6/20/11

Мэрилин Монрогийн алдарт цагаан даашинз 6 сая доллар хүрлээ

Америкийн кино урлагийн төв болсон Лос Анжлесийн Холивудад дэлхийн кино урлагийн ододын өмсөж, зүүж байсан эд хэрэглэл, хувцас хунарыг дуудлага худалдаанд оруулжээ.Эдгээр зүйлийн дотор алдарт жүжигчин Мэрилин Монрогийн “7 жилийн хүсэл” кинонд тоглохдоо өмсөж байсан цагаан өнгийн даашинз анхаарал олны татаж байсан юм. Дээрх дуудлага худалдаанд нэлээд хэдэн зүйл дэлгэн тавьсаны дотор жүжигчин Мэрилин Монрогийн “7 жилийн хүсэл” кинонд тоглохдоо өмсөж байсан цагаан өнгийн даашинз олны анхааралыг өөрийн эрхгүй татаж байжээ.Улмаар уг даашиныг дуудлага худалдааны хамгийн сүүлд танилцуулжээ.Анх 1955 онд дэлгэцнээ гарч байсан дээрх кинонд Мэрилин Монро уг даашинзыг Нью-Йоркийн метроны агаар цэвэршүүлэх системийн дэргэд зогсоод, даашинзны хормогоо сөхдөг хэсэг гардаг юм.Зарим кино шүүмжлэгчид энэ л кадр Мэрилинийг хамгийн алдартай мөн секси болгосон гэж одоо хэр үзсээр байдаг юм.”20-р зуун фокс” кино комданийн бүтээл болох тус кино нь Мерилинийн жүжиглэлт болон түүний өмссөн дэрэвгэр цагаан даашинзны ачаар тухайн үедээ 3 сая 200 мянган долларын ашиг олж байсан гэдэг.Дээрх алдартай даашинзыг эхлээд 2 ая доллараас эхлэн дуудсан бөгөөд нэрээ нууцлахыг хүссэн эрхэм 5.6 сая долараар үнэ цохиж авсан юм байна.Мөн энэ удаагийн авигционоор Чарли Чаплины хар бүрх малгай, Элизабет Тейлорын Клеопатрад зүүж байсан толгойн гоёл болон Грета Гарбо, Жуди Гарленд, Одри Хепберн, Грес Келли зэрэг Холивудын домог болосн бүсгүйчүүдийн эд зүйлийг худалдсан байна.Дээрх худалдаанас олсон орлогын тодорхой хэсгийг буяны үйл зориулах болно хэмээн зохион байгуулагчид мэдэгджээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment