Төрсөн өдөр: 1964.09.30
Төрсөн газар: Читта ди Кастелло. Умбрия. Итали
Мэргэжил: жүжигчин, загвар өмсөгч
Карьер: 1990 оноос
Моника Белуччи Италийн Умбрия мужийн Читта ди Кастелло хэмээх жижиг хотод эгэл жирийн ажилчны гэр бүлд төрсөн. Тэгвэл тухайн үед тэрхүү бөглүү газар ирээдүйн дэлхийн кино ертөнцийн хамгийн тачаангүй, дур булаам эмэгтэй өсөн торниж байгааг тухайн үед хэн мэдэх билээ. Түүний эцэг Романо Белуччи нь ачааны машины компанийн эзэн байсан бөгөөд байнга л хөрш залгаа хот, улсууд руугаа тээвэр хийн удаан хугацаагаар явчихна. Энэ ч утгаараа тэрээр бага насны охиндоо байнгын хараа хяналтанд байлгах, өсвөр насныханы элдэв буруу явдалд автуулахгүй байхыг ээжид нь үргэлж захидаг байлаа. Гэхдээ Моника багаасаа маш хэрсүү зан чанартай охин байсан бөгөөд мөнгө төгрөг, элдэв дэгжин ганган хувцас хунар гэж гэрийнхнийгээ зовоогоод байдаггүй байсан нь эцэг эхэд нь ямарч төвөг учруулаагүй гэдэг. Ингээд дунд сургуулиа амжилттай төгссөн тэрээр Перужигийн хуулийн сургуульд элсэн оржээ. Энэ мэргэжилтэй болгохыг түүний эцэг туйлын их хүсэж байсан юм.
0 Сэтгэгдэл:
Post a Comment