Үүнтэй холбогдуулан Монголын Үйлдвэрчний эвлэл үүнд хяналт тавих зорилгоор ирэх амралтын өдрүүдэд “Оюутолгой” компанид хөдөлмөрийн үзлэг хийхээр болоод байна.
Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо болон “Оюутолгой” компанийн төлөөллүүд энэ сарын 13-ны өдөр уулзсаны үндсэн дээр уг үзлэгийг явуулахаар болсон аж.
“Оюу Толгой” компани одоогийн байдлаар 90 метрийн өндөртэй уурхайн ам, дулааны станц болон ус дамжуулах хоолой барьж байгаа тул ажиллах хүч нэлээд шаардлагатай байгаа гэнэ.
Иймээс ч 6949 ажилчин нэмж, оруулж ирэн ажиллуулах болсон байна.
Энд нэг зүйлийг дурьдахад харамсалтай нь Монголын Засгийн газар энэ ажилд Монголын талаас ажиллах хүч гаргах боломжгүй тул Хятад ажилчин оруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг албан ёсоор гаргасан явдал юм.
Зүй нь гэрээнд заагдсанаар бол нийт ажилчдын 60 хувь нь монгол, 40 хувь нь гадаад ажилчин байх ёстой аж. Хэрэв энэ заалт хэрэгжсэн бол өнөөдөр Монголын 11 мянган иргэн ажилтай байх байжээ.
С.Сарнай
0 Сэтгэгдэл:
Post a Comment