4/28/11

Тэнэмэл худалдаачин Марко Полог Итали, Хорват улсууд булаацалдсаар байна

Марко Поло...Үзэгч та энэ нэрийг сонсоод дэлхийг тойрох шахсан Итали худалдаачин, аялагч гэдгийг санаж байгаа байх.Тэгвэл саяханаас энэ хүнийг Итали болон Хорват улсууд минийх, чинийх хэмээн бүхий шатанд булаацалдан хэрэг зарга үүсгэх болжээ.Дээрх улсууд Марко Полог өөр өөрийн газар нутагт төрсөн хэмээн маргасаар байгаа бөгөөд энэ хэрүүдээ түүний эцгийг ч оруулаад амжсан байна.  Хамгийн сүүлд Хятадын Янжоу хотод Хорватын экс Ерөнхийлөгч Стипе Месич Марко Пологийн музейг нээсэн явдлыг Ром тун эмзэгээр хүлээн авчээ.Тэд үүнийг зүгээр л өдөөн хатгалга гээд Хорватын талд ийм боломж олгосон Хятадын талд гомдож буйгаа ч илэрхийлээд амжжээ.Үүнийг ч Италийн шар хэвлэлүүд ихээхэн хөөрөгдөн бичиж байгаа бөгөөд Ерөнхий сайд Берлускони болоэн Соёлын сайд нарыг яаж тэвчиж байнаа хэмээн хатгасаар байгаа ажээ.Түүх сөхвөл 1282–1284 онуудад Марко Поло Хятадын Янжоу хотод хэсэг амьдарсан бөгөөд Хятадын тал үүнд нь зориулан хятадууд музей нээсэн юм байна.Энэ үеэр ноён Стипе Месич “Хорватад төрсөн аугаа жуулчин Марко Поло Европт Хятадыг нээж өгсөн юм” гэж хэлжээ.Энэ нь ч мэдээж Бээжинд таалагдсан байж таарна.Одоо ч гэсэн Марко Пологийн төрсөн газар нь тодорхойгүй учир түүний яс үндсийг тогтооход үэхээр бэрхшээлтэй байгаа юм.Уг нь бол олон түүхч, намтар судаачид Марко Полог 1254 онд Италийн Венецид төрсөн гэдэг.Өөр нэгэн хувилбараар бол алдарт аялагч маань одоогийн Хорват улсын Корчула аралд төрсөн гэнэ.Энэ түүхээр бол түүний эцэг нь өнөөгийн Хорвад, Монтенегрогийн нутаг дэвсгэрт байсан Далмацийн Маффео Пилич гэдэг нэртэй худалдаачин байсан ажээ.Тэрээр Венецид очоод хорват нэрээ итали маягаар өөрчлөн Поло болгожээ.Улмаар тэнд нутгийн бүсгүйтэй дотносон, ирээдүйн тэнэмэл худалдаачин Марко Полог төрүүлсэн гэдэг ажээ.Юутай ч түүний Их Монгол улсын хаан Мөнхийн дэргэд хэдэн жил болсон гэдэг нь өөрийнх бичсэн тэмдэглэлээс бид харж болдог билээ. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment