9/14/11
“Ертөнцийн сайхан бүсгүй-2011”-ээр Анголын мисс тодорлоо
Бразилын Сан-Паулу хотноо болсон “Ертөнцийн сайхан бүсгүй-2011” тэмцээнд Ангол гаралтай мисс Лейла Лопес түрүүлжээ.89 орны гоо бүсгүйчүүд орлцсон уг тэмцэний ялагч Лейла Лопес цагаан шар алтаар урласан титэм, Нью-Йорк хот дахь байр болон 120 мянган ам.долларын үнэтэй гоёл чимэглэлийн зүйлсийн эзэн болжээ. 60 дахь удаагаа зохиогдож буй “Ертөнцийн сайхан бүсгүй” тэмцээний ялагчаар Ангол гаралтай Лейла Лопес тодорчээ.Тэрээр өдгөө 26 настай бөгөөд 2010 онд Анголын мисс болж байжээ.Гэвч түүнийг ялагч болсны дараа олон дарамт шахалт ирэх болж, Английн иргэн болжээ.Харин 2-р байрт Украины Олеса Стефанко, 3-р байрт зохион байгуулагч орны мисс Присцилла Мачадо нар шалгарсан байна.Нийт 89 орны сайхан бүсгүйчүүд энэ тэмцээнд оролцсоноос “Зөв төрхтэй мисс”-ээр Шведийн Ронния Форнстедт, “Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс”-ээр Черногорын Николина Лонкар шалгарчээ.Эцсийн шатны шалгаруулалтад тунаж үлдсэн бүсгүйчүүдийн төлөө хүмүүс интернэтээр саналаа өгч тэмцээний ялагчийг шалгаруулсан талаар зохион байгуулагчид нь өгүүлжээ.Сонирхуулахад, тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Америкийн тэрбумтан Дональд Трамп байсан бөгөөд тэрээр ялагчдын шагналын ихэнх хувийг хувиасаа гаргасан гэнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)





0 Сэтгэгдэл:
Post a Comment