4/24/11

Бадамсамбуу- чадалтай сайхан сэтгүүлч шүү /Бүх юм нь хүний ясаар бүтсэн музеи байдаг юм байна/

Түүх өгүүлдэг нэвтрүүлэг гэж үзэгчдэд танил болсон 18 зураг нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор "Гараг” студийн захирал сэтгүүлч Г.Бадамсамбуу ах оролцсон байгаа.

Чех улсад байдаг нэгэн музейн  барилга, хашаа  тэр бүү хэл доторх бүх үзмэрийг нь хүний ясаар хийсэн өвөрмөц содон музейн өмнө авхуулсан зурагаас өгсүүлээд содон сонин мөн хуучны түүх өгүүлсэн зургуудыг оролцогч мань авчирч сонирхуулсан.

Үзэгчид түүнийг "Аялалын цаг” нэвтрүүлгээр нь сайн танина. Тиймдээ ч  аялалын элдэв сонин зургууд дийлэнх нь байна лээ.

Г.Бадамсамбуу ах гэрэл зургийг хальсанд буулгахгүй бол сүүлийн үеийн текник технологийн дэвшил нэг л өдөр ямар ч зураггүй үлдээх магадлалтайг үзэгчдэд сануулсан. Өөрт нь ч тийм тохиолдол нэг биш удаа тулгарч гайхалтай сайхан мөчүүдийнхээ агшинг буулгаж амжилгүй алдсан гэнэ лээ.




0 Сэтгэгдэл:

Post a Comment