6/26/11
Шинэ үеийн дугуй
Австралийн эрдэмтэд Wheelbike хэмээх мотоцикл маягийн дугуй бүтээжээ. Уг дугуй нь аккумлятороор тэжээгддэг электрон хөдөлгүүртэй ажээ. Үүнийг зохион бүтээсэн Аделаидын их сургуулийн эрдэмтэдийн хэлснээр аварга том хоёр дугуйн хооронд байрлах жолоочийн суудал нь сайтар бэхлэгдсэн бөгөөд жолоочийн удирдах барилын дагуу хоёр тийшээ савчих юмуу өнхрөх маягаар урагшилдаг байна. Мөн дороо эргэх ч боломжтой ажээ. Түүнчлэн дээд талдаа 40 км/цаг хүртэл хурдалдаг энэхүү төхөөрөмж доторх жолоочийн суудал нь огт хөдлөхгүй эгцээрээ байх ч боломжтой байдлаар боловсруулагджээ. Хэрэглээний хувьд мотоциклон дугуй маягтай энэхүү тээврийн хэрэгслийг дугуй тавьдаг газар тавьж болдог байна. Харамсалтай нь Wheelbike нь одоохондоо бүрэн бэлэн болоогүй, зөвхөн туршилтын загвар төдий байгаа тул өнөөдрийн байдлаар зүгээр л паркийн хөгжилтэй тоглоом маягаар хашаандаа хэрэглэж болохоор төвшинд байгаа ажээ. Тусгай жойштикний тусламжтайгаар залдаг Wheelbike-ийг зохион бүтээгчид нь Edward гэж “өхөөрддөг” байна. Эдвард гэдэг нь Electric Diwheel With Actiүe Rotation Damping гэдэг үгний товчлол болж байгаа ажээ.
Энэхүү дугуйг турших явцад гарсан бүтэлгүйтсэн осол
Ангилал
Сонирхолтой видео
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment