. Байгаль цаг уурын тухайд бороо хур ихтэй.
Энэ жил жил нь орж байгаа хүмүүст анхаарах зүйл бол улаан юмнаас хол байх хэрэгтэй. Мөн хэл ам, атаа жөтөөнөөс жаахан болгоомжтой байхад илүүдэхгүй. Луу жил шинээр мэндэлж байгаа нялхсын хувьд хийморьтой нэлээд сэргэлэн хүүхэд болно. Ялангуяа луу жилийн шинийн 29-ний дотор төрсөн эмэгтэй хүүхэд их адтай. Адтай гэдэг маань нэг бол их уран, эсвэл бүжигчин, дуучин ч юмуу, үзмэрч удган бөө байдаг юмуу.
Үүнд нэг анхаарах зүйл бол гарч байгаа хүүхдийн нэрийг нь маш сайн бодож өгөх хэрэгтэй. Ард түмний мөнгө санхүү эд баялгийн хувьд цөөхөн хүнээс шалтгаална. Ер нь Азийн орнууд луу жил гарч байгаад их баяртай байгаа. Луу гэдэг амьтан өөрөө тэнгэрийн амьтан гэдэг. Тиймээс их хийморьтой хүчтэй жил болно.
Төгс баясгалант” хийдийн хамба Нацагдоржийн Гантөмөр: Энэ жлийн өнгө маш сайхан байх төлөвтэй байна
Баясгалант хэмээх луу жилд жил нь орж байгаа хүмүүсийн хувьд ч ялгаагүй сайхан жил болно. Жилийн эхэнд засал номоо уншуулчихвал жилийн турш санаа зовох зүйлгүй. Тиймээс шинийн 15-ндаа багтаад заслаа хийлгэвэл зүгээр. Ер нь хүн сайн сайхныг төсөөлж, сайныг бодоод явбал тухайн хүндээ сайхан л жил болдог.
Муу, хатуу жил болно гэж бодоод л байвал санасны дагуу л байх болно. Цаг агаарын хувьд нар хур тэгш, идээ будаа элбэгтэй, өвчин зовлон бага их сайхан жил гарна. Бага зэргийн дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Жил нь орсон ороогүй гэлтгүй хүн бүр өөрсдийн хиймррь сүлдээ дуудуулж заслаа хийлгэх хэрэгтэй. Нохой, луу, үхэр, хонь жилтнүүдийн хувьд онцгойлон засал хийлгэх хэрэгтэй. Гарсан зурхайгаас харахад энэ жил маш сайхан жил байх нь харагдаж байна.
Ерөнхийдөө энэ жил нялхаст ширүүхэн, настангуудад гайгүй жил болно. Хүн бүр уншуулбал зохих номоо уншуулаад, заслаа хийлгэчихвэл айх зүйл байхгүй. Тиймээс ард олондоо хандан засал номоо сайн хийлгэхийг хүсье. Ирж буй баясгалант хэмээх усан луу жилдээ та бүхний минь ажил үйлс бүтэмжтэй байж, эрүүл саруул байхыг хүсэн ерөөе.
Гандантэгчинлэн хийдийн зурхайч Баадай овогт Энхбат: Энэ жилийн хувьд хур ихтэй, тариа буудай элбэг ургана
Мал тарга тэвээр сайн авах жил болох нигууртай учир ард иргэд санаа зовох зүйлгүй сайхан жил болох төлөвтэй байна. Жилийн өнгө ийнхүү сайн бууж байгаа. Усан луу жилийн зурлагын хувьд үхэр хариулаач нь хүүхэд байгаа юм. Энэ нь хүүхдэд ээлтэй, залуучуудад ширүүн жил болох талтай. Тиймээс хөгшид эрүүл мэнд талдаа анхаарах нь зүйтэй.
Ялангуяа халдварт өвчинд өртөх магадлалтай учир настайчууд цаг улиралдаа тааруулж хоол ундаа сайн хэрэглэж байх хэрэгтэй.
Залуучуудад ширүүн жил болно гэдэг нь залуус эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй гэдгийг хэлж байна. Ажил төрөл, санхүү тал дээр алдагдалд орох магадлалтай учир Алтангэрэлийн даллага авахуулбал сайн.
Гарч буй жилийн бас нэг анхаарах зүйл нь эд мал, тариа буудай элбэгтэй сайхан жил болох боловч улс орон хүмүүс хоорондоо хямралдах нигууртай гэж энэ жилийн өнгөнд бууж байгаа. Энэ нь жагсаал цуглаан, үймээн самуун гарах нигууртай байгаа учир үүнийг анхаарах хэрэгтэй.
Баясгалант хэмээх усан луу жилд луу жилтнүүдийн хувьд жил орж байгаа. 37-ны жил орж байгаа хүмүүсийн хувьд давхар мэнгэ голлож байгаа. Үүнийг засаж залруулж явах хэрэгтэй. Дээрээс нь лууны их харш жил нь нохой жил. Нэн ялангуяа 1958 оны нохой жилтнүүд харш жил нь гарахын зэрэгцээ мэнгэ голлож байгаа учраас өөртөө илүү их анхаарч заслаа сайн хийлгэх хэрэгтэй. Үхэр хонь жилтнүүдийн хувьд энэ жил тусгайлан засал хиштгэх жил. Эдгээр жилтнүүдийн бага харш жил нь гарч байна. Эдгээр жилтнүүдийн хувьд “Шид” гэж засал бий. Энэ заслыг хийлгэх хэрэгтэй юм.
Засал хийлгэх гол утга учир нь тухайн хүн өөрөө явж өөрийнхөө үйл лайг нимгэлж хийлгэх нь сайн. Тиймээс цагаан сараар хэн нэгнийгээ зараад гэртээ хэвтээд байх нь тийм тустай биш. Тиймээс бусдадаа үлгэрлээд ялангуяа өрхийн тэргүүн гэр бүлийнхээ гишүүдийг дагуулаад cap шинийнхээ заслыг хийлгэвэл сайн. Харин уншуулах ном гэдэг бол өөр. Уншуулах номыг аав нь очоод хүүгийнхээ өмнөөс уншуулж болно. Харин засал гэдэг бол аливаа хүн өөрөө байх шаардлагатай. Тухайн хүний мэнгэ нь голлож байна уу? Харш жил нь гарч байна уу?, суудал нь өнцөгдөж байна уу гэдгийг хувь хүн биечлэн байсны үндсэн дээр засал хийлгэх мөн чанар нь бүрдэж байгаа юм. Бас нэг зүйлийг хэлэхэд хүний сэтгэлээс их юм гарна. Зөв ярьж, зөв сэтгэж, зөв бодолтой явбал хүнээс гарах үйл нь зөв байдаг юм.
Үүнийг сайн ойлгож сайн мууг жишин мэдэхийн жишгээр заслаа хийлгэвэл ажил үштс тань бүтэмжтэй байх болно. Эцэст нь хэлэхэд ирж буй “баясгалан” хэмээх усан луу жилдээ та бүхэн төрлөөрөө төвшин амгалан, элгээрээ энх амгалан. Монгол ард түмний буян заяа тэгш дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Бөө Л.Лувсанноров: Хур бороо элбэгтэй, санасан үйлс сэтгэлчлэн бүтнэ
Баясгалан хэмээх усан луу жилийн ерөнхий өнгөний хувьд тайван, хур бороо цагтаа орсон, аливаа зорьсон ажил үйлс бүтэмжтэй сайн байх жил болно гэж зурхайд зурагдсан байна. Нөгөө талаар жилийн зурлага ямар байхаас гадна тэр жилдээ ямар байх нь бид бүгдэзс шалтгаална. Малчны хуанлигаас жилийн ерөнхий шинжийг мэдэж болно. Мөн тухайн жилд хүн ямархуу байх талаар төөргийн чулууны үрд заасан.
Төөргийн чулууны үрээс хүний амь нас, хийморь сүлд, бие эрхтэн ямар байхыг мэдэж болдог. Хамгийн гол нь тухайн жилдээ хүн муу байна гэж зурхайд бууснаар муу болчихгүй. эсвэл сайн байна гга сайн болохгүй. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн үг байдаг. Тиймээс хүн болгон өөр өөрийнхөө заслыг бэлгэшээгээд засуулчихвал зөвхөн жил битгий хэл нэг насаараа бурхан болж төрдөг. Өмнөх луу жилүүдийн хувьд маш хатуу, цас зудтай жилүүд болж байсан. Харин энэ луу жил маш зөөлөн жил болох төлөвтэй байна.
Сайхан жил гарч байна, ажил үйлс амьдрал нь сайн байхын тухайд хувь хүн өөрөө хичээн зүтгэн, мэрийж, өөрийнхөө зурлага жшгийг хараад ямар засал хийлгэх вэ гэдэгтээ анхаараад явах юм бол болно. Хий мухар сүсгээр хандаж болохгүй. Бодитойгоор хандаж, амьдрал ахуйдаа зурхаин зурлагаа дагах ёстой. Түүнээс хийморь муу байна гээд урвайж болохгүй. Хийморийн сан тавиулж, сүлдээ дуудуулж, шинийн нэгний өглөө засал номнуудаа сүсэглээд сайн явахад тэр жилдээ алзахгүй гэдгийг л сүглтэн олондоо хэлье.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment