5/5/11

Дэлхийн хамгийн өндөр настай ахмад дайчин 110-тайдаа таалал төгсчээ

Дэлхийн 1-р дайнд оролцож байсан байсан хамгинй ахмад дайчин болох Австралийн иргэн Клауд Чолес 110 насан дээрээ таалал төгсчээ.Тэрээр одоогоор мэдэгдэж байгаа дэлхийн хамгийн өндөр настай ахмад дайчин бөгөөд хамгийн том охин 86 настай юм байна.

Түүнийг унтаж байгаад амьсгаал хураасан болохыг Түүнийг нас барсан хамгийн том охин болох Дэпни Эдингир батлаад “Бид түүнд маш их хайртай байсан.Түүнийг нас барсанд бид тийм ч их харамсахгүй байна.Учир нь тэр өөрөө урт удаан насалж жинхэнэ гайхамшигийг бүтээсэн” гэсэн байна.Ахмад дайчин Клауд Чолес нь 1901 онд Англид төрсөн бөгөөд 15 настайдаа Хатан хааны тэнгисийн цэрэгт алба хааж байгаад Дэлхийн 1-р дайнд явжээ.Түүнийг 17-той байхад Хойд тэнгист холбоотнууд болон Германы хооронд томоохон тулалдаан хэдэн өдрийн турш үргэлжилж, 1918 оны 10 сард немцүүд бууж өгөхийг өөрийн нүдээр үзжээ.Дайны дараа ч гэсэн Клауд армиас холдоогүй бөгөөд Хар тэнгист энхийг сахиулах бие бүрэлдхүүнд багтаж байгаад Австралийн тэнгисийн цэрэгт очсон ажээ.Түүнийг дайнд оролцсоны батлах олон гэрэл зургууд байдаг бөгөөд амь дүйсэн томоохон бүслэлтүүдээс гарч байсан гэдэг

.Улмаар тэрээр 1920-оод онд Австрали руу нүүсэн бөгөөд тэндээ 1956 он хүртэл тэнгисийн цэрэгт байсан гэнэ.Түүнийг одоо ч Австралийн тэнгисийн цэргийн анхдагч сурган хүмүүжүүлэгчд гэж үздэг юм.Клауд Чолус өдгөө 30 хүүхэд 11 ач, зээтэй бөгөөд хамгаас хайртай эхнэр болох Этил нь 3 жилийн өмнө нас баржээ.
Үзэгч танд сонирхуулахад Клауд Чолес болон гэр бүл нь нэгэн зүйлээрээ алдартай юм.Тэр нь тэдний гэр бүлийн гишүүд бүгд 80 гарсан бөгөөд дэлхийн хамгийн хөгшин гэр бүл гэгдэж байсан юм.Улмаар тэдний гэр намтарыг өгүүлсэн “Сүүлчийн сүүлч” гэдэг ном 2009 онд худалдаанд гарч байжээ. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment