11/25/11
220 хүнтэй арал дээр анх удаа гэмт хэрэг бүртгэгдлээ
Гебридийн нэгэн арал дээр хууль зөрчсөн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай эх сурвалж мэдээллээ. Хэрэг 220 хүн амтай Колл арлын нийтийн бие засах газар болсон гэнэ.Тодруулбал, ариун цэврийн өрөөний төхөөрөмжийг эвдсэн байсан нь ийн гэмт хэрэг хэмээн бүртгэгджээ. Олон нийтийн газар танхайрсан хэмээн зүйлчилсэн энэ хэргийн улмаас цаасан алчуур гаргадаг аппарат, цорго, усны хоолой эвдэрсэн байсан гэнэ.
Хохирлын нийт хэмжээ 200 фунтаар хэмжигдэж байгаа юм байна. Нутгийн оршин суугчдын өгүүлснээр тэд ийм хэрэгтэй анх удаа тулгарч байгаа тул цагдаад хандахаас өөр аргагүй болжээ. Гэвч арал дээр цагдаагийн хэсэг байхгүй, мөн Гебридийн арлууд хоорондын харилцаа холбоо тогтмол биш тул хуулийн байгууллагын төлөөлөгч иртэл нутгийнхан хоёр хоног хүлээх хэрэгтэй болсон гэнэ.
Одоогоор энэ хэргийг хэн үйлдсэн, мөрдөн байцаалтаас ямар үр дүн гарсан нь тодорхойгүй байна. Дашрамд сонирхуулахад Гебридийн арлууд нь Шотландын баруун эрэгт байрладаг бөгөөд Британийн арлуудын бүрэлдэхүүнд багтдаг юм. Энэ бүс нутагт таван зуу гаруй арал багтдагийн зуу гаруйд нь хүн ам суурьшсан байдаг. Харни Золл арал дотоод Гебридийн аралд багтдаг юм байна. Коллын нутаг дэвсгэрийн өргөн нь 6.5 километр, харин урт нь 20.9 километр аж.
Subscribe to:
Post Comments (Atom)





0 Сэтгэгдэл:
Post a Comment