УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга ихээхэн ууртай ширүүн болоод сүүлийн үед сүйд майд хийж байна.
ЭБЭХ сайд Д.Зоригтыг "Хужаа аргаар урт нэртэй хуульд хандаж байна" хэмээн ширээ шааж байгаад хэлсэн нь сурвалжилж байсан сэтгүүлчид нь хүртэл далдирсан юмдаг. Гэтэл саяхан Монголын баян тарган дарга нар түүний ямбатай эхнэрүүд аваргыг ихээхэн зовоож байгаа бололтой.
- Монголд амьдардаг хэрнээ манай Англид тэгдэг манай Америкт ингэдэг гэсэн хэдэн ямбатай авгай нар шилбэлзээд, Улаанбаатараар дүүрэн том том жийпний дугуйгаар тал тал тийш нь дарж алах дөхсөн дэлхийн хамгийн өндөр үнэтэй газруудад орд харштай болсон дарга нар Монголоор дүүрэн боллоо.
Хэмээн уурсав. Аваргын уур унтууг хүргэсэн хэвээрээ байвал өчигдөр нэг сайд, өнөөдөр Монголын ямбатай авгай нар, маргааш морьтонгуудтай нийлээд сур харван сум тавиад давхиж мэдхээр болжээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment