5/5/11

Жорж Буш: Бин Ладены өс хонзонг ойрын хугацаанд АНУ-аас авах магадлалтай

АНУ-ын экс ерөнхийлөгч Жорж Буш зартай алан хядагч Осама Бин Ладеныг амъ эрсэдсэнтэй холбогдуулан  ярилцлага өгчээ.


-Та Цагаан ордон руу утасдаж Афганистан дахь цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар зөвлөсөн. Харин олон улс Бин Ладен үхсэн, Афганистанд АНУ-ын армийг үргэлжлүүлэн энхийг сахиулах шаардлагагүй гэж үзэж байна?

-Бин Ладен амиа алдсан болохоос Аль Кайда бүлэглэлийн үйл ажиллагаа зогсоогүй шүү дээ. Тэд өдөр бүр халдлага үйлдэж байна. Ойрын  хугацаанд   Бин Ладены өс хонзонг АНУ-аас авах магадлалтай. Яагаад гэвэл тэд ийм маягаар нөлөөгөө тогтоодог. Тэдний үүр болсон Афганистан энх тайван цэцэглэсэн улс болж чадаагүй байна.
Үүнд олон жил шаардлагатай. АНУ тус улсад ардчилсан парламент, хүний эрхийг тогтоох гэж цэргээ илгээсэн. Мөн олон улсад заналхийлэл учруулж буй алан хядагчдыг устгах зорилготой. Зарим улс манай цэргийг афганд байх шаардлагагүй гэж үзэж байгаа йь буруу. Алан хядах бүлэглэлийн үйл ажиллагаа эрчимжих тусам дэлхийд эмх замбараагүй байдал гаарч байна. Арабын хямралыг өдөөгч нь зэвсэгт бүлэглэл шүү дээ.

-АНУ Ойрхи Дорнодод явуулж буй цэргийн бодлогоо өөрчлөх шаардлага тулгарсан уу. Ирак, Афганистанд нэг үеэ бодвол байдал харьцангуй тоггворжиж байгаа гэж шинжээчид үзэж байна.
-Тийм ээ. Байдал тогтворжиж байна. Гэвч алан хядах бүлэглэл Ирак, Афганистанд халдлага үйлдэх нь ач холбогдолгүй болсон. Тэд аль болох барууны улсуудад халдлага үйлдэх сонирхолтой байна. Иймээс АНУ болоод бусад улс тэдний замыг хаах шаардлага тулгарлаа. АНУ-ын цэргийн бодлого үүнд чиглэгдэх болов уу. Гэхдээ Б.Обамагийн тэргүүлсэн засгийн газар ямар бодлого баримтлахыг мэдэхгүй.

-Бин Ладен амиа алдсан нь Б.Обамагийн нэр хүндийг өсгөлөө. Харин таныг муулж байна шүү дээ?


-Өнгөрсөн бүхнээ муулах нь шинэ үеиинхнии ганц түлхүүр юм. Б.Обамагийн нэр хүнд өсөхийн хэрээр хариуцлага нь нэмэгдэж байна. Тэр өмнөх шигээ санаа амар суудаг цаг нь өнгөрсөн. Бин Ладен алагдсан, Аль Кайда мөхөөгүй. АНУ-д халдлага гарах эрсдэл өндөр боллоо. Нөхцөл байдал ийм л байна.
-2006 онд Бин Ладеныг Афганистан, Пакистаны хил орчимд иргэдийн дунд явж байхыг нь хүмүүс харсан гэх мэдээлэл Цагаан ордонд ирж байсан. Гэтэл тухайн үед АНУ-ын арми Бин Ладенаас км хүрэхгүй газарт байрлаж байсан шүү дээ. Яагаад баривчилж чадаагүй юм бэ. Түүнийг баривчлах нь цаг хугацааны хувьд эрт байсан гэж үү?

-Тухайн үед Бин Ладен чадварлагаар зугтаасан. Армийн бие бүрэлдэхүүн хайх ажиллагааг өндөр хэмжээнд зохион явуулсан ч амжилт олоогүй. Бин Ладеныг барихад 20 км байсан шүү дээ. Км хүрэхгүй зайтай байсан гэдэг нь худлаа. Бид түүнийг аль болох хурдан хугацаанд барихыг хүсч байсан.

0 Сэтгэгдэл:

Post a Comment