10/23/11
Сексээр эмчлэхүйн гайхамшиг
Эм уухын оронд, сайхан секс хийцгээе! Бие организмд сексийн үзүүлэх гайхамшигт нөлөөний талаар бүр эртний мэргэд ярьдаг байсан гэдэг. Харин орчин үед эмч нар янаглахуй урлагийг хүний бие болон сэтгэлзүйн маш олон өвчин эмгэгийг эмчлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрөх болжээ.
Сексээр эмчлэхүйн гайхамшиг
1. Секс зүрх судасны өвчлөлөөс гайхалтай сайн сэргийлдэг
Сексийн үед цусны эргэлт хурдассанаар судасны уян хатан чанар нэмэгдэж, спазмаас урьдчилан сэргийлдэг. Хамгийн гол нь хэтрүүлж болохгүй. Инфаркт, инсульт зэрэг зүрх судасны өвчин болон мигрень (толгой таллаж өвдөх), гэх мэтийн тархи толгойны элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд долоо хоногт гурваас доошгүй удаа, 20 минут секс хийхэд хангалттай гэнэ. Мигрень өвчний үед секс хийвэл тэр дороо л намдаах шидтэй аж. Учир нь бэлгийн сэрлийн үед эндорфин, кортикостероид зэрэг гормон ялгарч судсанд ордог. Тиймээс эрчүүд минь, хэрвээ хайртай бүсгүйгээсээ “Толгой өвдөж байна” гэсэн үг сонсвол түүнийг халуухан сексээр эмчлэх гээд үзэхийг зөвлөж байна.
2. Секс хоол боловсруулалтанд сайн
Сексдэх үед гэдэсний булчингийн агшилт нэмэгдсэнээр хоол боловсруулах явц идэвхжиж, түүнд оролцдог эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаа хангагддаг. Түүнээс гадна хоолны дэглэм барихад сексийн тусыг үнэлж баршгүй. Хэдийчинээ илчлэг ихтэй хоол иднэ, төдий чинээ сексийнхээ давтамжийг нэмэгдүүлээрэй.
. Эрчүүд ээ, түрүү булчирхайн өвчнийг март!
Бүсгүйчүүд ч бас хайртаа эрүүл байлгая гэвэл тогтмол секс хийж байгаарай. Зөвхөн түрүү булчирхай ч биш, шээсний замын элдэв эмгэгийг мартаж болно. Энэ нь сексийн үед цусны эргэлт хурдсах, бодисын солилцоо эрчимжих, болон нас ахих тусам суларч байдаг булчингийн үйл ажиллагаа идэвхждэгтэй холбоотой юм.
4. Секс сарын тэмдгийг тогтворжуулна
Секс нь дотоод шүүрлийн булчирхайн бүх төрлийн өөрчлөлтөөс сэргийлж, гормон ялгарах явцад нөлөөлснөөр сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулдаг.
5. Залхмаар дасгал хийхийн оронд...
Секс хийхэд биеийн хүчний ачаалал нэмэгддэг учир тулгуур эрхтний элдэв өвчнөөс сэргийлдэг.
6. Амьсгалын замын эрхтнүүдэд секс маш чухал Сексийн үеэр та маш идэвхтэй бөгөөд хурдан амьсгалдаг учир, энэ нь уушигны гимнастик болж байгаа юм.
7. Секс нянгаас хамгаална
Секс нь дархлааны системийг зохицуулснаар биднийг элдэв нян болон халдвараас хамгаалдаг. Тиймээс ханиад томуу ихэсдэг сэрүүний улиралд сексийнхээ давтамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Ханиаднаас сэргийлэх ийм таатай арга гэж байх уу?
8. Секс хөгшрөлтөөс сэргийлнэ
Гормоны солилцоо нь бие организмыг залуужуулах, гоо сайхан болгох увидастай.
9. Секс сэтгэлийг эмчилнэ
Ямар ч биеийн хүчний аждын адилаар, секс нь бүх биеийн цусны эргэлтийг эрчимжүүлж, тархин дахь ачааллыг багасгаснаар биднийг стресснээс ангижруулна.
10. Секс сэтгэлийг тэнцвэртэй байлгадаг
Дур ханасан үед бидний биед аз жаргалын гормон боловсорч, амжилт, эрч хүч, баяр хөөр, өөдрөг үзлээр дүүрэн болсноор санасан бүхнээ гүйцэлдүүлж чадна. Тиймээс, цаашлуулж хэлвэл тогтмол секс хийх нь бидний карьерын өсөлтөнд ч бас нөлөөлдөг байх нь.
Энэ хорвоо дээр секс шиг сайхан, хичнээн удаан “хэрэглэсэн” дасал болдоггүй, хор нөлөөгүй эмчилгээ хаана ч байхгүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment