6/6/11

2012 онд монголчууд дэлхийг аврах юм байхаа




Гэрэлмаагийн Намираа нэртэй эмэгтэй “Түнэр харанхуй” гэх ном бичжээ.
Түүний ном 2012 онд дэлхий сөнөх эсэх тухай асуудалд хариу өгсөн агаад 2012 оны 12 сарын 21-нд Маяачуудын зөгнөсөнчилөн үйл явдал болох аж.

Гэхдээ Г.Намираагийн үзэж байгаагаар нар гэнэт алга болж, дэлхийд мөнхийн өвөл ирэх бөгөөд өвлийн идэш бэлдэж, хүйтнийг ажрахгүй давж сурсан Монголчууд энэ хүнд үеийг ч мөн гэтэлж, дэлхий ертөнцийг аврах аж.

Үүнийг түүнд сахиус нь хэлж өгсөн гэнэ.

Г.Намираагийн уг номыг дуучин, Монгол улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан ивээн тэтгэсэн бөгөөд харин гавьяат маань 2012 онд нар алга болох бус хөрсний гулгалт болно гэж үздэг ажээ.

Дэлхийг хэрхэн аврах тухай номын зохиогч Г.Намираа нь 40 дүгээр дунд сургуулийн наймдугаар ангийг төгссөн бөгөөд сүүлийн жилүүдэд ижий сахиус гэдэг онгодтой харьцдаг болсон юм байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment