2/6/12
Говьсүмбэрийн Засаг даргыг хорих хугацааг сунгажээ
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн хорих хугацааг 30 хоногоор сунгажээ. Түүнийг өнгөрсөн сарын дундуур АТГ-ын ажилтнууд саатуулж, цагдан хорьсон. Учир нь түүнийг албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Гэвч өөр эх сурвалжийн мэдээлсэнээр түүнийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн дотны найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа гэнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment