“Улаанбаатар” их дэлгүүрийн Гүйцэтгэх захирал Э.Мөнгөнцэцэг
Монголчуудад дэлхийн тансаг хэрэглээг илүү ойртуулж, үнэртэн гоо сайхны ертөнцийн өнгө төрх болж яваа “Түшиг” компанийн захирал Баттүшигийн гэргий Э.Мөнгөнцэцэгийг урилаа. Урлаг судлаачаар суралцаж Парис, Милан, Нью-Йоркт загварын шоунуудад оролцож явсан загвар өмсөгч бүсгүй жинхэнэ хайртайгаа учран бизнесийн гэх цоо шинэ ертөнцөд хөл тавихаар зориг шулуудсан гэдэг.
-Баттүшиг захирал маш богино хугацаанд өнөр гэр бүлтэй болчихлоо. Нөхөртэйгээ анх яаж танилцаж байв?
-Тийм шүү. Би Америкт ахлах сургууль төгсөөд Нью-Йоркт урлагийн түүх, урлаг судлаачаар коллежид сурч байсан юм. Тэгээд зун Монголдоо амрах гэж ирээд нөхөртэйгээ танилцчихаад долоо хоноод буцаад Америк явчихсан. Удалгүй манай Түшигээ араас ирээд гэрлэх санал тавьсан. Тэгээд л би бүгдийг орхиод Монголд ирээд бид хоёр гэрлэсэн дээ. Одоо бид хөөрхөн хоёр хүүтэй. Ёстой л заяаны хань зам дээр гэдэг болсон. /инээв/ Одоогоор шинэ дэлгүүрээ нээгээд удаагүй байгаа болохоор ажил нилээд их байна.
-Бизнесийн өрсөлдөөнт ертөнцөд ямар зарчмаар ажиллаж байна вэ?
-Бидний хувьд эхнээсээ л “барууны соёлыг Монголд” гэсэн уриаг баримтлан ажиллаж ирсэн. Саяхан л гэхэд бид дэлхийн алдартай “Tommy Hilfiger” брэндийг Монголд албан ёсоор борлуулах гэрээ хэлэлцээр хийгээд ирлээ. Үнэнийг хэлэхэд бид соёлыг түгээж байгаа хүмүүс. Хүн ам багатай, хөгжиж байгаа манай оронд бизнесийн таатай орчныг нь бүрдүүлж биднийг дэмжиж өгөөсэй гэж боддог.
-Танай дэлгүүрийн дээд давхарт уран зургийн галерей байхыг сая ирэхдээ харлаа. Мэргэжлийнхээ дагуу ийм сайхан орчин бүрдүүлсэн үү?
-Нээгээд удаагүй байна. Америкт урлагийн түүх, урлаг судлаачаар сурдаг байсан болохоор ямар ч байсан Монголд уран зургийн галерей байгуулна гэж боддог байлаа. Монголд урлагийг хөгжүүлэхэд өөрийнхөө хувь нэмрийг оруулъя гэж бодож явдаг даа. Би Да Винчийг хүндэлж биширдэг, түүний бүтээлүүдэд дуртай. Да Винчи олон нийтэд их алдартай учир хүмүүс тэр бүр үнэ цэнийг нь мэддэггүй юм шиг санагддаг. Гэтэл Да Винчи бол олон гайхамшигтай нээлтүүдийг хийсэн, түүгээр ч зогсохгүй математикч, философич олон төрлийн авьяастай агуу хүн. Түүний багшийг Андре Дел Верроччио гэдэг, гайхамшигтай агуу зураач маэстро байсан. Тийм учраас галерейгаа “Верроччио” гэж нэрлэсэн. Верроччио гэдэг нь бас “үнэн нүд” гэсэн утгатай. Галерейд ирээд зургийг нь худалдаж авахгүй ч гэсэн хараад таашаал авах хэрэгтэй гэдэг үүднээсээ байгуулсан юм. Одоо манай галерейд нилээд зураачдын бүтээл цуглараад байна.

-Зургийн ямар төрлийг илүү их таашаадаг вэ?
-Би орчин үеийн урлагаас илүү дундад зууны сэргэн мандалтын үеийн зургуудад дуртай. Миний хувьд уран зураг гэдэг заавал гоё сайхан байх ёстой. Яагаад гэвэл, хүн нүдээ баясгаж сэтгэлээ сэргээж, ямар гоё юм бэ гэж уран зургийг үзэх ёстой гэж боддог. Гэтэл хар бараан юм хараад ямар аймаар юм бэ гэж үзэх утгагүй санагддаг.
-Гурван жилийн өмнө өөрийг чинь сэтгүүл дээрээс ном бичиж байгаа гэж уншиж байсан. Ном бүтээх ажил чинь хэр явж байна даа?
-Тиймээ, Би өөрөө ном бичих гэж оролдож байгаа. Тэр маань тэнгэр элчүүдийн тухай зөгнөлт зохиол. Шашны ойлголтууд их орж байгаа учир судлах хэрэгтэй зүйлүүд их байна. Ер нь ном бичихийн тулд юу бичих гэж байгаагаа хамгийн сайн мэдэх хэрэгтэй гэж боддог. Би Христийн шашинтан хүн биш шүү дээ. Тэгээд сүүлийн үед тэнгэр элчүүдийн тухай номнууд уншиж байна. Одон орны тухай, тэнгэр элчүүдтэй яаж холбогдох вэ гэсэн тиймэрхүү номнууд их сонирхож байна.
-Яагаад заавал зөгнөлт зохиол бичихээр сонгосон юм бэ?
-Багаасаа ном их уншдаг байсантай минь холбоотой. Ном унших тусам хүний төсөөлөн бодох сэтгэлгээ сайн хөгждөг. Дээр нь би урлаг судлаач мэргэжлээр сурч байсан болохоор ихэвчлэн түүх судалсан. Миний хамгийн дуртай, олон авч байсан хичээл сэргэн мандалтын үеийн урлагийн түүх байсан. Миний номонд дундад зууны үед тэнгэр элчүүдийн хотод болж байгаа үйл явдлыг бичиж байгаа. Тэр үеийн түүх, шашны ойлголтууд их орсон.
-Дэлхийн тал тэр чигээрээ Христчин түүх соёл дээр үндэслэгдэж иргэншсэн байдаг. Библийг хэр судалсан бэ?
-Уншсан. Би өөрөө буддист л даа. Далай ламын сургаалыг ч уншсан. Гэрэл энергийг хүлээж авах гэсэн утгатай Кабала гээд философи байдаг. Амьдралд гайхамшиг минут секунд бүр гарч ирдэг, үүнийгээ яаж олж мэдрэх вэ гэсэн ойлголт. Энд бас тэнгэр элчүүдийг ярьдаг юм. Эндээс анх номныхоо санааг олсон. Би номоо бичихдээ энэ ойлголтуудыг шашин гэдэг утгаар нь биш шинжлэх ухаан талаас нь харж бичихийг хүсч байгаа. Тэгэхгүй бол би хайрцагнаасаа гадуур гарч чадахгүй болчих байх. Бурхан ч бай буг ч бай би гаднаас нь харахыг хүсч байна.
-Номоо англи хэл дээр бичиж байгаа билүү. Зах зээлээ юу гэж харж байгаа вэ?
-Тиймээ, номоо англи хэл дээр бичиж байгаа. Юу ч гэсэн өөрийнхөө хамаг чадлаараа бичээд л үзье. Өөрийгөө сорьё. Хэрвээ надад тэр авьяас гэдэг нь байдаг бол бүгдийг нь шавхаад үзнэ гэж бодож байгаа. Номоо дуусгаад Нью-Йоркт очиж хэвлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Нью-Йоркийн “bestseller” болчихвол дэлхий даяар хүрэх боломж байдаг. Үнэхээр миний авьяас дутаад би чадахгүй бол яахав ээ. Ядаж би залуу байхдаа үүнийг оролдож үзсэн гээд үр хүүхдүүддээ үлдээнэ. Хүмүүст таалагдаад сонин шинэлэг ном болох юм бол гоё л байх даа гэж бодож байна. Би шүлэг бичих дуртай. Миний номны нэг онцлог нь бүх дүрүүд болох тэнгэр элчүүд дуулж хөгжимдөж хоорондоо шүлгээр ярьдаг. Англиар дэлхий яаж үүссэн тухай шүлэг бичсэн. Дэлхий дээрх бүх амьд амьтдаас хамгийн эрхэм нь, титэм нь хүн юмаа гэсэн санаатай шүлэг.
-Миний мэдэхийн ном бичиж эхэлснээс хойш нилээд хугацаа өнгөрлөө. Сайн бүтээл хугацаа их шаарддаг санагддаг?
-Таван жил болж байна, талдаа ороод явж байна. Энэ жилдээ дуусгана гэж төлөвлөсөн. Анх нөхөртэйгээ танилцах үед бичээд эхэлсэн байсан. Ном бол хүний амьдралын бас гоё дурсамжуудыг агуулдаг юм байна лээ. Нөхөртэйгээ анх танилцаж байсан хайрлаж, дурлалцаж байсан тэр сэтгэгдэл буусан байдаг. Хэрвээ миний ном амжилтгүй болоод би хэвлэж чадахгүй байсан ч гэсэн надад харамсах зүйл байхгүй. Үр хүүхэддээ үлдээнэ гэдэг бол миний амьдралын сайхан дурсамж тэдэнд минь үлдэнэ. Тийм учир би ном бичиж байгаадаа бахархаж хэний ч өмнө тиймээ, би ном бичиж байгаа гэж хэлж чаддаг. Ном бичихэд минь ойлгож байгаа хүн ч байна. Ойлгохгүй хүн ч байгаа байх.
-Сайхан хайраар дүүрэн ном болох нь ээ. Ингэхэд нөхрийн тань ямар чанар таны хайрыг татсан юм бол?
-Би нөхрийгөө жинхэнэ эр хүн гэж хардаг. Манай хүн Америкт сургууль төгссөн болохоор үзэл санаа аливаа зүйлийг минь их гоё хүлээж авч намайг ойлгодог. Би уг нь урлаг судлаач гээд арай өөр юм хийгээд явж байсан хүн шүү дээ. Гэтэл намайг газар дээр буулгаж ирсэн хүн бол манай нөхөр. Одоо чи бизнесээ хий, мөнгө гэж юу байдгийг сурах ёстой гээд л. Би үнэхээр их баярладаг. Нөхөр маань намайг юмыг холуур, зургийг томоор нь хардаг болгосон. Зургийг томоор харсан хүн хүнийг өршөөж, уучилж чаддаг илүү энэрэнгүй, зорилготой болдог юм байна.
-Харин таны хувьд ямар эмэгтэй хүнийг хүндэлдэг вэ?
-Ухаантай, үзэсгэлэнтэй, амбицтай, өөрийн гэсэн хүсэл дуртай. Эмэгтэйчүүд өнөөдөр нэгдэх хэрэгтэй. Монголчууд нэгдэж чадахгүй нь үнэхээр харамсалтай байна. Чадалтай, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг зовоход хүмүүс ойлгохыг хүсдэггүй. Ойлгосон ч өрөвдөх сэтгэлээ гаргадаггүй юмуу даа гэдгийг ойлгосон. Нэг бодлын чадалтай бас үзэсгэлэнтэй байна гэдэг ерөөл боловч хэцүү ачаа юм уу даа гэж ойлгоод байна. Хүчтэй эмэгтэйг хүмүүс хайрладаггүй, ойлгодоггүй санагддаг.
-Хадам ээж тань монголын худалдааны байгууллагын ууган удирдагч, үнэхээр дайчин хөдөлмөрч эмэгтэйчүүдийн нэг гэж бизнесийн салбарынхан үнэлдэг?
-Тиймээ, хадам ээж маань үнэхээр чадалтай эмэгтэй. Манай Түшигээ юмны зургийг том харж байгаа ч гэсэн манай ээж эмэгтэй хүний нарийн ухаан гаргаж бизнес яаж хийхийг надад зааж сургадаг. Жижиг боловч анзаарагдамгүй зүйлийг сургадаг. Эмэгтэй хүн биеэ ингэж авч явж бай, ээж хүн чинь ийм байдаг юм гээд л. Өөрөө бол амьдралын төлөө үнэхээр зүтгэсэн маш дайчин эмэгтэй, бас их энгийн хүн. Ажлаа л хийдэг янз бүрийн элдэв маяггүй. Анх би цагаан сарын шинийн нэгэнд очиж золгож танилцаж байсан. Шууд байгаагаараа хүлээж авч миний охин ингэ тэг гээд л халуун дулаан дотно байсан. Би ер нь гоё ээжтэйдээ маш их баярладаг юмаа. Ямар ч хүн таарчих байсан юм билээ.
-Та айлын ганц хүүтэй гэрлэсэн. Эрчүүд голдуу ээжтэйгээ адилхан эмэгтэйтэй суудаг гэлцдэг. Эмэгтэй хүний талаар өндөр шалгууртай нөхөртэй суусан гэж хэлэх гээд байна л даа. Шалгуурт нь хэр нийцэж байна вэ?
-Алтны дэргэдэх гууль шарладаг гэгчээр, их өөрчлөгддөг юм байна. Миний ээж, хадам ээж хоёр их хүчтэй эмэгтэйчүүд. Тийм болохоор манай нөхөр ч намайг хүчтэй байхыг цаанаасаа шаарддаг. Орой хоёулаа ядарч орж ирээд ажлаа ярьж,зөвлөлддөг.
-Хөвгүүддээ ямар нэр өгсөн бэ?
-Том хүүгээ Түшиг гэж нэрлэсэн. Түшиг жуниор гэсэн утгатай. Бага хүүгээ Болд гэж нэрлэсэн. Том нь хүү маань манайхыг авч явах болохоор Түшиг хоёр гэдэг утгаараа аав нь ийм нэр өгсөн. Болд бол их хүчтэй зоригтой гэсэн утгатай, бас эртний сайхан монгол нэр, хүү учир чамин нэр өгөхийг бодоогүй. Манай Түшигээ монгол ёсоо баримталж хүндэлдэг, Чингис хаанаараа бахархдаг монголоо гэсэн сэтгэлтэй шүү дээ. Үнэнийг хэлэхэд бид “Улаанбаатар” их дэлгүүрийг үйл ажиллагаанд оруулснаар 1200 хүнийг ажлын байраар хангаж, үнэхээр юм хийж байгаа. Газар ухаагүй, алт аваагүй, байгааг байхгүй болгоогүй харин бариад хийгээд бүтээн байгуулж байгаа. Тийм учир манай гэр бүлийнхэн алзахгүй ээ л гэж боддог. Яагаад гэвэл, бид сайн үйлс хийж байгаа. Зөндөө олон хүмүүсийн амьдралыг авч явж байгаа учир ирээдүйгээ сайн сайхнаар л харж явахыг боддог.
-Өөрийн чинь аав ээжийг их залуу хүмүүс байдаг, Монголд амьдардаггүй гэж сонссон юм байна?
-Тиймээ, тэр хоёр маань Солонгост байдаг. Тэнд хувийн “Оргил” нэртэй караоке ажиллуулдаг. Ээж аав хоёр маань хоёулаа хойно сургууль төгссөн. 90-ээд оноос бизнес хийж байна. Манай хадмууд, нөхөр хөвгүүд минь намайг ерөөсөө ганцаардуулдаггүй. Ер нь эмэгтэй хүний аз жаргал гэртээ л байдаг гэж боддог. Амралтын өдрүүдэд гэртээ нөхөр хүүхдүүдтэйгээ гал тогоондоо бужигнаж, манай хүн хоол хийж өнгөрөөх дуртай.
Аавын ээж, аав хоёр хоёулаа Ломоносовийн их сургууль төгссөн, өвөө маань Түвд Лувсан гээд “Монцамэ” агентлагийн дарга байсан радиогийн сэтгүүлч хүн байдаг. Ээжийн аав дэлхийн хоёрдугаар дайн өнгөрч байх үед Москва дахь Монголын Элчин сайдын яаманд нарийн бичиг байсан хүн байдаг. Анх Филатова Цэдэнбал гуай хоёрыг гэрлэхэд Филатоваг Монголд авчирч байсан хүн. Өвөө, аав нар маань сэтгүүлч хүмүүс байсан болохоор надад бичих авьяас байгаад байдаг болов уу гэж боддог. Өвөө эмээгийн минь хүмүүжил намайг төлөвшүүлж өгсөн.

0 Сэтгэгдэл:
Post a Comment