7/1/11

ойрд хоолны жор нэмсэнгүй амралтын өдөрт тань зориулан Тагтуритан (Солонгос хоол)



Орц 1. Тахиа (1 ш) 2. Тeмс (3 ш) 3. Лууван (1 том) 4. Бeeрeнхий сонгиино (1 ш) 5. Ногоон сонгино (1 ш)6. Сармис (2 хумс) бяцална 7. Элсэн чихэр (3 ц/х) 8. Хар перец (бага зэрэг) 9. Ус (1 л) 10. Давс (бага зэрэг) 11. Гучvжан (3 ц/х) 12. Гучvгару (1-2 ц/х) Хийх аргачлал 1. Тахианы махаа хvйтэн усанд сайтар угаан усандаа хийж 15-20 минут чанана. 2. Тeмсee 1-ийг нь 4 юмуу 8 хувааж хэрчих ба лууванг тeмстэй адил хэмжээтэй хэрчиж буцалж буй шeлeндee хийж буцалгана. 3. 5 минут орчмын дараа бeeрeнхий сонгино, ногоон сонгино, гучvжан, гучvгару, бяцалсан сармис, элсэн чихэр, хар перец мeн маш бага зэргийн давс хийж сайтар хутгаад буцалгана. 4. Тeмс, лууван болох хооронд шeл eтгeрч бага хэмжээтэй болсон байх ёстой. Хэрвээ шингэн шeлeнд дуртай бол усыг бага зэрэг нэмж болох ба давсыг мeн бага зэрэг нэмж амтыг тохируулахаа мартуузай. Сайхан хооллоорой.

0 Сэтгэгдэл:

Post a Comment