4/28/11

Агаарын бохирдолын бохирдолоос болж жилд 15-30 гаруй хүүхэд уруул тагнай нь сэтэрхий төрж байна

Уруул,ам сэтэрхий хүүхдүүдийг seawindngo@gmail.com хаягаар товч анкетаа явуулах боломжтой. Агаары бохирдолоос болж уруул тагнай сэтэрхий төрөлхийн гажилтай хүүхэд жилд манай улсад 15-30 төрдөг байна.Энэ төрлийн өвчинийг бага дээр нь эмчилэхгүй бол ярьж чадахгүй,цаашлаад нүүр гажигтай болох эрсдэлтэй. 2005 оноос хойш судалгаагаар нярайн гаж хөгжил тархалт 1000 амьд төрөлтөд 2.7 хувьтай,Энэ дундаа зүрх судасны тогтолцоо,хоол боловсруулах эрхтнүүд булчин тулгуур эрхтэн төв мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд төрөлхийн гаж хөгжлийн хэлбэрүүд зонхиолох болсон.Тодруулбал тагнай цоорхой,уруул ам нь сэтэрхий хүүхдүүд их төрөх болсон.Харин манай эмнэлгүүдэд энэ төрлийн эмгэгийг бүрэн эдгээх боломжгүй учираас гадагшаа гарахаас өөр арга байдаггүйээ.Тэгвэл Монголчуудын Далайн салхи нийгэмлэг,БНСУ ын Оүллим ротари клубтэй хамтран уруул ам сэтэрхий хүүхдэд эмчилэх зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.Бүртгэл эхлээд хэд хонож байхад 20 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна.Эхний ээлжинд уур ам сэтэрхий хүүхдүүдийг материалыг и мэйлээр бүртгэж аваад,дараа нь БНСУ руу Сөүлийн их сургуулийн эмч нар руу тухайн хүүхдийн анкетийг явуулаад тэдэнээс эмч нар нь эмчлэх боломжтой хүүхдүүдээ сонгох юм байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment