6/1/11
Эхийн тухай элбэрэлт үгс бидний амьд бурхадууд шүү дээ
Энэ ертөнцийн хамгийн хэцүү мөртлөө хамгийн гайхалтай "ажил"-ыг хийдэг газарт бууж ирсэн амьд бурхад ижий нарын тухай ухаарал, хайрыг мэдрүүлсэн үгнүүдийг уншигчиддаа зориулан нийтэлж байна.-Ээж хүн л ганцхан 5 хүнд ч хүрэлцэхээр бялууг 4 хүнийх болгож хардаг. Өөрөө бялуунаас хуваалцах талаар боддог ч үгүй учраас тэр. ~Теннева Жордан
-Ээж байна гэдэг бол энэ хорвоо дээрх хамгийн өндөр цалинтай ажил. Цалин нь дандаа “ариун хайр”-аар олгогддог гээд бод доо. ~Милдред Вермонт
-Ээж бол миний хэзээ ч бичиж чадахгүй шүлэг юм. Харин миний бичсэн бүхэн ээжид минь гайхалтай шүлэг байдаг. ~Шерон Дүбиаго
-Ээж минь
Миний ээж
Ээж минь дээ
Ээж минь
Миний л ээж
Миний сайхан ээж
Сайхан ээж
Сайхан
Бурхан минь, хичнээн хайртай. ~Л.Өлзийтөгс “Ээждээ зориулж чадах цорын ганц шүлэг”
-Ээжийгээ хүн баярлуулна гэж юу байхав, ижий л өөрөө баярладаг. ~Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн
-... Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла! ~Яруу найрагч Цоодолын Хулан “Ганцхан ээждээ унших шүлэг”
-Бурхан газар дээр оршиж болохгүй учраас өөрийнхөө төлөөлөл болгож ээжийг бүтээсэн юм. ~Еврей зүйр үг
-Хүүхэд бүүвэйлдэг гар бол хорвоог бүхэлд нь удирддаг гар юм.~В.Р.Валлэйс
-Эмэгтэй хүний хоёр инээмсэглэлд л сахиусан тэнгэрүүд атаархдаг. Эхнийх нь хэн нэгний хайрыг хүлээж авах үед нүүрэнд тодордог гэрэл цацарсан инээмсэглэл. Дараагийнх нь хүүхдээ дөнгөж төрүүлчихээд, өвөр дээрээ авах үед нь тодордог ээж хүний ариун инээмсэглэл. ~Томас Халибюртон
-Ээж хүн үрийнхээ хэлээгүй үгийг ч ойлгодог. ~Еврей зүйр үг
-Энэ дэлхийн хамгийн сайн эм бол ээжийн үнсэлт байдаг.
-Намайг бүдэрч унахад гүйж ирээд туслах, бүдэрсэн газрыг минь зөөллөх гэж шороог нь үнсэх хүн бол миний ээж. ~Энн Тейлор
-Нэг жаахан охиноос “Гэр чинь хаана вэ?” гэж асуухад “Ээжийн минь байгаа газар” гэж хариулсан гэдэг. ~Кейт Л. Брүүкс
-Надад одоо байгаа бүхэн цорын ганц сахиусан тэнгэр ээжийн минь ач. ~Абрахам Линколин
-Энэ хорвоо дээр хэн ч ээжийг чинь орлож чадахгүй. Хүүхэд нь зөв буруугийн алийг ч хийсэн бай, ээжүүдийн хувьд тэр нь зөв л байдаг. Тэд жижиг сажиг алдаа гаргахад чинь л загнадаг. Харин том алдаа гаргахад чинь хэзээ ч загнадаггүй. ~Хэрри Трюман
-Би анхны харцаар хайрлаж болдог гэдэгт итгэдэг. Яагаад гэвэл би анх нүдээ нээсэн цагаасаа л ээжийгээ хайрласан.
Өнөөдөр бол хүн бүрийн баяр юм. Учир нь энэ хорвоо дээрх хүн бүр л ээждээ нялх үр нь шүү дээ. Энэ хорвоод мэндлээд бидний авсан хамгийн том бэлэг бол эхийн хайр юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment