6/25/11

Гал үндэстэн холбооныхонг саатууллаа


ол ус, ой модтой газарт алт олборлож байгаа компаниудаас газар нутгаа чөлөөлөхөөр мордсон Гал үндэстэн холбооныхон  Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт алт олборлож байсан  3 тамга компаний уурхай руу буудсан талаар бид өчигдөр мэдээлж байсан . Тэд  Онги голын эх , хангайн нуруунаас эх авсан  Бөртөнтийн голын эхэнд усан буугаар алт угааж байсан  Гурван тамга компании усан буу руу буудсан  Бууны сум алт угаах усан бууны генераторыг оносон ч  азаар хүний амь нас эрсдээгүй байна. Энэ хэргийг Улаанбаатар хотоос Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөл очиж газар дээр нь шалгасан.Уурхай руу буудсан Онги гол хөдөлгөөний тэргүүн Ц. Мөнхбаяр тэргүүтэй удирдагчдыг нь баривчлан  Өвөрхангай аймгаас Улаанбаатарт авчирсан байна. Мөн Улаанбаатар хотод байгаа Гал үндэстний удирдах зөвлөлийн гишүүдийг саатуулахаар цагдаагийнхан ажиллаж эхэлсэн байна.  Гал үндэстны удирдах үөвлөлийн гишүүн Болдбаатарыг баривчилахаар цагдаагийнхан гэрт нь ирээд байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment