5/18/11
Баатархүү хорт хавдартай жаал хүүд сэтгэлийн дэм хайрлалаа
Амьдралын даваа гүвээ, жаргал зовлонгийн нугачаанд тэвчээр, ухаан зааж торойж үлддэг хүн төрөлхтөн аюулт өвчний өмнө аргагүй хүчин мөхөсддөг. Жүжигчин Баатархүү хорт хавдраар өвчилж, урлагт хайртай ард түмнийхээ сэтгэлийг түгшээгээд байсан цаг саяхан. Гэвч Монголчууд “Халуун сэтгэл” хандивын тоглолтыг зохион байгуулж, хайртай жүжигчнээ аюулт өвчнөөс нь гэтэлгэж чадсан. Харин тэрээр нуруу нугасны хорт хавдартай хүүхдэд хувиасаа 20 мянган төгрөг өгч тусалжээ. Өөрөө эм тарианы мөнгөгүй хэцүүхэн яваа жүжигчин маань ийнхүү бага боловч хүний сэтгэл гэгч зүйл ямар үнэтэй зүйл байдгийг өөрийн биеэр харууллаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment