5/18/11

“ТӨРӨЛХ СУМАА ХӨГЖҮҮЛЬЕ” ТҮРГЭНЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

“ЧИНГЭС ХААН” ЗОЧИД БУУДАЛД 2011 ОНЫ  ЗУРГАДУГААР САРЫН  11-НД ӨГЛӨӨ 9.45-Д ЭХЛЭНЭ.

Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-аас Мерси Кор Монгол Олон Улсын Байгууллагын “Хөдөөгийн Агрибизнесийг дэмжих хөтөлбөр”-н дэмжлэг, сумынхаа төрийн болон төрийн бус байгуулага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн оролцоотойгоор  2010-2021 он хүртэл Түргэн сумаа хөгжүүлэх төлөвлөгөө гаргажээ.
Энэ төлөвлөгөөнд  148  ажил төлөвлөн аливаа төсөл арга хэмжээ, улсын  төсөв, гадаад дотоодын хувийн секторын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, орон нутгийнхаа  нөөц боломж, удирдлага зохион байгуулалтыг эрс шийдвэртэй сайжруулан ажиллахаар болсон байна.
Энэхүү санаачлагыг Увс аймгийн захиргаа,  Улаанбаатар хот дахь сумын нутгийн зөвлөлөөс  халуунаар сайшаан дэмжин байна.
Түргэн Сумын ИТХ, ЗДТГ-ын хүсэлтээр С. Анхбаяр даргатай Түргэн сумын нутгийн зөвлөлийн хандивын данснаас  “Чингэс хаан” зочид буудлын хурлын зааланд “Төрөлх сумаа хөгжүүлье” чуулга уулзалт 6-р сарын 11-ний амралтын өдөр 9.45 минутаас  зохион байгуулахаар болжээ. Уулзалтанд урьчилсан тооцоогоор 100 гаруй хүн оролцох бөгөөд энэ хүмүүсийн өдрийн хоол, цайны зардлыг “Мерси Кор Монгол” ОУБ хариуцахаар болжээ.
Олны хүч оломгүй далай гэдэг билээ. Нутаг усаа гэсэн халуун дулаан сэтгэлтэй иргэд, олон түмэн та бүхнийг “Төрөлх сумаа хөгжүүлье” чуулга уулзалтанд хүрэлцэн ирж өөрийн оюун ухаанаа уралдуулан идэвхтэй оролцож  хувь нэмрээ оруулахыг хүсэн  урьж байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment