5/31/11

Жолоочоо хөнөөгөөд хээр булах гэж яваад баригджээ


          Жолоочоо зодож, амийг нь хөнөөгөөд зугтсан этгээд Гацуурт компанийн Дархан-Уул дахь салбарын захирал Д.Алтанбагана гэгч байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.  Дөрөвдүгээр сарын 18-ны 22.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд гарсан уг хэргийн  хохирогч, жолооч Гэмтэл согогын сэргээн засах төвд эмчлүүлж байгаад тавдугаар сарын 21-ний 14.20 цагийн орчим нас барсан билээ. Гэтэл гэмт хэргээ нууцлах гэсэн алуурчин захирал талийгаачийн цогцсыг эмнэлгээс гаргуулан, хөдөө аваачиж булах гэж яваад цагдаагийнханд баригдсан байна. Жолоочийнхоо амийг хөнөөгөөд зогсохгүй, гэмт хэргээ нуухыг оролдсрн алуурчин этгээдийг эдүгээ Ганцхудагт хориод байгаа аж.
 

0 Сэтгэгдэл:

Post a Comment