5/15/11

/korea galbi/буюу шарсан үхрийн хавирга Эзэгтэй таньд л зориулав



/Үхрийн шарсан хавирга/
Галби бол үхрийн жижиг хавиргуудаар хийдэг Солонгосын алдартай хоолнуудын нэг юм. Будаанаас гадна салатны, далайн байцаануудаар хачирлавал зохимжтой. Гэрийн нөхцөлд хийх боломжтой энэхүү амтат хоолоор та амралтын өдрийнхөө хоолны ширээг чимэглээрэй. Орц:
-16 жижиг хавирга
-1 аяга буурцагны соус /soy sauce/
-3/4 аяга элсэн чихэр
-1/2 аяга цэвэр ус
-1 ширхэг лийр /хэрчсэн/
-1 ширхэг сонгино /хэрчсэн/
-2 хоолны халбага нунтаг сармис
-4 хоолны халбага ургамлын то
с -1 хоолын халбага перец
-1 хоолны халбага цагаан гааны шүүс

Жор:
1. Хавиргаа угаана. Дараа нь усанд хийж 1 цаг дэвтээгээд шүүж гаргана.
2. Сонгино, лийрээ хамтад нь нухашлана. Нухашлагч машинд хийж болно.
3. Нухшаа өөр саванд шилжүүлээд дээр нь махнаас бусад үлдсэн найрлагуудыг хийж холино.
4. Дэвтээсэн хавиргаа хольцтой саванд хийж таглаад 8-10 цаг даршилж хонуулна.
5. Маргааш нь хавирганыхаа тал бүрийг 2-3 минут орчим шарж гаргана.
6. Бэлэн болсон галбиг будаатай олгоно.

0 Сэтгэгдэл:

Post a Comment