11/6/11
За залуусаа хэдэн онигоо орууллаа нээх сайхан уншаад инээгээрэй
Шинэ жилийн бэлэг
Буянгийн Жагаа Эрхүүд дөнгөж нэгдүгээр курсийн оюутан байх үе. Нэг удаа их өлсөв гэнэ. Өрөөнийхөө Баатар гэгч оюутныг дагуулаад дэмий л гудамжаар алхжээ. Тэгтэл таван давхрын цонхноос хиам өлгөчихсөн байна гэнэ. Жагаа "Чи авираад хиамыг аваад ир, би хүн харж байя" гэжээ. Баатар авирч яг хиаманд хүртэл цагдаа хүрч ирээд,
-Юу хийж байгаа юм бэ, хоёр новш оо? гэж асуув. Жагаа бодож байснаа,
-Бид хоёр шинэ жилийн бэлэг тарааж яваа юм аа гэж гэнэ.
-Юу хуцаад байна аа? Одоо чинь хавар шүү дээ! гэж цагдаа дүрсхийтэл уурлав. Жагаа тайван гэгч Баатар луугаа гэдийн хараад,
-Тээр шүү! Шинэ жил болоогүй гэж чамд хэлээд байгаагүй билүү. Хиамаа аваад буугаад ир, харьж өөрсдөө идье гэжээ.
Үнээ яагаад галзуурсан бэ?
Өвөрхангайд үхрийн галзуу өвчин гарчээ. Үхэрчин Дагдан гуайгаас сэтгүүлч бүсгүй асуув.
-Дагдан гуай. Яагаад зөвхөн үнээ галзуураад байна аа?
-Бух үнээн дээр жилд ганц удаа харайдгийг та мэдэх үү?
-Мэднэ.
-Үнээг өглөө, үдэш хоёр удаа саадгийг мэдэх үү?
-Мэднэ ээ... Гэхдээ, үнээ галзуурахад энэ ямар хамаа байна аа?
-Таны мөөмний толгойг нөхөр чинь өглөө ч оролдоод л, үдэш ч оролдоод л байдаг. Тэгсэн хэрнээ дээр чинь жилд ганц удаа гарвал та ч бас галзуурна аа даа?
Боожгооны үзүүр дэх нүүр!
Африкийн дунд сургуульд зааны тугал, могойн зулзага хоёр нэг ангид сурдаг байв. Могойн зулзага нэг өдөр зааны тугалыг,
-Нүүрэн дээрээ боожгоотой! Еэ еэ бөөвөө, гэж шоолов. Зааны тугал эргэж хараад,
-Чи тэгвэл, боожгооны үзүүр дэх нүүр! гэжээ.
Архи аа, гэж
Нэг нөхөр архиджээ. Туугаад байж, туугаад л байж. Нэг мэдтэл хөл дээрээ ч зогсож чадахаа болив. "Миний хэмжээ хэтэрчээ, гэртээ харья" гэж бодов гэнэ. Баарнаас гарах санаатай алхах гэсэн чинь яагаад ч хөл дээрээ тогтдоггүй! Дүүрсэн хэрэг гээд мөлхөв. Жаахан мөлхөж байгаад дахиад л өндийх гэж үзтэл буцаад л уначихлаа гэнэ. Мөлхөөд байж, мөлхөөд байж. Арайхийж гэртээ ирээд авгайдаа баригдахгүйн тулд сэмхэн хувцсаа тайлаад унтжээ. Өглөө нь авгай нь сэгсэрч сэрээгээд,
-Өмхий гуйлгачин чинь ахиад л ногоороо юу? Битгий уу, гэж хэд хэлдэг юм бэ, чамд! гэж чарлав. "Шөнө ирэхдээ огт хар авахуулаагүй л юмсан. Шулам чинь хаанаасаа мэдчихэв ээ" гэж нөхөр бодоод,
-Би уугаагүй ээ. Чамд хэн хэлээв? гэж гүрийв.
-Баарнаас утасдаж байна, ногоон оо! Чи тэнд дахиад л тахир дутуугийн тэргэнцрээ мартсан байна гэж эхнэр нь чарлалаа гэнэ.
Шөнө дунд. Нэгэн эр гэртээ шал согтуу ирэв гэнэ.
-Хөөе эхнээр. Хүүе гэм! гэж хашгирав. Чимээ алга.
-Хөөе хүүр ээ! Би дахиад л уучихлаа. Харааж зүхээд өгөөч! гэж дахин хашгирав. Эхнэрийн тэвчээр барагдаад,
-Өмхий ногоон минь, хол очоод үхэж далдраач!
-Ээ ашгүй дээ. Ор наана чинь байгаа юм уу? Хөгшин чинь ороо хайгаад олдоггүй ээ. Ойртохоор дахиад нэг хараагаад орхиорой, орны толгой мөргөчихнө шүү!
Арьс л чухал
Хүний хамгийн чухал эрхтэн юу вэ? гэж багш асуув.
Наташа:
-Гар.
-Яагаад?
-Бид гаргүй байсан гэхэд идэж чадахгүй байхсан.
Аня:
-Хөл.
-Яагаад?
-Хөлгүй байсан юм гэхэд бид явж гал тогоондоо орж чадахгүй.
Вовка:
-Багш аа, арьс!
Вовкаг ингэж хэлэхэд багш нь гүн амьсгаа авлаа. "Овоо доо Вовка, хүмүүжиж байна шүү. Шодой л гэх болов уу гэж айлаа ш дээ" гэж бодоод асуув.
-Яагаад?
-Хэрвээ арьс байгаагүй юм гэхэд бид шодойгоо гартаа барьж явахаас өөр аргагүй болох нь байна шүү дээ.
Багш логик сэтгэлгээ хөгжүүлэх асуулт тавьж байна гэнэ.
-Нэг нь хар, нөгөө хүрэн хоёр бүргэд нисч явна. Хүрэн нь баруун тийш эргэв. Асуулт: Би хэдэн настай вэ?
Хүүхдүүд толгойгоо гашилгацгаав. Вовка шууд л гараа өргөв.
-За Вовка, хариул даа.
-Та 32-той.
-Пөөх. Зөв хэллээ. Чи яаж миний насыг олов оо?
-Ийм тэнэг асуулт асууж байгаа хүн бүтэн солиотой л байж таарна. Манай ах 16-тай. Түүнийг аав хагас солиотой гэдэг юм. Бүтэн солиотой насыг олохын тулд 16-г хоёроор үржсэн юм аа, багш аа.
Би нэрнээсээ ичээд байна аа
Бага ангид шинэ хүүхэд шилжиж иржээ. Залуухан багш бүсгүй түүнээс нэрийг нь асуутал,
-Багш аа, би хэлэхээсээ ичээд байна аа. Хүүхдүүд шоолно гэжээ. Багш бодоод мэргэн арга олов.
-За тэгвэл чи нэрнийхээ утгыг тойруу замаар тайлбарлаад өгчих.
-Гараараа эвтэйхэн бариад, амандаа хийдэг. Өмнө талдаа том бондгортой, урт гонзгой юмны нэрээр намайг нэрлэсэн юм аа, багш аа. Багшийн нүүр час улайлаа. Шинэ охин гайхан харна.
-Ямар заваан юм бэ! Очиж очиж эр хүний бэлэг эрхтэнээр хүүхдээ нэрлээд байхдаа яах вэ дээ! Завхарчихсан эцэг эх вэ?
-Багш аа, бэлэг эрхтэн биш ээ. Миний нэрийг Халбага гэдэг юм аа
Шоконд биш шоронд орчихоод байна
Хот яваад ирсэн малчин залуу нөгөөдөө үзэж харсан сониноо хуучилж байна гэнэ.
-Намайг Нарантуулаас гараад иртэл хотын овгорууд ирээд!
-Пөөх! Чи тэд нараас яаж амьд мултрав аа?
-Эхлээд нэг нь гүйгээд ирлээ. Май гээд л өгөөд тавьчихлаа. Хоёр дахь нь үсрээд ирж явна дахиад л май гээд хаячихлаа. Гурав дахь нисээд ирлээ өгөөд л явууллаа.
-Аа яа яа. Тэгээд яасан?
-Тэгээд яахав, дөрөв дэхэд нь өгөх юм байдаггүй. Мөнгө дуусчихлаа. Намайг нэгжиж үзсэнээ нэг шанаадаад, яв гэсэн.
Дотоод заслаар гайхагдсан алдартай дизайнер нэг удаа навс наргиад, өглөө сэржээ.
-Паах энэ одоо, яасан заваан интерьер вэ? Ханандаа ямар олхиогүй муухай өнгө сонгоо вэ? Ёо, инээд хүрчихлээ. Гэрэлтүүлгийг нь ээ! Савж унах нь ээ. Ийм шийдэл хийдэг дизайнер гэж байдаг аа. Би шоконд орчихлоо! гээд толгой сэгсрэв. Дэргэд нь сууж байсан улаан хамартай эр:
-Хөөш тэнэг ээ, чи шоконд биш шоронд орчихоод байна! гэлээ гэнэ.
Монголын шоронд
Монголын шоронд хоёр хоригдол ярилцаж байна гэнэ.
-Гүй энэ Нямдорж сайдыг би ерөөсөө ойлгохгүй юм.
-Яагаад?
-Намайг зүсэм талх хулгайллаа гээд энд суулгасан. Зүсэм талхаа төлүүлэх юм байх даа гэж айсан чинь өдөрт гурван зүсэм талх, дээр нь бас шар будааны шөл үнэгүй өгөх юм.
Хичээл орж байна. Багш хүүхдүүдээсээ том болоод хэн болох вэ? гэж асуув. Юра гараа өргөв.
-Би Юрий Гагарин шиг сансрын нисгэгч болно.
-Чи сансрын нисгэгч болохын тулд одооноос юу хийж байгаа вэ?
-Одоохондоо юу ч хийж амжаагүй байна л даа.
Таня гараа өргөв.
-Би Мэрилин Монро шиг жүжигчин болно. Гэхдээ жүжигчин болохын тулд одооноос юу ч хийж эхлээгүй байна.
Вовка гараа өргөв.
-Багш аа, би Вася ах шиг архаг архичин болно. Ингэхийн тулд одооноос нэрмэл ууж сурч байгаа. Цаашдаа зөндөө их юм хийнэ гэж бодож байгаа.
Хичээл болоод судалгаа
Их сургуулийн хичээл. Аргаа барсан багш оюутнууддаа хандан хэлж байна гэнэ.
-Хөөе тэр, арын ширээнийхээн! Та хэд битгий шуугилдаад бай. Дунд хэрд суугаад мушгиж байгаа таван гар шигээ чимээгүй суу. Тэгэхгүй бол урд эгнээнд унтаж байгаа хэдийгээ сэрээчих гээд байна.
Өглөөний дасгал хийдэг хүмүүсийн үхэл зуу дахин бага гэсэн судалгааг нэгэн судлаач гаргажээ. Яагаад гэж түүнээс асуув.
-Яагаад гэвэл дасгал хийдэг хүмүүсийн тоо дасгал хийдэггүй хүмүүсээс зуу дахин бага байгаа учраас гэж тэр хариулжээ.
Ангилал
Шүлэг сонсох
Subscribe to:
Post Comments (Atom)





0 Сэтгэгдэл:
Post a Comment