11/2/11

Монгол улс арбитрын шүүхэд ялагдах эхлэл тавигдлаа



- Барууныхан манайд баялаг эзэмшээд хятадуудад хэд нугалан баяждаг шинэ арга дэлгэрсэн юм биш үү -

Хоёр том хөршийн дунд хавчуулагдан оршдог бидний хэдэн монголчууд сүүлийн хэдэн жил гадаад бодлогодоо “гуравдагч хөрш” гэх ойлголтыг оруулж ирсэн. Харин хойд, урд хоёр хөрш маань гуравдагч хөрш болгоныг шахан гаргахыг хүсдэг.

Нэг талаас гуравдагч орныг оруулж ирэхийн тулд хамаг байдгаа дэлхийн жишгээс хямд үнэ, уян хатан нөхцөлтэйгөөр өгөх Монгол Улсын сонирхол, нөгөө талаас Монгол Улсад орж ирсэн гуравдагчуудыг ямар ч үнээр хамаагүй зайлуулахыг хүсдэг их хөршүүдийн бодлого нийлээд барууны компаниудыг баяжуулах суурийг бүрдүүлж байна гэлтэй.

Тэд гуравдагч гүрний нэрийг гул барин орж ирж ашигт малтмалын лиценз болон бусад чухал бизнест орж ирэхэд хятадууд оруулсан хөрөнгөнөөс нь 2-3 дахин өндөр үнэ санал болгон худалдаж аваад явуулна. Алдаа хийснээ ойлгосон ч манай эрх баригчид АНУ юм уу Канадын компанийг оруулж ирэхээс татгалзаж чадалгүй дахиад л ңэг чухал баялгаа найр тавин өгнө гэсэн циклээр энэ наймаа үргэлжилнэ.

Зөвхөн ашигт матмалын салбарт гэхэд л манайх хичнээн чухал ордоо ийм байдлаар алдсаныг тооцоолшгүй. Уул уурхайг тэргүүлэх салбар болгосны дараа манай лицензүүд дэлхийн аль нэг баян хүний халаасанд зарагдах юм уу хөрөнгө босгож ашиглалтад орохын алин болохоо хүлээн байх болсон.

Зөвшөөрөл авсан эдгээр баячууд лицензнийхээ үр шимийг үзье гэхээсээ ахиу үнэ хэлсэнд нь зарж орхидог байсан нь үнэн юм. Ашигт малтмалын газарт лиценз шилжүүлэх ажлыг л дагнан эрхэлдэг байгууллага болсон гэхэд хилсдэхгүй.

Харин эдгээр лицензийг худалдан авагчдын дийлэнх нь өнөөх л өмнөд хөрш байдаг. Эрх баригчид энэ байдлыг ойлгож мэдсэндээ ч чухал ордуудыг стратегийн гэж тооцох хувилбарыг олж авсан биз ээ.

Гэтэл энэ хооронд хятад хэмээх “тул” бүр хөрөнгөжин “халим” болж хувирсан учир бас л яах ч аргагүй байдалд орж байна. Хамгийн том жишээ нь Оюутолгой. Манайхан чухал ордоо гуравдагч хөрш гэж ойлгож байгаа Канад, Австралийн “аварга загас”-тай хамтран эзэмшихийг хүстэл “халим” “Чайналко” нэг “аварга загас”-ыг нь залгиад авах жишээтэй.

Бидний Австрали, АНУ, Англи, Герман гэх зэргээр бодож байгаа компаниудын хэд нь цаагуураа “халим “-анд залгиулчихсан байгааг мэдэх аргагүй. Өмнөд хөрш ийнхүү гадны улсын эрх ашгийг ямар ч аргаар хамаагүй буцааж гаргахыг хүсдэг учир барууныхан ашигладаг бололтой. Хоёр том хөршийн дарамт, гурван эрх ашиг дээр тоглон ашиг олно гэсэн гуравдагчуудын дунд хавчигдсан Монгол Улс бодлогынхоо золиос болох явдал цөөнгүй гарах бололтой. Эхнээсээ хохирох гэж ч байна. Моңголд ураны хайгуул, олборлолт хийх лиценз эзэмшиж байсан “Канадын “Хан ресурс” компани Канадьш Онтариогийн Шүүхэд “Атомред-метзолото” компанийг ялжээ.

Канадын энэ компани 28868 тн баталгаажсан нөөцтөй Дорнодын орд дээр түшиглэн байгуулсан “Төв Азийн уран” компанийн 58 хувийг эзэмшиж байсан юм. Уг ордыг анх Орос, Монголын хамтарсан экспедицийн хайгуулчид илрүүлж байсан бөгөөд 1998 онд Орос, Канад, Монголын хамтарсан “Төв Азийн уран” /Central Asia Uranium Corp/ компанийг байгуулж, Дорнодын орд газарт үйл ажиллагаа явуулах 237А дугаар бүхий тусгай зөвшөөрлийг тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас авсан байдаг. Тухайн үед “Төв Азийн уран” компанийн 21 хувийг ОХУ-ын “Атомред-метзолото” эзэмшиж үлдсэн 21 хувь нь Төрийн өмчийн хорооны мэдэлд байжээ.

Харин 2007 онд баталсан Ашигт малтмалын хуульд заасан төсвийн хөрөнгө оруулалтаар илрүүлсэн ордын 51 хувийг Монгол Улс эзэмшинэ гэх заалтын дагуу 2009 онд Монголын Засгийн газар, Цөмийн энергийн газраас “Мон-Атом” компанийг байгуулж, “Хан Вермуда”-гаас 22 хувийг, “Атомред-метзолото”-гоос найман хувийг авч, монголчууд “Төв Азийн уран” компанийн 51 хувийг эзэмших болсон юм. “Улсын төсвөөр хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон орд газрын 51 хувийг төр эзэмших ёстой” гэсэн хуулийг биелүүлсэн гэж компанийн удирдлагууд тэр үед мэдэгдэж байв.

Гэтэл манай улсын эрх баригчид үүнээс хойш “Хан ресурс”-ын эсрэг “тууштай” ажилласан юм. 2009 оны долдугаар сарын 16-нд Цөмийн энергийн тухай хууль баталсаны дараахан “Төв Азийн Уран” компанийн эзэмшилд байдаг Дорнодын ордод Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийж, нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн шалтгаанаар лицензийг нь гурван сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, дараа нь Цөмийн энергийн хуулийн дагуу Цөмийн энергийн газар ураны лицензүүдийг өөртөө төвлөрүүлж, “Төв Азийн уран” компанийн 237А дугаар бүхий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Тусгай зөвшөөрлөө алдсан “Хан ресурс” компани Цөмийн энергийн газрыг Монголын шүүхэд өгсөн боловч үр дүнд хүрээгүй билээ. Тухайн үед оросууд Монголын Засгийн газарт шахалт үзүүлж, лицензийг хүчингүй болгуулсан гэсэн яриа гарч байв.

Харин үнэн хэрэгтээ хятадууд хувьцааг нь худалдаж авахын тулд “Хан ресурс”-д их хэмжээний мөнгө санал болгосон нь Засгийн газрыг нүүр буруулахад хүргэсэн үнэн учрыг тухайн үед “Монатом” компанийн захирал байсан Р.Бадамдамдин хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн юм.

Онтариогийн Шүүхэд ялалт байгуулсны дараа “Хан ресурс” компанийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн бирж дээр даруй найман хувиар өсч 26 канад центэд хүрсэн гэж “Ройтерс” агентлаг өчигдөр мэдээлжээ.

Цөмийн энергийн газраас лицензийг нь хүчингүй болгохоос өмнө тус компанийн хувьцааны ханш 59 канад цент байсан бөгөөд ОХУ-ын төрийн өмчит “Атомред-метзолото” хувьцаа нэг бүрийг нь 65 канад центээр, Хятад 95 канад центээр авах санал тавьсан байдаг.

Энэ бол гуравдагчийг хөөн зайлуулах хоёр хөршийн бодлого явж байгаа хэрэг. Харин манай түшмэдүүд энэ үед шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байснаар “аль ч үгүй алцан тийрэн” болж хувирах үүд хаалгаа нээжээ.

“Хан ресурс” хэдийгээр хувьцаагаа аль өндөр үнэ хэлсэнд нь зарах гэж байсан ч гэсэн энэ асуудлыг манай Засгийн газар оролцохгүйгээр шийдэж болохгүй учир манайх нэг их сандрах хэрэггүй байв.

Гэтэл санамж бичиг байгуулж гүйгээд, дээрээс нь Япон, Франц гээд нөгөө гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн нь хоёр хөрш, “хан ресурс”-ын аль алиных нь дургүйг хүргэсэн гэдэг. Р.Бадамдамдин тэргүүтнийг Япон явж их хэмжээний хөрөнгө босгоод ирсний дараа хойд хөршийн Ерөнхийлөгч Д.Медведев ирж, тэдэнтэй жич уулзсан.

Улмаар цөмийн энергийн газар “Хан ресурс’’-ын лицензийг хүчингүй болгож, Орос Монголын хамтарсан “Дорнод уран” компанийг байгуулсан юм. Хамгийн чухал эзэмшлээ алдсан Канадын компани Монголын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгч байгаагаа зарлаж, 285 сая ам.долларыг нэхэмжилсэн билээ.

Харин энэ үед оросууд “Өөрсдөө асууддаа зохицуул” гээд холдсон. “Атомредметзолото” ТӨК-ийн захирал Вадим Живов “Монголын тал “Хан ресурс”тай асууддаа цэгцэлтэл Дорнод уран” олборлолт хийхгүй” гэсэн нь үүний нотолгоо.
Одоо манайх арбитрын шүүхэд ялагдвал “Дорнод уран” компани татан буугдаж, манай улс “Хан ресурс”-ын лицензийг сэргээхээс өөр аргагүй болох юм.

Адил үңдэслэлээр шүүхдээд Оросын компанийг ялсан учир одоо манайхыг ялах нь бараг тодорхой гээд хэлчихэд буруудахгүй байх. Үүнээс гадна Канадын компанийн үйл ажиллагаа зогссоны алдагдал хэмээн мөнгө нэхэмжилж ч магадгүй.

Лицензийг нь сэргээгээд өнгөрвөл их юм болох нөхцөл үүслээ, манай улсын хувьд. Харин оросуудын хувьд их гүрний зангаргаа харуулж “Шүүхийн шийдвэр юуг ч шийдэхгүй” гээд сууж байна.

Харин манай улс бол өөр билээ. “Хан ресурс”-ын хэрэг яаж ч шийдэгдсэн бид “Ашигт малтмалын тухай” хуулиндаа “гар хүрэхээс” нааш ийм байдал давтагдсаар байх нь мэдээж юм. Эс тэгвээс Монгол Улсад хөнгөлөлттэй нөхцлөөр хөрөнгө оруулчихаад ОХУ, БНХАУ-ын аль өндөр үнэ хэлсэнд нь зарж орхих гуравдагчууд байсаар байх болно.

0 Сэтгэгдэл:

Post a Comment