11/21/11

Монголоос үлэг гүрвэлийн үүр олджээ



Монголоос 70 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн үүр олджээ. Уг үүрэнд гурван эвэртэй, дөрвөн хөлт, өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн 15 үр төл байснаас аравынх нь чулуужсан араг яс бүтнээр байжээ.

Эрдэмтдийн судалснаар зулзаганууд хэмжээгээр хонь шиг бөгөөд бүгд нэг хүртэлх насных байсан байна. Роуд Айландийн их сургуулийн эрдэмтэн Дэвид Фэстовскийн ярьж байгаагаар махчин үлэр гүрвэл дайрах үед үүр нурж, үр төл нь шороонд дарагдсан байж магадгүй гэнэ.

Тэрбээр уг олдворыг Монголын говиос илрүүлснэ гэдгээс өөр тодорхой мэдээллэ хэлээгүй байна. Одоогоор дээрх олдвор Монголын ШУА-ийн Палеонтлогийн хүрээлнгийн мэдэлд байгаа аж.

0 Сэтгэгдэл:

Post a Comment