Цахим ертөнц хөгжиж буй өнөө үед гар утасгүй хүн ховор. Харин суурин утасны анхдагч нь одоогоос 97 жилийн тэртээ Богдын ордонд хангинажээ. Энэ нь Хүрээний анхны телефон утас юм.
1914 онд Богд хаант Монгол Улсын төр засгийн дээд хэмжээний төлөөлөгчид Орос улсад анх удаа айлчлахдаа тэдний талд хүсэлт тавьж нийслэл хүрээнд хоёр ширхэг телефон аппарат авчирсан байдаг. Тэдний нэгийг нь Богдын ордонд нөгөөг нь Гадаад яамны сайд Чин ван Ханддоржийн өргөөнд суурилуулжээ.
Үүний дараахан Сайн ноён хан Намнансүрэн “Телефон холбоог хэрэглэх журам” нэртэй ашиглалтын зааврыг Монгол, орос хэл дээр найруулан бичиж батласан баримт бий.
Айлчлалын үеэр Петербург хотын телефон станцыг үзэхээсээ өмнө Сайн ноён хан телефон утасны талаар “А” ч үгүй нэгэн явжээ. Хүрээний телефон хэрэглэгчдийн тоо аажмаар нэмэгдэж 1921 онд 24 болсон бол тухайн жил нь ардын хувьсгал ялж улс орон даяар засаг захиргаа тогтон улсын дотоод дахь бүх ажил идэвхжин 1923 онд 100 хэрэглэгчтэй МБ-100 станцыг суурилуулсан байна.
Нийслэл хүрээний телефон холбооны хэрэгцээ цаашид улам өсч Ардын засгийн газрын шийдвэрээр 1927 онд телефон станцыг шинэ байранд 300 хэрэглэгчтэй байгуулж дээрх станцаас гурвыг байршуулжээ.
Хүрээний анхны бага сургууль байрлаж байсан түүхт байранд Цахилгаан мэдээний шугам эрхлэх газрыг оруулж байсан нь одоогийн Спортын төв ордон сүндэрлэн боссон газар юм.
4/26/11
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment