Японы Аокигахара ойг хүмүүс эртнээс "Модны далай" гэж хүндэлж дууддаг байсан ба энэ ойгоос Фужи уул гайхалтай сайхан харагддаг ажээ. Гэхдээ харин тэр ойд хүмүүс зуглаалахаар хэзээ ч явдаггүй гэнэ. Учир ой хүүрээр дүүрэн байдаг юм байна.
19 зууны их өлсгөлөнгийн үеэр олон хүмүүс хүүхдүүддээ байгаа жаахан хүнсээ үлдээхийн тулд өөрсдөө тэр ойд очиж үхдэг байжээ.
20 зууны 50-иад оны үед энэ тухай нэгэн шуугиан тарьсан номонд бичигдсэн ба уг зохиолын гол дүр болох хос хоёр тэр ойд очиж амиа хорлодог аж. Түүнээс хойш хүмүүс энэ ойг эргээд сонирхох болжээ.
2002 он гэхэд энэ ойгоос амиа хорлосон 78 хүний цогцосыг олсон бөгөөд Японы цагдаа үе үе тэнд шалгалт хийж, хүүр хайдаг ажээ. Тэдгээр хүмүүс хэрхэн амиа хорлосон болон юу юу ашиглаж байсан, юу үлдээсэн зэргийг үзэцгээе.
0 Сэтгэгдэл:
Post a Comment