5/22/11
Япончууд цөмийн хаягдлыг Монголд булшлах асуудлаар “Майнничи”-г дуудлаа
Цөмийн хаягдлын тухай яриа мөддөө тасрахгүй бололтой. Манай гадаад харилцааны ажилтнуудаас АНУ, Японтой цөмийн хаягдлыг булшлах талаар санал солилцсон гэх мэдээлэл ч үнэний ортой болох дог оо. Энэ талаар олон жил судалгаа хийсэн Японы “Майничи” сонины Лондон дахь тусгай сурвалжлагч Айкава Харуюкитай манай нэгэн сэтгүүлч интернэтээр ярилцлага хийсэн гэх бөгөөд цаадахь нь ч энэ бүхнийг итгэлтэйгээр баталсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаж буй. Тэгвэл маргааш Япон улсын парламентын зүгээс "Майнничи" сонинд гарсан нийтлэлийн дагуу цөмийн хаягдалыг Монголд булшлах асуудлаар тус сонинд хариуцлагатай алба хашдаг цөөн тооны хүмүүсийг дуудаж асуулга тавих юм байна. Энэхүү ноцтой асуудалд тус улсын зүгээс ямар байр суурь илэрхийлэх болон манай Гадаад харилцааны яамныхан ч хэрхэн мэдэгдэл хийхийг хүлээх л үлдлээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment